2008-06-03

бүх зүйл эх дэлхийгээ аврахын төлөө???


өчидөр оройд дахиад л санаандгүй зурагт үзсэн чинь хөл бөмбөгчин Наката Хидэтоши хөл бөмбөгөө орхисны дараа дэлхийгээр аялалж, төрөл бүрийн газраар явж " өөрийгөө хайсан " тухай тун дажгүй нэвтрүүлэг байлаа, даанч нойр хүрээд дуусгаж чадсангүй, манай Алтайгаас ялгаатай нь нэлээн чухал яриа өрнүүлж бас, айхтар их мөнгө зарсан байх ... буусан буудал , хэрэглэж байгаа зүйл нь үнэн үнэтэй харагдаж байналээ
заа тэрч яахав, тэгээд хараад байсан чинь Наката маань "дэлхийн дулаарал, дэлхийн ядуурал " гэдэг үгийг нэлээн хэд давтаад хэрэглээд авч байхым, бас дээр нь нэвтрүүлгийн дундуур цацагдаж буй реклам, сурталчилгаа ч бас, " эко, эко, эко," , " цахилгаан эрчим хүч бага хэрэглэнэ" , " дэлхийд ээлтэй, хүрээлэн буй очинд хор багатай, хор уршигыг нь бууруулсан " гэсэн тодотголтой бараа бүтээгдэхүүний сурталчилгаа дийлэнх хувь нь байлаа.Сүүлийн үед ер нь дэлхийн дулаарал гэдэг их моодонд орж байх шиг байна, бас "хүрээлэн буй орчны асуудал" гэсэн үг ч бас толгой холбон тэргүүн эгнээнд, энэ тухай манай сургууль дээр хүртэл баахан ь ажиллагаа явагдаж, найзууд маань ч идэвхтэй оролцож байгаа, Үнэхээр одоо энэ асуудалд санаа зовохоос ч өөр аргагүй байдалд орчоод байгаа нь бодит үнэн.
Гэхдээ тэр олон "дэлхийд ээлтэй" бүтээгдэхүүн яг үнэн үү, хэрэглэснээр бодит үр дүна авчирахын болвуу гэдэг дээр жоохон эргэлзлээ, заа мэдээж эрдэмтэн мэргэд тунгаан бодож зохион бүтээсэн болохоор тодорхой хэмжээний үр дүнтэй гэдэг нь мэдээж..
гэхдээ тэрний хажуугаар ашиг хонжоо хайж байгаа нь л их болвуу дааа.....
дэлхийн дулааралыг далимдуулсан шинэ зах зээл бий болсон нь тэр биз ...тэр бүгдийг худалдаж авч чадахгүй бол өөрийнхөө чадах энгийн үйлдэлээ хийсэн нь эх дэлхийгээ аврахад арай илүү үр дүнтэй болвуу

No comments: