Японд улаан бурхан гарсан гээд бараг 2 долоо хоног шахам хичээл амарсны эцэст нэг юм хичээл буцаж орлоо. Уг нь овоо гайгүй хичээл хийх сонирхолтой болчихсон явж байсан чинь сайн хүнд садаа мундахгүй (худлаа худлаа, ямар баярлачихсан охин бэээ)гэгчээр хичээл амраад дахиад л хамаг темп алдагдуулчихлаа...Уг нь темпэндээ орох гэж их л зовж зүдэрсэн юмсан даа...
гэхдээ одоо хичээл дахин эхлээд муугүй шүү. дараагын 7 хоногт шалгалттай болохоор хийхээс өөр сонголт алга даа гэж...
Өнөөдөр нэг япон өвөөтэй болж, хамтдаа баахан буу халлааа. харин гоё байлаа шүү. Ойрд ингэж настай хүний үг сонсоогүй, баахан сайхан сургаал айлдуулж авлаа... Чихээ ч сайн онгойлгоод авлаа. Хүнд хааяа хааяа ингэж жоохон мэдрэлд нь цочрол өгч , эд эсийг нь сэргээж байхгүй бол нэг мангар үхэр шиг дүнхүү болчихож мэдэх байхааа. кэкэ
ойрд нээрээ хэтэрхий их юм бодоод хэрэг алгаа.... толгой гэж задарлааа. зүгээр явж чадахгүй элдэв юм бодоод л байхын, сүүлдээ бараг бүр бодсоор байгаа солиорч мэдэхнэээ
No comments:
Post a Comment