2008-05-25

тэргүүн, дарга нар

гадуур явж явж ядарсан хүн хариж ирээд цайгаа ууж амрангаа мэдээ үзлээ, яг л монголд байгаа юм шиг гоё байлаа,
Монгол телевизийн мэдээ байсан болохоор мэдээний агуулга чанар бусад сувгуудыг бодвол хамаагүй дээр байлаа, үзэж байгаад нэг гайхсан зүйл нь ярилцлага өгч байгаа хүн бүр л нэг юмны ТЭРГҮҮН, тийм холбооныы ТЭРГҮҮН, баааааахан л тэргүүн .... менежир, ТУЗ.ын дарга, дарга дарга......
" Эрүүл хүүхэд- Ирээдүй " төвийн тэргүүн, "Түмэн туулаи " хоршооны тэргүүн, Хоршоологчдын холбооны тэргүүн, Монголын хөгжмийн зохиолчдын эрхийг хамгаалах холбооны тэргүүн,.... заримыг нь ч бүүр мартчихаж, ер нь хүмүүс их амбицтай болсон юм шиг санагдлаа, бодвол жоохон дээгүүр албан тушаал дээр гарвал мөнгө олж болдог гэсэн төсөөлөл ерөнхийдөө нийгэмд их байгаад тэгээд л ямар ч л байсан эхлээд нэг юмны тэргүүн болий гэж боддын болвуу бүү мэд, мунхаг би л тэгж бодлоо,
гэхдээ ингэж холбоо байгуулагдаж нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байгаа нь нэг талаар маш зөв гэдэгтэй санал нэг , ямар нэг байдлаар зохион байгуулагдаж, хамтын хүчээр ажиллана гэдэг бол их чухал зүйл. Монголд хүмүүст нийтлэг ажиглагддаг нэг сул тал нь биенийгээ сонсдоггүй, хамтран ажиллах чадвар муутай юм шиг, харин гэхдээ сүүлийн үед энэ дутагдал маань маш богино хугацаанд засагдаж байгаа гэж боддог шүү.
заа тэр ч яахав, баахан холбоо нийгэмлэг байгуулагдаад сайн л байна, гэхдээ баахан цэрэггүй дарга нар болов вий дээ , бусад нь ч яахав : D

3 comments:

Anonymous said...

mgl tv ih taalagdsan shuu,
neeree terguuntenguud ih olon bolood tsereguud bagasaad bgaa bh shuu,
BTW unshhad ih dajgui bolson bn shuu,new template:p

Anonymous said...

just blog-н тэргүүн, хатагтай тэгшээ, хэхэ, гайгүй зохихоор юм байнашд,
юугаар мэдээ үзсийн?

Tegshee said...

anonymous-thanks ; )

terguun- onair.r uzsiin,