2007-06-30

Эдийн засаг болон "айвал бүү хий "

Эдийн засаг гэхээр зөвхөн л "эдийн" засаг гэж ойлгодог бол бас тийм бишэээ. Толгойд нь зөвхөн тоо, мөнгө эргэлдэж, эрэлт нийлүүлэлт гэсэн зүйл л бодож явдаг гэсэн үг арай биш юмааа...
Инамори Казүогийн хэлсэнчлэн "Нэг зүйлд мэргэшсэнээр хүн бүгдийг таних болно, бүх юмны угт үнэнхүү мөн чанар оршиж байдгаас тэр ". Эдийн засагийг ч мөн нарийн судлавал бүхий л зүйлд ашиглаж болно.
Саяхан номныхоо "худалдаа" гэсэн сэдвийг уншиж байгаад ийм зүйл оллоо. " Voluntary trade involves only winners......People reveal their preferences not by what they say, but by what they do......Let's just say that if you are worried about that you do not have the proper information to make a trade, shop around, get guarantee, or expert opinion , or buy insurance. if you choose to plunge ahead without these precautions, don't pretend you didn't have other choices. Like those who buy a ticket in a lottery, you know you are taking a chance"гэсэн байхын гэж....
энд уг нь сайн 2 талын сайн дурын үндсэн дээр хийгддэг худалдааны тухай ярьж байгаа боловч цаанаа бас өөр зөндөө санаа агуулж болно. жишээ нь, ямар нэг зүйлийг хийсэн л бол хийсэн, өнгөрсөн бүтэлгүй явдалд чи өөрөө л буруутай гэсэн үг, учир нь чамд өөрт чинь тэр сонголт, үйлдэлийг хийхгүй байх боломж байсан шүүдээ.... өөр хэн нэгнийг буруутгах хэрэггүй ...
Бас өөр юу хэлж болох вээ гэвэл зөвхөн шийдвэр гаргах үед чинь ашигтай хэрэгтэй мэт санагдаж байгаа зүйлийнхээ тухай шийдвэрээ гаргахаасаа өмнө дахиж нэг тунгааж үзээд үнэхээр хэрэгтэй, чухал эсэхийг нь бодож үзэж байгаа гэж..... тэрхэн үедээ зөв санагдах боловч нээг их сайхан үр дүн дагуулахгүй үйлдэл ч байж болно. хэрвээ нэгэнт хийсэн бол битгий харамс...... гэх мэт.......
Эцэст нь ийм нэг зураг


2007-06-22

ябээ (ябай) it means risky

япон хэлэнд ябай (やばい) гэж үг байдаг бөгөөд risky, chancy гэсэн утгатай үг, японы залуучууд нь хэрэглэхдээ энэ үгийг "ябэээ" гэж дуудна. Утга нь ямар нэг зүйл нь болохгүй, эвгүй осолтой байдалд орсон болон эсвэл лаг гоё гэсэн утгаар хэрэглэж боно.Нэг үгээр хэлвэл an expression of extremes, whether negative or positive.
Өнөөдөр жинхэнэ ябэ байлаа гэж,. Өглөө нам унтчихаж. юун сүртэй юм гэж бдож байж магадгүй, би өнөөдөр шалгалттай байсиймаа.Өчигдөр уг нь заа маргааш шалгалттай гээд эрт унт сан юмсан. орондоо орчоод " нээрээ маргаашын шалгалт их сургуульд ороод өгж байгаа анхны шалгалт юм байна" энэ тэр гэж мангар юм бодоо унтсан чинь харин өглөө 9өөс шалгалттай хүн чинь 8.25д сэрсэн гээд боддоо, сэрэнгүүтээ, хагас сайн өдөр билүү, тав дахь билүү, шалгалт дуусчихлуу яалаа гээд хэсэг мангар юм шиг бодсоноо, огло үэрч босоод тааралдсанаа өмсөөд гүйгээд гарлаа. яг station дээр очсон чинь train.д амжиж суугаад, station.ээс гүйгээд гартал яг автобус байж таараад тэгээд автобусанд суусан сүүлийн хүн нь болж амжаад, нэг юм яг цагтаа ирсэн шүү. ёоооё, тэгээд бас мангар юм шиг сургуулийнхаа дэлгүүр орж замдаа юм аваад байгаамааа, үхтэлээ гүйж байсанаа мэдэхгүй нээрээ....ямар ч байсан цагтаа амжлаа...
энэ нээрээ нойр гэж хүнийг алж мэдэх эд шүү. үе үе яг эгзэгтэй чухал үеэр ингээд байдаг, ёстой ябэ

2007-06-17

ойрдоо...

Японд улаан бурхан гарсан гээд бараг 2 долоо хоног шахам хичээл амарсны эцэст нэг юм хичээл буцаж орлоо. Уг нь овоо гайгүй хичээл хийх сонирхолтой болчихсон явж байсан чинь сайн хүнд садаа мундахгүй (худлаа худлаа, ямар баярлачихсан охин бэээ)гэгчээр хичээл амраад дахиад л хамаг темп алдагдуулчихлаа...Уг нь темпэндээ орох гэж их л зовж зүдэрсэн юмсан даа...
гэхдээ одоо хичээл дахин эхлээд муугүй шүү. дараагын 7 хоногт шалгалттай болохоор хийхээс өөр сонголт алга даа гэж...
Өнөөдөр нэг япон өвөөтэй болж, хамтдаа баахан буу халлааа. харин гоё байлаа шүү. Ойрд ингэж настай хүний үг сонсоогүй, баахан сайхан сургаал айлдуулж авлаа... Чихээ ч сайн онгойлгоод авлаа. Хүнд хааяа хааяа ингэж жоохон мэдрэлд нь цочрол өгч , эд эсийг нь сэргээж байхгүй бол нэг мангар үхэр шиг дүнхүү болчихож мэдэх байхааа. кэкэ
ойрд нээрээ хэтэрхий их юм бодоод хэрэг алгаа.... толгой гэж задарлааа. зүгээр явж чадахгүй элдэв юм бодоод л байхын, сүүлдээ бараг бүр бодсоор байгаа солиорч мэдэхнэээ

2007-06-08

тасралтгүй жин нэмсээр л ....

японд ирсэнээсээ хойш таргалаад л байх шиг байсан, тэгээд л таргалаад байна даа гэж бодож явсаар байтал нэг мэдсэн чинь 6, 7 кг нэмчихсэн байхын, ёоооё, нээрээ арай дэндэж байнааа, тэрийгээ мэдээд байгаа хэрнээ ерөөсөө турахгүймааа, яасан сонин хүн гэхээрээ би ийм байдаг байнаа.
Энэ эрчээрээ явбал ч ер нь миний ирээдүй тодорхой харадаж байна дөөө.
Япон хоол бодвол зохиод байгаа юм байлгүй дээ, эсвэл стрэсс.нд ороод тэгээд өөрийн мэдэлгүй амттаны мангас болчихсийн байлгүй.
Амттан харагдвал хэзээ ч хамаагүй идэх юмаа,
энэ байдал минь миний сэтгэлийн тэвчээргүй, тэсвэргүйг л харуулж байгаа байх дөө.
Тарган хүмүүсийн (энд хэлж байгаа хүмүүс нь эрүүл мэндийн хэвийн бус байдлын улмаас тарган болсон хүмүүсээс бусад нь)ихэнх нь тэвчээргүй, арчаагүй, бас сэтгэлийн тэнхээгүй байдаг гэсэн. би ер нь ойрд өөрийгөө тийм гээд тодорхойлчихоод л сууж байна, Яасан арчаагүй, тэвчээргүй охинбээээ!!!!!!!!!!!!
эмэгтэй хүн гэдэг талаасаа бодсон ч, эрүүл мэндээ бодсон ч, ямар ч л байсан илүүдэл жинд ямар ч сайн тал байхгүй. Хэдэн гр ч гэсэн хасагдвал зүгээр л байна...
Сая нэг хэдэн өдөр өглөө босож гүйж үзлээ, нэмэр болж байгаа юм болов уу, бүү мэд, хөл маань л улам бакь, булчинлаг болох шинжтэй дэгэээ.
заа бүү мэд ээээ. илүүдэл жин гэж ёстой хорхойтой шүдний өвчин байнааа.... Галзуурлааааа.................

2007-06-04

Япон маягын party -Nomikai (飲み会)

Японд сурч ажиллаж байгаа бүх л хүмүүс номикай.ийг юу вээ гэдэгийг нь сайн мэдэх нь ойлгомжтой. Гэхдээ зарим нэг мэдэхгүй хүмүүстээ тайлбарлаж өгье.
номи гэдэг нь уух, кай гэдэг нь уулзалт, party, meeting гэсэн утгатай бөгөөд ерөнхийдөө, ууж суунгаа ярилцаж сууцгаах гэсэн утгатай юм болов уу даа.(буруу ярьж байвал уучлаарай )
энэ уулзалт, party нь ямар нэг анги хамт олон, клуб, ажлын газар гэх мэт шинэ ямар нэр газар шинэ хүн орж ирэхэд заавал байдаг бөгөөд, ердийн бас үеүүдэд ч бас байдаг . энэ party нь бүжиглэнэ гэсэн юм байхгүй, зүгээр л сайхан пиво болон бусад alcohol.ийн төрлийн юм уугаад, яриад л яриад л суугаад байдаг party. шинэ хүн орж ирсэн үед хийдэг нь тэр хүнээ хамт олондоо уусгах, тэд нартай дотно болоход их тусалдаг ажээ. (миний ажигласанаар )Түүнээс гадна хуучинуудад нь ч гэсэн шинэ хүмүүстэйгээ танилцах сайхан боломжоос гадна, хоорондоо улам дотно болоход тус болдог.
би нэг сургуулийнхаа клубд ороод тэгээд номикай.д явж үзлэээ, би ямар уух бишдээ, хараад л ажиглаад л суугаад байлаа. Япон хүмүүс ердийн үедээ танихгүй хүнтэй тэр болгон жигтэйхэн яриад байхаар тийм ч их яриа хүмүүс биш л дэээ, (харин гадаад хүн гэхээр нэлээн сонирхоод яриа шүү) харин жоохон юм уугаад халаад ирэхээрээ нөгөө сайхан чимээгүй цагаан хүмүүс чинь жигтэйхэн яриа, шуугиантай, ув улаан хүмүүс болдог байгаа, дуу ни чангараад л ... гэхдээ нэг дажгүй нь тэглээ гээд элдэв агсан тавиж зодоон цохион хийхгүй юм даа. нөгөө их яриа болсон хүмүүс чинь баахан юм яриад л , би ч нээг их сайн ойлгоогүй л дээ, гэхдээ л дажгүй бие биентэйгээ дотносоход нь тусалдаг юм билээ.
уг нь нэг япон тэр үеэр овоо гайгуй надтай юм яриад байсан чинь харин дараа нь нэг тааралдсан чинь аймаар дуугүй болчихсон, бараг л анх удаагаа таарч байгаа юм шиг л , доошоо хараад л байсан шүү.
гэхдээ ямар ч байсан номикай.ийн ачаар овоо гоё хамт олон үүсэх эхлэлийг аятайхан тавиж өгдөг юм шигэээ.
тэр номикай.ийн гарсан зардалийг нь хуучин хүмүүс нь ер нь даадаг бөгөөд шинэковууд нь үнэгүй keke . (японд senoir, junior гэдэгийг ялгаа нь аймаар хүчтэй, тэр систем нь нэлээн хүчтэй)
болохгүй бүтэхгүй юмны эхлэлийг тавиж байдаг сархадыг тунг нь тааруулж тун аятайхан хэрэглэвэл гайгүй л юм байна гэж бодлоо.

2007-06-02

Өнгөрсөн ч гэсэн эх үрсийн баярын мэнд !

Бүгдээрэнд нь баярын мэнд, заа тэгээд сайхан баярласан уу? зарим нэг хүмүүсийн төрсөн өдөр баярын өдөртэй давхцаад л бүр ч гоё тэмдэглэсэн байлгүй дээ.....

жоохон байхдаа хүүхдийн баярын өмнөх өдөр эсвэл нэг өдрийн дараа парк дээр гэрийнхэнтэйгээ очиж тоглодог байсийн байна, яг баярын өдөр нь аймаар их хүнтэй гээд л тэгдэг байсан юм л дааа... тэгээд 6 сарын 1нд нь бэлэг аваад гэртээ тэмдэглэдэг байсийн.... жооохон хүүхэд гээд л их л гоё байдаг байж билээ.....
By the way, Та бүхнийг ээжийгэээ баярлуулж чадсан гэж бодож байна. Ээж гэдэг хүн үнэхээр агуу хүн шүү......... ээжийгээ дандаа баярлуулж яваарай
i love you so much, mama and grandma!

sorry

Ойрд блог.ийнхоо тухай зарим нэг санал сэтгэгдэл сонсоод л .... тэр нь ер нь юу вэ гэхээр би блог.тоо хэтэрхий хувийн асуудлаа бичээд байгаа бололтой, тэгж л санагдлааа, жоохон олон хүнийг хамарсан бусдад хэрэг болох зүйлийг уншигчид маань хүсээд байна уу гэж бодов, уг нь би анх блог.оо нээхдээ өөрийнхөө өдрийн тэмдэглэлээ л биче гэж бодсиймал дааа, уг нь ....
гэхдээ ч ер нь нэг сонин баагийгийн блог.оос тэр хүн өнөөдөр юу хийсэн, яав, сэтгэл санаа, mood нь ямар байваа энэ тэр гэсэн хэт хувийн асуудал намайг таниж мэдэхгүй харь хамаагүй хүнд юу боллоо гэж чухал байхав дэээ....
тэглээ ч гэсэн би аягүй бол ер нь өөрийнхөө хувийн тэмдэглэл маягаар үргэлжлүүлээд байх байхаа дааа. хааяа хааяа заримдаа бас халит хэрэг болох юм байвал бичнээээ....