2007-05-24

цаг завын тухай бага зэрэг...

Ойрд блог.тоо бичлэг нэмсэнгүй, завгүй байгаамуу? гэж нэг найз маань хэллээ.....ойрд ч нээрээ жоохон завгүй байсан шүүү. гэхдээ яг үнэндээ өөрийгөө завгүй гэж хэлэхээсээ үнэхээр ичиж байнаааа, надаас хамаагүй их ажилтай хүмүүс ч өөрсдийгөө завгүй гэж хэлэхгүйгээр бүх ажилааа амжуулаад л явж байна, том компаний захирал гэхэд л жирийн нэг над шиг оюутантай харицуулахааргүй их ажилтай байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тэгсэн энд нэг лаг айхтар эгч өөрийгөө завгүй гээд тодорхойлчихоод явж байвал ичмээр биз дээ???
Ер нь цаг заваа зохицуулна гэдэг их чухал зүйл шүү. нэг үг байдаг шиг санагдаж байна "Цагаа зохицуулж чаддаггүй хүн л завгүй байдаг " гэж.....
Үнэний хувьтай гэж бодож байна. яг хичээгээд бүх юмаа амжууля гэвэл болоод л байдаг шдээ. харин ч шахуу төлөвлгөөтэй, их хийж амжуулах ажилтай болох тусмаа яаж ийж гүйж байгаад л бүгдийг ни амжуулаад байдаг юм даа.... Хийх юм нь багасаад ирэхээр хүн улам нь лазан болоод л хойргошиж хойш суугаад л ...
Бас нэг үг байдын байна, " Хүн завтай байхын төлөө л завгүй ажилладаг " гэж....

2007-05-15

Daily Health Task Lists

Just like brushing your teeth, healthy habits should be cultivated on a daily basis. The following is a guide to daily tasks:

1. Activity should be a daily occurrence. Walk, run or jump for a minimum total of 20 minutes a day.

2. Protect your skin. Sun block should be applied on face, neck, arms and hands even in the dead of winter. It protects against climatic toxins too. Moisturize skin daily.

3. Eat fruits, vegetables, grains, low-fat dairy products and small amounts of protein. Avoid sweets and other processed foods.

4. Meditate or spend a minimum of five minutes daily in quiet time.

5. Find your spiritual self. Discover what inspires you, raises your level of consciousness, motivates you, and satisfies your soul.

6. Exercise your brain. Read, study, solve problems, and learn new skills. As does the body, the brain atrophies with lack of use.

7. Hug somebody.

2007-05-09

Spider man 3

саяхан нээлтээ хийсэн боловч энэ кино аль хэдийнээ интернэт.д тавигдчихсан байхийн.
энэ монголчуудаа гэж....
хаяг нь http://www.terguun.com
бүр download хийх ч хэрэггүй бололтой.

Багшийн сургаалаас

Сая зүгээр л хуучин дэвтэрээ эргүүлж тойруулж өмнө нь юу хийж явсанаа сонирхоод үзэж суутал "Миний амьдралдаа мөрдөх мөрдлөгүүд "гэсэн гарчигтай нэг зүйл олдлоо. Харсан чинь 10р анги төгсөх гээд хонхны баяраар зугаалгаар явахад ангийн багшийн маань шөнөжин сууж бид нарт ярисан сургаал үгсүүд дунд нь явж байна. Уншссан чинь ер нь нэлээн гайгүй хөөрхөн юмнууд бичсэн байна. Заа яг юу байгааг нь тэр чигээр нь бичье. Зарим нэгэнд нь хэрэг болж юуны магад....(энэ бол бараг 3жилийн өмнө бичсэн тэмдэглэл минь байгаа юм.)

1. Анхнаас нь ямар ч зүйлийг зөв эхэл.
2. Амьдрал бол амьдрал шүү.
3. Хаана, Хэнтэй, Хэзээ. Юуг , Юуны тулд хийж буй гэдэгээ үргэлж бодож бай. Тэгж чадвал муу зүйлд орохгүй байж болно. (дөнгөж 10аа төгсөж байсан хүүхдүүд байсан болохоор багш маань бид нарын ирээдүйг бодоод, элдэв муу зүйлд битгий ороорой гэсэн утгаар хэлсэн юм. тэгсэн чинь бүүр сүүлд энэ нь онигоо болчихсон явж байсан шүү. )
4. Зөөлөн нь хатуугаа дийлдэг. Голын ус эргийн чулуугаа эвдэлдэгтэй агаар нэгэн буй.
5. Хэзээ ч битгий хүнийг далдуур муул, нүүрэн дээр нь хэлж чадахгүй л бол хүнийг битгий муул.
6.Хүн чамд итгээд чамаас гуйсан бол түүнд чинь сэтгэлээсээ тусал.
7. Амьдралдаа унасан бол Дахиад бос!!! Тэмц!!!
Амьдралдаа унасан бол дахиад босох тэнхэлтэй бай, босоод тэмц. Гэхдээ бодлоготойгоор тэмцэнэ шүү!
8. Бодож үгээ хэл, тэгэхгүй бол дуугүй байсан нь дээр.
9. Хүний итгэлийг дааж яв. Хүн чамд итгэж найдсан бол түүний төлөө эцсээ хүртэл тэмц.
10. Хүн ялах тусам бөхийдөг. (энэ үгийг нэг солонгос кинон дээрээс сонсож байсан шиг санагдаж байна. тэгээд кино үзэж байснаа, гэнэт босож харайгаад бичиж билээ, кккк :)).....гэх мэт зүйлүүд байна
Ер нь эдгээрийг зарчим болгохыг хичээдэг ч гэсэн одоо хүртэл хэвшээгүй л явж байна даа.
энэ бичсэнээ харсан чинь 3н жилийн өмнөх Би ,одоогийн надаас илүү ч байсан юм шиг санагдчихлаа. бичсэнийг нь харвал Их эрч хүчтэй, зоригтой байсан юм шиг байж....

2007-05-06

Golden week in Kantou (Tokyo)



Японд Golden week гээч нэг сайхан амралтийн үе байдаг юм л даа. энэ үеээр нь хэд хэдэн баяр таараад, тэгээд улс даяр албан ёсны амралтийн өдөр үргэлжилсээр тэр нь бүхэл бүтэн 7 хоног үргэлжилждэг.
Токиод хаврын баяр болж, дажгүй хөөрхөн болж өнгөрлөө. Нээг их сайн мэддэггүй байсан чинь харин энэ японд яасан ч олон монголчууд байдаг юм бэээ.. Хаврын баяр болох газар луу явах гээд train.дээ суутал нэг л монгол царайнууд дүүрэн байдийн байна. ёооё, тэгээд л дүүрэн монголчууд. монгол цөөхөн хүн амтай л гээд байсан аймаар л олуулаа юм шиг санагдлааа. сурч байгаа оюутннуудаас гадна хувиараа ажил хийж биагаа хүмүүс ч бас их байдаг бололтой.Олон жил наадмын талбай ороогүй байсан болоод ч тэр үү, бас ийм монголчуудыг нэг дор ойрд хараагүй болоод ч тэр үү,наадам болж байгаа юм шиг санагдаад л гоё байлаа..... Харин тэр үеэр өмнө нь япончуудын дунд байхдаа монгол хэл мэддэггүйг нь далимдуулад сайхан чөлөөтэй яридагтаа дасчихаад л үе үе ярих ярихгүй юм яриад жоохон паактласан л дааа....
Дараа өдрүүдэд нь эмэгтэй хүний ясны дуртай ажил болох shopping хийж өнгөрүүллээ. Мөнгө, цаг гээч үнэтэй сайхан зүйлүүдийг ч харин ч нэг үрэх шиг үрж өгсөндөө. заа яахав дараагын 7 хоногоос хичээлээ хийж элдэв өөр зүйлд сатаарахгүйгээр гоё temp.ндээ орноооо гэж өөрийгөө тайвшруулаад л, бас сайхан сэтгэлээ сэргээгээд авлаа гэж......
Бас тэрний дараа өдөр бусад найз нөхдийнхөөрөө явж шинэ гэрийг нь үзэж элдэв зүйлээр дайлуулсаар байтал өнгөрлөө.
гэхдээ бас зүгээр байсангүй. Өөрийнхөө хувьд бас нэг гаигүй ажил амжуулсан нь Токиогийн их сургууль, Хитоуцубашигийн их сургуулиудаар явж нэг нэг хичээл дээр нь сууж үзээд бас дээр нь номын сантай танилцаж хэрэндээ л өөрийнхөө хувьд бичигхэн tour хийгээд авлаа. Эндээс нэг бодсон зүйл гэвэл ямар ч их сургуульд сурсан ном,багш нар гээд бүх зүйл нь адилхан, харин ганцхан шалтгаалах зүйл нь гэвэл чи өөрөө . Өөрөө л хичээвэл одоо үед интернэт гээч ийм сайхан зүйл байхад юуны ч тухай өөрөө хайж судалж үзээд сурч чадна шдээ гэж бодлоо.2 өдрийн хичээлээ тасалчихсан байсан болохоор өөрөөгий тайвшруулах гэж тэр 2 их сургуулийн хичээлд нь нэг суугаад үзсэн нь харин сайн зүйл боллоо шүү.


Токиогоос гадна бас Yokohama хот ороод ирлээ. Үнэхээр их таалагдлаа. Гоё хот байлаа. лаааг романтик хэхэ. Ер ни хосуудад их тохирсон газар байлаа шүү. Явж байгаа хүмүүс лаг гоё салж хагацашгүй харагдах хосууд алхаад л .......Тэр дунд ганцаараа байгаа над мэтийн хүмүүс нь жоохон онцгүй л байлаа, жоохон дарамттай. хэхэх. заа заа тоглосийн.
Орой нь цаг агаар ч сайхан байлаа, тэгээд харин гэв гэнэт сэтгэл хөдөлж далайн эрэг дээр байх park.д нөхдийн хамт хөгжим сонсож юм яриж суугаад, тэгээд нар мандахыг харчихаад, Токио руугаа буцлаа. өөө тийм бас сайхан сагс тоглоод авсийн байна
Дотны сайхан найзуудтайгаа уулзаад, сэтгэл сэргэхээр сайхан газаруудаар яваад, ёстой сайхан амраад ирлэээ.Мөнгө жоохон үрсэнийг эс тооцвол үнэхээр саак байлаа.
олон шинэ хүнтэй уулзаж, эерэг энергээр дүүрэн цэнэглэгдээд, хичээл хийх сайхан эрч хүч, өөдрөг амьдрах хүсэл маань улам их болчоод ирлээ.
Одоо харин энэ 7 хоногоор амрах ,шоудахаа нэг цэгцэлж авнааа.

2007-05-01

From Tokyo

Ongorson 7 honogiin hagas sain odor Tokyo hotiin zuglen garaad, odoo end tokyo baij aina daa. Mongolchuudiin maani havriin bayar bolj, terend ni orood, tegeed ug ni onoodor , margaash 2 hicheeltei baisan bolovch, odoo saihan hicheelee tasalchihaad l still in Tokyo. hehe, zaa yahav hicheelee tasalsan hun yu hiihev dee geed odoo Tokyo.giin ih surguuli deer irchiheed ene haviar halit taniltsah sanaatai yavj baina.
End ireed nogoo saihan naizuudtai uulzaad, saihan setgel sergeed goy bainaaaa. Bas zarim neg huntei uulzaad, yarij helehiigni sonsood, ooroosoo icheed l yavj baina. Nas zaluu , duu huuhed bolovch eldev zuiliin talaar aihtar eregtsuulj boddog, tegeed bas iltgeh chadvartai neg huuhdeer lecture unshuulaad, halit uhaarliin gerel tolgoi deeree asaaj, ooroosoo icheed l yavj baina. Bodoh zuil, hiih zuil ih baigaa gedegiig, bas shal hereggui utgagui zuild sanaa zovj setgelee zovooson gedegee uhaaraad, ichih shig bolloo. zaa yamartai ch end Tokyo.d goy bainoo.
Sorry. mongold font.oor bichsengui.