2008-11-27

Боб - өгүүллэг

Онгоц хүрэх ёстой өндөртөө нэгэнт хүрсэн бололтой. Галбилзаж, далбилзах нь үгүй болж, мотрын дуу нь жигдхэн хүнгэнэнэ. Зорчигчид ч гэсэн ам амандаа дүнгэнэлдэн байснаа одоо байр сууриа олцгоосон учир ном унших нь уншиж, хөгжим сонсох нь сонсож, зарим нэг нь явдлын ядаргаагаа түр ч гэсэн гаргачих санаатай түшлэгээ налан зүүрмэглэнэ. Тэдний дунд би яваа. Онгоцны цонхоор тэнгэр огторгуйг дугуй хэлбэрээр харах нь нэг л чамлалттай санагдах тул нүүрээ цонхонд бараг наах шахан гадаад ертөнцийг харж суулаа.
Эсгий хийх гээд зулчихсан ахрын ноос шиг хэсэг хэсэгхэнээр үелэх хэрнээ зах хязгааргүй мэт үргэлжлэх нимгэн цагаан үүлэн дээгүүр сууж яваа хөлөг минь дүүлэн явна. Хэдийгээр нар ташиж, удахгүй бүрэнхий болох гэж байгаа ч үе үе нимгэрэх үүлсийн сиймхийгээр тэртээ доор хөлгүй их далай харлан хөхөртөнө.
Би явах суух болж сүүлийн хэд хоног юм хөөцөлдөж байгаа энэ гээд нойр хоолыг умартсан тул нисэж явахдаа бусдын адил дугхийгээд авбал зүгээр л юм. Гэвч нойр маань хаашаа ч юм хулжин оджээ. Үнэндээ бол буцах энэ өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг мэдэж байсан боловч яг ингээд биелэлээ олчих юм чинээ санаагүй явжээ. Би хүний газар ажил амьдрал эрэн хэдэн жил болчихоод эх орон, эцэг эх, элгэн садан гээд сэтгэлд минь хоногшин үлдсэн сайхан болгонруугаа буцаж яваа минь энэ.
Сэтгэлийн мухарт тэр гэхийн тэмдэггүй баярын совин татчихаад, наадмын сураг сонссон хоньчин хүүгийн сэтгэл шиг хөвсөлзөөд, унтах нойрыг хүртэл умартуулчихажээ.

үргэжлэлийг эндээс

би уншаад өөрийн эрхгүй уйлдын байна, танд бас таалагдаж магадгүй гэж бодоод орууллаа

2008-11-03

тэнцвэр

Дээр үед одоогынх шиг ийм электрон жинлүүр байхгүй байхад гурил будаагаа зөв жинлэж авахын тулд жингийнхээ нэг таваг дээр тохирох туухайг нь тавиад, тэгээд л нөгөө савлах зүүг нь хардаг байлаа... амьдрал яг л тэрэн шиг, чи хэрвээ зорилго тавиад тэрэндээ хүрье гэж бодвол хэдий хэр өндөр зорилго тавина төдий чинээ ямар нэг зүйлээ тэрнийхээ золиосонд гаргах л хэрэгтэй болно, яг л нөгөө тохирох туухайг нь тавидаг шиг, хэрэв чамд хүрэлцэхүйц туухай байхгүй бол өөрийн хүссэнээ хэмжиж авч чадахгүй......цаг, хүч хөдөлмөр, хүчин чармайлт гээд л төрөл бүр ....
Гэхдээ хичнээн их туухай тавиад заримдаа тийм их хэмжийний зүйлээ авч чадахгүй байж магадгүй, нөгөө жинлүүр чинь эвдрээд өгнө шдээ, кэкэк, тэр чинь чиний эрүүл мэнд, махан бие, бас заримдаа оюуны потенциал(гэхдээ энэ их эргэлзээтэй л дээ) ч юм уу байж болох юм ...

Ямар нэг зүйлд хүрэхийн тулд өөр нэг зүйлийг золиослодог нь л хамгийн үнэн юм даа гэж ойрд бодогдном....

Зарим хүмүүс магадгүй бүгдийг нь зохицуулаад л явдаг байх, би ч бас цагийн сайханд тийм байлаа .... гэхдээ сүүлд бодоод байхад бүгдийг нь хийсэн боловч нэг нь онц үнэлгээ авч чадахгүй төгсдөг байсан юм шигээ... тэгэсгээд л нэг сайн, дунд үнэлгээтэй, гэхдээ л бүгдийг нь хийсэн байдаг...

Нэг зүйлийг үүнээс хойш сайн санаж явья гэж бодлоо... хүн 2 л гартай, өөрөөр хэлбэл гарных нь тоо нь хязгаартай... тэгэхээр 2 гараараа барьж явах юм чинь бас хязгаартай л байж таараа.... удаан замын туршид чанга гэгч нь гартаа бариад, гараасаа алдахгүйгээр эцсээ хүртэл итгэлтэй явахын тулд хэрээс хэтэрсэн олон зүйлийг барьж явах биш, харин цөөн тооны, удаан аян замд чухал зүйлүүдээ л авч явах хэрэгтэй юмаа гэж.... тэгэхгүй асар их юмыг авч явж байгаад хамаг юмаа нэгэн зэрэг газар алдвал яаана?