Онгоц хүрэх ёстой өндөртөө нэгэнт хүрсэн бололтой. Галбилзаж, далбилзах нь үгүй болж, мотрын дуу нь жигдхэн хүнгэнэнэ. Зорчигчид ч гэсэн ам амандаа дүнгэнэлдэн байснаа одоо байр сууриа олцгоосон учир ном унших нь уншиж, хөгжим сонсох нь сонсож, зарим нэг нь явдлын ядаргаагаа түр ч гэсэн гаргачих санаатай түшлэгээ налан зүүрмэглэнэ. Тэдний дунд би яваа. Онгоцны цонхоор тэнгэр огторгуйг дугуй хэлбэрээр харах нь нэг л чамлалттай санагдах тул нүүрээ цонхонд бараг наах шахан гадаад ертөнцийг харж суулаа.
Эсгий хийх гээд зулчихсан ахрын ноос шиг хэсэг хэсэгхэнээр үелэх хэрнээ зах хязгааргүй мэт үргэлжлэх нимгэн цагаан үүлэн дээгүүр сууж яваа хөлөг минь дүүлэн явна. Хэдийгээр нар ташиж, удахгүй бүрэнхий болох гэж байгаа ч үе үе нимгэрэх үүлсийн сиймхийгээр тэртээ доор хөлгүй их далай харлан хөхөртөнө.
Би явах суух болж сүүлийн хэд хоног юм хөөцөлдөж байгаа энэ гээд нойр хоолыг умартсан тул нисэж явахдаа бусдын адил дугхийгээд авбал зүгээр л юм. Гэвч нойр маань хаашаа ч юм хулжин оджээ. Үнэндээ бол буцах энэ өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг мэдэж байсан боловч яг ингээд биелэлээ олчих юм чинээ санаагүй явжээ. Би хүний газар ажил амьдрал эрэн хэдэн жил болчихоод эх орон, эцэг эх, элгэн садан гээд сэтгэлд минь хоногшин үлдсэн сайхан болгонруугаа буцаж яваа минь энэ.
Сэтгэлийн мухарт тэр гэхийн тэмдэггүй баярын совин татчихаад, наадмын сураг сонссон хоньчин хүүгийн сэтгэл шиг хөвсөлзөөд, унтах нойрыг хүртэл умартуулчихажээ.
үргэжлэлийг эндээс
би уншаад өөрийн эрхгүй уйлдын байна, танд бас таалагдаж магадгүй гэж бодоод орууллаа
3 comments:
eniignshsan uneheer goyo bolson uguulleg bna lee. este
nul aldaa sorry kkk ^-^ este
hey, este
zugeeree, oilgood l unshchihlaa ; )
Post a Comment