2008-11-03

тэнцвэр

Дээр үед одоогынх шиг ийм электрон жинлүүр байхгүй байхад гурил будаагаа зөв жинлэж авахын тулд жингийнхээ нэг таваг дээр тохирох туухайг нь тавиад, тэгээд л нөгөө савлах зүүг нь хардаг байлаа... амьдрал яг л тэрэн шиг, чи хэрвээ зорилго тавиад тэрэндээ хүрье гэж бодвол хэдий хэр өндөр зорилго тавина төдий чинээ ямар нэг зүйлээ тэрнийхээ золиосонд гаргах л хэрэгтэй болно, яг л нөгөө тохирох туухайг нь тавидаг шиг, хэрэв чамд хүрэлцэхүйц туухай байхгүй бол өөрийн хүссэнээ хэмжиж авч чадахгүй......цаг, хүч хөдөлмөр, хүчин чармайлт гээд л төрөл бүр ....
Гэхдээ хичнээн их туухай тавиад заримдаа тийм их хэмжийний зүйлээ авч чадахгүй байж магадгүй, нөгөө жинлүүр чинь эвдрээд өгнө шдээ, кэкэк, тэр чинь чиний эрүүл мэнд, махан бие, бас заримдаа оюуны потенциал(гэхдээ энэ их эргэлзээтэй л дээ) ч юм уу байж болох юм ...

Ямар нэг зүйлд хүрэхийн тулд өөр нэг зүйлийг золиослодог нь л хамгийн үнэн юм даа гэж ойрд бодогдном....

Зарим хүмүүс магадгүй бүгдийг нь зохицуулаад л явдаг байх, би ч бас цагийн сайханд тийм байлаа .... гэхдээ сүүлд бодоод байхад бүгдийг нь хийсэн боловч нэг нь онц үнэлгээ авч чадахгүй төгсдөг байсан юм шигээ... тэгэсгээд л нэг сайн, дунд үнэлгээтэй, гэхдээ л бүгдийг нь хийсэн байдаг...

Нэг зүйлийг үүнээс хойш сайн санаж явья гэж бодлоо... хүн 2 л гартай, өөрөөр хэлбэл гарных нь тоо нь хязгаартай... тэгэхээр 2 гараараа барьж явах юм чинь бас хязгаартай л байж таараа.... удаан замын туршид чанга гэгч нь гартаа бариад, гараасаа алдахгүйгээр эцсээ хүртэл итгэлтэй явахын тулд хэрээс хэтэрсэн олон зүйлийг барьж явах биш, харин цөөн тооны, удаан аян замд чухал зүйлүүдээ л авч явах хэрэгтэй юмаа гэж.... тэгэхгүй асар их юмыг авч явж байгаад хамаг юмаа нэгэн зэрэг газар алдвал яаана?

6 comments:

Anonymous said...

Сүүлийн үед ямар нэгэн зорилгод хүрэхийн тулд заавал өөр нэгэн зүйл золиослох албагүй юм байна гэж бодож золиослохгүй байхыг хичээдэг болсон, гэвч аль хэдийн золиослогдоод эхэлчихсэн ч юм шиг.

Anonymous said...

Нөөц бололцоогаа арай л дутуу үнэлээд байгаам шиг санагдлаа. Би хэзээ ч 2 гартаа 2хон юм барьж явж байсангүйээ. Торонд хийгээд барина, цүнхэнд хийгээд үүрнэ.
Юмаа алдахаас айна гэдэг алдсаныхаа дараа шаналахаас ч илүү инээдтэй хэрэг гэж үг байдаг байхаа.
Золиос, dilemma үргэлж байдаг. Ийм болохоор л энэ амьдрал чинь амттай байдийм ш дээ

Tegshee said...

tiimee, chinii heldeg zov l doo...
gehdee bi bol yamar ch baisan ger bul, naiz nohodoo busad zuiluudteigee hamt torond chiheed barij yavhguiee...

Anonymous said...

Тийм болохоор л олон тор, цүнх сав түрийвч гээд тусдаа олон зүйл байдийм ш дээ

Anonymous said...

hun yamarvaa neg yum avsan bol uur yamar negen zuilee alddag gej bi boddog.
torond hiideed yavnuu tsunhendee uureed yavnuu hamaagui yag ter avch yavaa zuilteigee adil hemjeenii zuil alddag yum shig sangdadiin. yug avch yavj yug aldah be gedeg ni huvi hunii songolt shiidelees l hamarah bh da.Jishee ni hiliin chandad garch ajillaj surlaa,za yahav medeej mungu medleg olj avna.getel nuguuteiguur ger bul hairtai humuusteigee unguruuleh mash unetei tsag hugatsaagaa aldaj zoliosoloj baih jisheetei.
Goyo bichleg bolson baina.

Тэгшээ said...

Хөөрхөн блог шүү.
Хичээл сайн уу?
Бүгдийг зохицуулахыг ялангуяа эмэгтэйчүүдээс энэ амьдрал ихээр шаардаад байдаг. Гэхдээ бүгдийг тэгш зохицуулах алба байхгүй, хэмжээндээ л зохицуулаад явахад ок. харин алийг нь урдаар тавьж алийг нь түр арагш нь тавих вэ, жигнүүрээрээ жигнээд л байж дээ...