Төрсөн цагаасаа эхлэн хамт байсан гэр бүлийнхэн, хамгийн ойр дотно байдаг хүмүүсийн нэг болох ээж , хамаг сэтгэлээ дэлгэн ярьдаг дотны анд найз, эрдэм номд хөтөлсөн хайртай багш. Бид эдгээр хүмүүсээ сайн мэднэ, яах ч аргагүй олон жил хамт байсан, тэгээд ч бие биенээ ойлгодог, хүндэлдэг. Гэтэл мэддэг хэрнээ огтхон ч мэдэхгүй явсан зүйл тэдний цаана үргэлж нуугдаастай.
Түүнийг нь олж мэдмэгцээ ямар агуу хүн болохыг нь улам мэдрэнэ. Тэгээд бас ийм даруухан, хичээнгүй тэвчээртэйг нь мэдрэмэгцээ бас тэднээсээ эрч хүч авна.
олж мэдсэн зүйл маань гэхдээ харамсалтай нь үргэлж бас сайн зүйл биш байна, заримдаа сайн найз, хамгаас дотны анд минь гэж бодож явсан хүнийхээ нөгөө цаана нь нуугдаж явсан зүйлийг нь олж хараад хичнээн их итгэл алдарч, сэтгэл гонсойно гээч... гэсэн хэдий ч ийм байдалд өмнө нь байсан итгэл нөхөрлөл маань энэхүү байдлыг даван туулахад хүрэлцэхүйц хангалттай бол буцаад л харилцаа маань үргэлжилнэ, хэрэв үгүй бол үнэхээр харамсалтай гэж хэлэхээс өөр аргагүй : ((.... ялангуяа эрэгтэй эмэгтэй 2 хүний хооронд нэг итгэл алдарсан бол буцаж нийлэхэд нэлээн хэцүү ч юм шиг... мэдээж бүгд тийм биш л дээ, тэр нь хамгийн гол нь өмнө тэдгээр хүмүүсийн харицаа ямар байсан бээ гэдэгээс л шалтгаалж байгаа хэрэг .
нэг мэдсэн сэдвээсээ шал өөр юм биччихсэн байна шдээ,
зүгээр л өөрийнхөө хайртай хүндэлж явдаг хүнийхээ тухай улам ихийг мэдэх тусам хичнээн их сэтгэл хөдөлж улам ихээр хүндэлмээр санагддагаа л бичихийх хүссийн . тэгээд л тэр ...
зүгээр л дэргэдээ байгаа тэр агуу хүмүүсээсээ суралций л гэж хэлэх гэсийн, Нэг шүлэг байдаг даа.
" Дээдийн мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггүйээ дүү минь
Дэргэдээ байгаа мэргэдийг дэндүү ойшоохгүй явснаа мэднэ чи....
(юу билээ ????, аль 10н жилд байхдаа цээжилж байсийн ерөөсөө санадаггүйээ, буруу байвал уучлаарай : ( my bad )
Өөрийнхөө сайн мэддэг гэж боддог хүнээ дахиад нэг ажиглаад үзээрэй, таны өмнө нь олж хараагүй зүйлийг олж харж ч магадгүй : D
2 comments:
Za tegnee buh humuusiig neg burchlen chuhalchilj harnaa.
Sain meddeg hernee ooriigoo ch suuldee medehgui bolson baidag uye bas bii shuu.
Zaluu duu nartaa hurgeh ug biluu Dash balbariin shulegiin heseg uudee
Post a Comment