2007-12-12

kobe luminarie


1995 онд Кобэ хотод болсон их газар хөдлөлтийн дурсгалд зориулж анх 1995 оноос эхлэн жил бүрийн 12 сард болдог гэрлэн чимэглэл юм. Анх Италийн засгийн газрын тусламжтайгаар байгуулагдаж байсан. Загвар чимэглэл нь их гоё, бүтэн гудамжыг чимсэн чимэглэл. Өнгөрсөн жил энэ гэрлэн чимэглэлийг үзэхээр 5 сая гаруй хүн ирсэн гэсэн,






гоё гэрлэн чимэглэл шүү нээрээ. Түрүү жил үзэх үед нэлээн хүйтэн байсан харин энэ жил их дулаахан байлааа, аргагүй л дэлхийн дулаарал гэгч аймаар явагдаж байна шүү нээрээ.... аймаар юмаа, бүгдээрээ эх дэлхийнхээ төлөө тэмцэхгүй бол болохгүй болчоод байна хүмүүсээ!!!!!..... ; ((

5.30аас асаж эхлээд 9.30д дуусна гэсэн зарлал байсын, 9.30д дуусна гэдэгийг нь би 9.30с хүмүүсээ оруулахыг болих юм байх гэсэн чинь яг 9 цаг 30 минут болонгуут шууд унтардаг байгааа, тэнд нь тэгээд баахан хүн явж байгаам чинь... энэ япончуууд нээрээ .... гэхдээ эгч тэр үед нь аль хэдийн үзэж дуусчихаад яаж хаах бол гээд хэрэгт дурлаад явж байсын кэкэ, тэгсэн яг л цаг бол цаг юм билэээ, аргагүй биз дээ, гэрэл цахилгааны мөнгө гэж аймаар юм болж байгаа биз, дээрээс нь энэ дэлхийн дулааралын үеэр энэ их гэрлийг асааж байгаа болохоор арга ч гүй биз

No comments: