2007-06-04

Япон маягын party -Nomikai (飲み会)

Японд сурч ажиллаж байгаа бүх л хүмүүс номикай.ийг юу вээ гэдэгийг нь сайн мэдэх нь ойлгомжтой. Гэхдээ зарим нэг мэдэхгүй хүмүүстээ тайлбарлаж өгье.
номи гэдэг нь уух, кай гэдэг нь уулзалт, party, meeting гэсэн утгатай бөгөөд ерөнхийдөө, ууж суунгаа ярилцаж сууцгаах гэсэн утгатай юм болов уу даа.(буруу ярьж байвал уучлаарай )
энэ уулзалт, party нь ямар нэг анги хамт олон, клуб, ажлын газар гэх мэт шинэ ямар нэр газар шинэ хүн орж ирэхэд заавал байдаг бөгөөд, ердийн бас үеүүдэд ч бас байдаг . энэ party нь бүжиглэнэ гэсэн юм байхгүй, зүгээр л сайхан пиво болон бусад alcohol.ийн төрлийн юм уугаад, яриад л яриад л суугаад байдаг party. шинэ хүн орж ирсэн үед хийдэг нь тэр хүнээ хамт олондоо уусгах, тэд нартай дотно болоход их тусалдаг ажээ. (миний ажигласанаар )Түүнээс гадна хуучинуудад нь ч гэсэн шинэ хүмүүстэйгээ танилцах сайхан боломжоос гадна, хоорондоо улам дотно болоход тус болдог.
би нэг сургуулийнхаа клубд ороод тэгээд номикай.д явж үзлэээ, би ямар уух бишдээ, хараад л ажиглаад л суугаад байлаа. Япон хүмүүс ердийн үедээ танихгүй хүнтэй тэр болгон жигтэйхэн яриад байхаар тийм ч их яриа хүмүүс биш л дэээ, (харин гадаад хүн гэхээр нэлээн сонирхоод яриа шүү) харин жоохон юм уугаад халаад ирэхээрээ нөгөө сайхан чимээгүй цагаан хүмүүс чинь жигтэйхэн яриа, шуугиантай, ув улаан хүмүүс болдог байгаа, дуу ни чангараад л ... гэхдээ нэг дажгүй нь тэглээ гээд элдэв агсан тавиж зодоон цохион хийхгүй юм даа. нөгөө их яриа болсон хүмүүс чинь баахан юм яриад л , би ч нээг их сайн ойлгоогүй л дээ, гэхдээ л дажгүй бие биентэйгээ дотносоход нь тусалдаг юм билээ.
уг нь нэг япон тэр үеэр овоо гайгуй надтай юм яриад байсан чинь харин дараа нь нэг тааралдсан чинь аймаар дуугүй болчихсон, бараг л анх удаагаа таарч байгаа юм шиг л , доошоо хараад л байсан шүү.
гэхдээ ямар ч байсан номикай.ийн ачаар овоо гоё хамт олон үүсэх эхлэлийг аятайхан тавиж өгдөг юм шигэээ.
тэр номикай.ийн гарсан зардалийг нь хуучин хүмүүс нь ер нь даадаг бөгөөд шинэковууд нь үнэгүй keke . (японд senoir, junior гэдэгийг ялгаа нь аймаар хүчтэй, тэр систем нь нэлээн хүчтэй)
болохгүй бүтэхгүй юмны эхлэлийг тавиж байдаг сархадыг тунг нь тааруулж тун аятайхан хэрэглэвэл гайгүй л юм байна гэж бодлоо.

8 comments:

tesatory said...

harin tiim ee, yaponchuud umnuh udur ni baahan saihan yarichaad margaash ni bolhoor barag tanidaggui hun bolchdiin

Anonymous said...

tesatory iin heldeg unen. Ih zuild bodoh hereggui.
Mongold party iin daraa zodoon boldog.
Yapond bol huuhendelt boldgiin. Terend ni oroltsood hereggui ee.
Aan tiim. Chamaig saihan hoshgoruulna,yariulna. Chi hamag hozoroo delgechihvee.

Tegshee said...

aaannn?? tiim uu.....

Anonymous said...

аан за номикай гэж нэг иймэрхүү юм байдаг байж мэдэж авлаа

byambaa said...

jpnchuudaa gej. uuh bolohooroo aimaar open ulsuud shuu. bas jaahan halahaaraa englsiheer geed l meddeg gadaad hel l bval yarih geed bdg uls. engiin uyed amnaas ni ug garahgui shuu dee.

tegj bgaad dasna dooo. tegeed ooroo ch uusniihaa margaasnaas ni yum duugarahaa bna daa. gants neg sonin humuusiig tanihgui yum shig dur esgene. he he

Tegshee said...

neeree tiim shuu. english.r yariya geed baisiin baina.

Anonymous said...

hush yamar bu ve? bur orchihson yum uu.

Tegshee said...

aaanhaan, tiim ,
photo club.d orson