2011-05-23

Let it be

Санал асуулгын дүнгээр бидний 94% нь ямар нэг байдлаар айлын сайхан охин, аавын хүүд дурлаж, зүрх сэтгэлээ өгөөд, харин тэр нь бүтэлгүйтэж, эсвэл өөрөөө юу ч хийлгүй орхиод, сэтгэл зүрхээрээ шаналсан сайхан туршлага, адал явдал,дурсамжтай бололтой.

Тэдний нэг нь Би.
Заа тэгээд болдог юм болдогоороо л болог. Ингэж амьдарч чадахгүй, түүнгүйгээр бол бүх л зүйл утга учиргүй мэт санагдсан тэр гашуун үеийг бүгдээрээ туулаад, заримдаа эргэн санагдаж зовоох боловч, амьдраад л , аж төрөөд л явж л байна, болж байна.

Болдог юм болдогоороо л болог.

Гэхдээ мэдээж, эхлээд болгох гэж хичээнэ, зүтгэнэ, чадах бүхнээ хийнэ.
Тэгээд болохгүй, бүтэхгүй бол болох юм болдогоороо л болог гээл сайхан орхих хэрэгтэй.
Хамгийн гол нь орхихынхоо өмнө өөрөөсөө хамаарах, өөрийнхөө чадах зүйлийх хийх.
And, rest of it, just let it be and it will happen if it has to happen