2007-05-09

Багшийн сургаалаас

Сая зүгээр л хуучин дэвтэрээ эргүүлж тойруулж өмнө нь юу хийж явсанаа сонирхоод үзэж суутал "Миний амьдралдаа мөрдөх мөрдлөгүүд "гэсэн гарчигтай нэг зүйл олдлоо. Харсан чинь 10р анги төгсөх гээд хонхны баяраар зугаалгаар явахад ангийн багшийн маань шөнөжин сууж бид нарт ярисан сургаал үгсүүд дунд нь явж байна. Уншссан чинь ер нь нэлээн гайгүй хөөрхөн юмнууд бичсэн байна. Заа яг юу байгааг нь тэр чигээр нь бичье. Зарим нэгэнд нь хэрэг болж юуны магад....(энэ бол бараг 3жилийн өмнө бичсэн тэмдэглэл минь байгаа юм.)

1. Анхнаас нь ямар ч зүйлийг зөв эхэл.
2. Амьдрал бол амьдрал шүү.
3. Хаана, Хэнтэй, Хэзээ. Юуг , Юуны тулд хийж буй гэдэгээ үргэлж бодож бай. Тэгж чадвал муу зүйлд орохгүй байж болно. (дөнгөж 10аа төгсөж байсан хүүхдүүд байсан болохоор багш маань бид нарын ирээдүйг бодоод, элдэв муу зүйлд битгий ороорой гэсэн утгаар хэлсэн юм. тэгсэн чинь бүүр сүүлд энэ нь онигоо болчихсон явж байсан шүү. )
4. Зөөлөн нь хатуугаа дийлдэг. Голын ус эргийн чулуугаа эвдэлдэгтэй агаар нэгэн буй.
5. Хэзээ ч битгий хүнийг далдуур муул, нүүрэн дээр нь хэлж чадахгүй л бол хүнийг битгий муул.
6.Хүн чамд итгээд чамаас гуйсан бол түүнд чинь сэтгэлээсээ тусал.
7. Амьдралдаа унасан бол Дахиад бос!!! Тэмц!!!
Амьдралдаа унасан бол дахиад босох тэнхэлтэй бай, босоод тэмц. Гэхдээ бодлоготойгоор тэмцэнэ шүү!
8. Бодож үгээ хэл, тэгэхгүй бол дуугүй байсан нь дээр.
9. Хүний итгэлийг дааж яв. Хүн чамд итгэж найдсан бол түүний төлөө эцсээ хүртэл тэмц.
10. Хүн ялах тусам бөхийдөг. (энэ үгийг нэг солонгос кинон дээрээс сонсож байсан шиг санагдаж байна. тэгээд кино үзэж байснаа, гэнэт босож харайгаад бичиж билээ, кккк :)).....гэх мэт зүйлүүд байна
Ер нь эдгээрийг зарчим болгохыг хичээдэг ч гэсэн одоо хүртэл хэвшээгүй л явж байна даа.
энэ бичсэнээ харсан чинь 3н жилийн өмнөх Би ,одоогийн надаас илүү ч байсан юм шиг санагдчихлаа. бичсэнийг нь харвал Их эрч хүчтэй, зоригтой байсан юм шиг байж....

6 comments:

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Танай багш бас их гүн ухааны юм ярьжээ. Амьдрал бол амьдрал юм шүү гэж яаая. Би уул нь амьдарлыг масло сахартай талх юм байх гэж бодсон чинь амьдрал амьдрал байсым бий вий. За яахав чамайг дээ гэсэн хохо

Хэзээ ч битгий хүнийг далдуур муул, нүүрэн дээр нь муул гэж бас лайтай үг байна шүү. Мэдмээр юм байна хэхэ, за за амжилт Тэгшээ!

Anonymous said...

nadad ch gesen hereg boloh yum geech, thank u anyway

B.Sodbilig said...

thanks. Ter ued bi yu bodoj yavdag baisan baina aa. neg chiheeree oruulaad l nogoo chiheeree gargasan baina. Bolj ogvol barimtlaad yavahad alzahgui bha

wannabe... said...

Oh ene Bayraa bagsh bolj taarvu?

Anonymous said...

сайн сургааль байна, чин сэтгэлээсээ гуйж байгааг яаж мэдэх вэ

mootsoo said...

Хэзээ нь бас ийм баахан юм ярьцийн бээ?
Би хаагуур харайлгаж явсийн болоо