2008-06-28

сүүлийн үеийн сониноос...


Хичнээн ч удаан бичсэнгүйвдээ,
заа хэдэн долоо хоног өнгөрөх хугацаанд нэлээн юм болж өнгөрлөө, бүгдийг нь бичих гэж бүтэхгүй биз,
ямар ч байсан нэг японоос гарч 2, 3 хоног төстэй ч гэсэн бас өөр орчинг мэдэрлээ, тэгээд японд буцаж ирэхэд бас л сэтгэгдэл өөр байлаа шүү, дэлхийн олон улсаар аялахыг мөрөөддөг би нэгээр ч гэсэн явсан улсынхаа тоог нэмсэндээ баяртай байлаа, найзтайгаа хамт нүгэлтэй хөгжилтэй явбаа гэж .... : )
дахиад дараагын долоо хоногт нь монголчуудтайгаа хамт гоё зуны аялал, сагсны тэмцээн хийж шалгалтын өмнө сайхан эрч хүчээ сэлбээд авлаа, бас олон хүнтэй уулзаж их ч зүйл бодож явав, гайхалтай хүмүүсээр дүүрэн хорвоо юм даа гэж ... (''='')~~
Японд байдаг монголын угсаатан зүйн музей орж үзлээ, их гоё хөөрхөн юм билээ, япон хүн хэрнээ бидэнд монголын тухай ярьж өгч, наана нь би "Пөөх, тийм юм бас байдымуу "гээд л сууж байлаа, кэкэк, (ичив, монголоо сайн судлахгүй бол болохгүй нээ гэж...)

эцсийн шалгалтын хуваарь аль хэдийн гарчихаж, одоо ингээд сар хүрэхгүй хугацааны дараа нь нөгөө айхтар шалгалтууд маань болох нь дээ, (цаг ямар аааайиймааар хурдан юмбэээээ )

2 comments:

Mendee黒川 said...

Aylaliin zuragnuudaas chn uzey ^^

Anonymous said...

ter honitoi zurgiig haraad buur sonin medremj turchluu ineedtei gehed uilmaar ch yum shig weird