2008-06-30

төрөл, зүйл, анги ....

нээх сайхан намбатай, хийсэн бүтээсэн юмтай, тэгсэн хэрнээ онгироо биш, жинхэнэ нөгөө "их мөрөн дөлгөөн , эрдэмтэй хүн даруу" гэдэгийн жишээ болсон нэг нь байхад, тийм биш, бүүүүр нэг тэрний эсрэг нь бас их байхымаа, ёоооё, тийм хүнийг харахаар заримдаа өмнөөс нь ичмээр болхийн, тэгээд бас тийм "бүлэг"-ийн хүмүүс хоорондоо таараад яриа ни нийлэхээр ойр хавийн хүмүүс нь бас үргэмээр болхымааа,
жаахан бухимдаж, шал хэрэггүй, төрийн өмнөөс огтоно боож үхнэ гэгчээр би баахан "дотроо уурлаж", больдоггүй юм байхдаа гэж бодож суулаа........
ер нь эцсийн эцэст тэгж дэмий юмны төлөө өөрийгөө уурлуулж байдаг би л хамгийн мангар нь юм байна гэж бодлоо, энэ л хамгийн үнэн нь байх даа...
чи тэр хүнийг өдий зэрэгт хүрэхэд нь туслаагүй бол хэн ч байсан тэр хүнийг өөрөөсөө дор гэж бодох эрх чамд байхгүй ....

эцсийн дүгнэлт нь : би өөрөө л мангар , тэр хүн хичнээн онгироо байсан ч гэсэн нэгэнтээ юу ч хийж чадахгүйгээс хойш, сайхан яриаг нь сонсоод хэрэгтэй зүйлийг нь аваад хэрэггүйг нь мартах л юм дааа


jich : yamar ch uls tor, songuuliiin tuhai bish shuu, zugeer l neg jijig asuudal (peace)
neg mongol, neg gadaadtai hamt yum yariad suuj baisiin, tegsen manai nogoo mongol maani halit joohon ichmeer yum yariad ...

2008-06-28

зургийн үзэсгэлэн

Клубын маань ээлжит зургийн үзэсгэлэн болж байгаа, 4н их сургуулийн клуб нийлж гаргаж байгаа энэ үзэсгэлэн нийтдээ7 хоног үргэлжилнэ, тэр үзэсгэлэн болж байгаа gallery нь вэб хуудсандаа тэнд байгаа бүтээлүүдийг нь тавьдаг гэнээ, хэрвээ сонирхож байвал энэ хаягаар орж үзээрэй, http://www.tor-gallery.com/0806281F2F.htm
Энэ удаагын сэдэв "Япон".

жич : бүх зурагнуудыг оюутнууд өөрсдөө авч, өөрсдөө хальсаа боловсруулж, угаасан болно.

уг нь яг амьдаар үзвэл лаг гоё, энэ зурган дээр гоё гараагүй байнөөө : ((

хар талх


өнөөдөр явж байгаад бас их азтай хар талхтай тааралджээ.... монголд байхад дандаа хар талх иддэг байж билээ, энд даанч тэр болгон таарахгүй, таарсан ч бас хөөрхөн үнэтэй, ... хар талх хоол боловсруулах эрхтэнд тун сайн, бас таргалуулахгүй гээд маш их ашиг тустай, ер нь боломжтой бол хар талхыг байнга хэрэглэж байгаарай гэж зөвлөх байна. Цагаан гурилан бүтээгдэхүүнээс чадвал аль болох зайлсхийж яваарай : )

сүүлийн үеийн сониноос...


Хичнээн ч удаан бичсэнгүйвдээ,
заа хэдэн долоо хоног өнгөрөх хугацаанд нэлээн юм болж өнгөрлөө, бүгдийг нь бичих гэж бүтэхгүй биз,
ямар ч байсан нэг японоос гарч 2, 3 хоног төстэй ч гэсэн бас өөр орчинг мэдэрлээ, тэгээд японд буцаж ирэхэд бас л сэтгэгдэл өөр байлаа шүү, дэлхийн олон улсаар аялахыг мөрөөддөг би нэгээр ч гэсэн явсан улсынхаа тоог нэмсэндээ баяртай байлаа, найзтайгаа хамт нүгэлтэй хөгжилтэй явбаа гэж .... : )
дахиад дараагын долоо хоногт нь монголчуудтайгаа хамт гоё зуны аялал, сагсны тэмцээн хийж шалгалтын өмнө сайхан эрч хүчээ сэлбээд авлаа, бас олон хүнтэй уулзаж их ч зүйл бодож явав, гайхалтай хүмүүсээр дүүрэн хорвоо юм даа гэж ... (''='')~~
Японд байдаг монголын угсаатан зүйн музей орж үзлээ, их гоё хөөрхөн юм билээ, япон хүн хэрнээ бидэнд монголын тухай ярьж өгч, наана нь би "Пөөх, тийм юм бас байдымуу "гээд л сууж байлаа, кэкэк, (ичив, монголоо сайн судлахгүй бол болохгүй нээ гэж...)

эцсийн шалгалтын хуваарь аль хэдийн гарчихаж, одоо ингээд сар хүрэхгүй хугацааны дараа нь нөгөө айхтар шалгалтууд маань болох нь дээ, (цаг ямар аааайиймааар хурдан юмбэээээ )

2008-06-08

гал улаан сарнай ю, эсвэл зөөлөн ягаавтар сакура юу?

сарнай цэцэгийг цэцэгсийн хатан хаан гэдэг. Анхилам сайхан үнэр, хурц тод өнгөөрөө бүхний сэтгэлийг татаж, тэр ч утгаараа бүгдийн хүндэтгэлийг олсон. Гайхалтай өнгөтэй дэлбээний доор хурц өргөсөө хууж өөрийгөө хамгаалах мэт. Хатаж гундсан ч ишнээсээ салахгүйгээр, тэр чигээрээ хатаж дуусна. бат тэсвэртэй, зоригтой ч юм шиг.
харин сакурад хурц өнгө, үнэр байхгүй, Харин сулхан ягаан өнгө, зөөлөн анхилуун үнэр бий. Нэг цэцэглээд хэдхэн өдрийн дотор унахдаа, олон хүнийг баясгаж, баяр хөөрөөр дүүргэнэ. Ердөө л салхи үлээхэд л хийсэн оочих эмзэг, мэтрэмтгий, гэнэн ч юм шиг.

2008-06-06

ийм нэгэн явдал



Lollipop


сая зурагнуудаа янзалж байгаад инээдтэй зураг оллоо,
сургууль дээр нэг япон банди надад өгсөн чихэр, шоколадан модон чихэр, хамгийн хөөрхөн нь Анпанман-тай ; ))

2008-06-05

муухай өдөр, гэхдээ тийм ч муу биш

өглөө эрт босох гэж ёстой зовлоо, арай гэж босоод 20 минутын дотор усанд орж хувцаслаад гарлаа, гарахдаа цаг агаар ямар байхыг харах ч цаг байсангүй, хагас ханцуйтай цамцтай гарсан чинь бороо ороод, гэхдээ азаар шүхэртэй явж таараад, даанч тэр нь нарных, нээх жижигхэн, ядаж байхад мангар ширүүн бороо, хахахаха, зонтик нь нэвтрээд, үнэн кайфтай.....
автобус мангар их оочирлож оочирлож орвоо, бас ч азтай, тэгсэн харин зонтикон дээр мангар том урт хорхой явж байгаамдаа, нэг охин надад хэллээ, сандарсан хүн орилоод зонтикоо шидсэнээ гэв гэнэт гадаа бороо орж байгааг санаад нөгөө балиар хорхойтой зонтикоо аваад буусан гээд боддоо..... гарч баахан сэгсэрч сэгсэрч унагаад, галт тэргэнд суулаа,
гэр харих замд улам хүчтэй болсон бороо гэртээ ирэхэд миний толгой, цээж 2оос бусдыг нь норгочихсон байваа гэж.... ёооё, гэртээ ирээд хуурай хувцас өмсөж халуун цай ууж..... аз жаргалааа гэж ...

2008-06-03

бүх зүйл эх дэлхийгээ аврахын төлөө???


өчидөр оройд дахиад л санаандгүй зурагт үзсэн чинь хөл бөмбөгчин Наката Хидэтоши хөл бөмбөгөө орхисны дараа дэлхийгээр аялалж, төрөл бүрийн газраар явж " өөрийгөө хайсан " тухай тун дажгүй нэвтрүүлэг байлаа, даанч нойр хүрээд дуусгаж чадсангүй, манай Алтайгаас ялгаатай нь нэлээн чухал яриа өрнүүлж бас, айхтар их мөнгө зарсан байх ... буусан буудал , хэрэглэж байгаа зүйл нь үнэн үнэтэй харагдаж байналээ
заа тэрч яахав, тэгээд хараад байсан чинь Наката маань "дэлхийн дулаарал, дэлхийн ядуурал " гэдэг үгийг нэлээн хэд давтаад хэрэглээд авч байхым, бас дээр нь нэвтрүүлгийн дундуур цацагдаж буй реклам, сурталчилгаа ч бас, " эко, эко, эко," , " цахилгаан эрчим хүч бага хэрэглэнэ" , " дэлхийд ээлтэй, хүрээлэн буй очинд хор багатай, хор уршигыг нь бууруулсан " гэсэн тодотголтой бараа бүтээгдэхүүний сурталчилгаа дийлэнх хувь нь байлаа.Сүүлийн үед ер нь дэлхийн дулаарал гэдэг их моодонд орж байх шиг байна, бас "хүрээлэн буй орчны асуудал" гэсэн үг ч бас толгой холбон тэргүүн эгнээнд, энэ тухай манай сургууль дээр хүртэл баахан ь ажиллагаа явагдаж, найзууд маань ч идэвхтэй оролцож байгаа, Үнэхээр одоо энэ асуудалд санаа зовохоос ч өөр аргагүй байдалд орчоод байгаа нь бодит үнэн.
Гэхдээ тэр олон "дэлхийд ээлтэй" бүтээгдэхүүн яг үнэн үү, хэрэглэснээр бодит үр дүна авчирахын болвуу гэдэг дээр жоохон эргэлзлээ, заа мэдээж эрдэмтэн мэргэд тунгаан бодож зохион бүтээсэн болохоор тодорхой хэмжээний үр дүнтэй гэдэг нь мэдээж..
гэхдээ тэрний хажуугаар ашиг хонжоо хайж байгаа нь л их болвуу дааа.....
дэлхийн дулааралыг далимдуулсан шинэ зах зээл бий болсон нь тэр биз ...тэр бүгдийг худалдаж авч чадахгүй бол өөрийнхөө чадах энгийн үйлдэлээ хийсэн нь эх дэлхийгээ аврахад арай илүү үр дүнтэй болвуу