2008-05-10

Хаа хамаагүй бодлууд, ер нь яагаад гарчиг өгөх ёстой юмбээ

Ойрд дахиад л нөгөө элдэв юм боддог мангар үе нь эхэлчихлээ, өмнө нь ийм зүйл тохиолдож байхад хэн нэг нь хэтэрхий завтай байгаагын шинж гэж байсын, бодвол одоо хичээл дөнгөж эхлээд байгаа болохоор завтай байгаан байлгүй,

өөрийгөө өмнө нь бас бурхан гэж байдагт итгэдэг гэж бодож байсан чинь үгүй ч юм шиг, ер нь итгэдэггүй байсан бололтой, бодоод байсан чинь би гэж хүн үргэлж өөрийнхөө хийж байгаа зүйлдээ л итгэдэг, тэгээд тэрийгээ болгоно гэж бодож явдаг хүн байсан юм шиг байна, тэгээд л бурхан байгаа гэдэгт итгэе гээд л тэрэндээ итгээд, одоо болохоор үгүйээ байхгүй гэнгүүтээ тэрэндээ бас итгээд л .. ердөө л өөртөө итгэдэг хүн юм шиг байна би ...
Бодлоо л доо, ер нь тэр бурхан байнуу, эсвэл энерги байнуу , газар тэнгэр сүлд байнуу, ер нь аль нь ч ялгаагүй зүгээр л сайхан амьдраад, амьдралдаа итгэлтэй, өөрийн гэсэн бодолтой, тэр бодол нь бусдад муу зүйл хийх санаа биш бол болоо юм шигээ, Юунд итгэх нь хувь хүний асуудал , тэрэнд нь бусад нь оролцохгүй байвал дээр, зүгээр л сайхан бие биенээ хүндэтгээд, нэг нэгнээ хайрлаад, дэмжээд явж байхад л болоо.
дэмжинэ гэдэг нь заавал тэр хүнтэй нийлээд, гар хөлөө холбоод бай гэсэн үг биш, харин хийсэн зүйлийг үгүйсгэхгүй, доош нь хийхгүй байвал л хангалттай, харин засмаар санагдаад байвал хүчлэх хэрэггүй оронд нь зөвлөгөө өг.
Нэг мэдсэн чинь юу биччихвээ, бүү мэдээ, яршиг лаг гоё юм бичих гэж зовхоо өнөөдөр болилоо, зүгээр л ингээд нэг ч засахгүй тэр чигээр нь тавьчихлаа, уучлаарай

Эцэст нь хэлэхэд зүгээр л өөрийнхөөрөө бай, юу хиймээр байна, юунд итгэмээр байна, ямар баймаар байна түүгээрээ л бай, Нэг удаа өөрийнхөөрөө байгаад үз, багш чинь чамайг сайн сурагч байхыг, ээж аав чинь хүмүүжилтэй хүн болохыг, хайртай хүн чинь халамжтай хань болохыг чамаас хүсдэг болохоор чи тэдэнд онц сурагч, сайн хүү нь болох гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй, зөвхөн өөрийнхөөрөө л бай, тэгээд хар, чи аль хэдийн сайн хүү, халамжтай хань, сайн сурагч нь болчихсон байгаа, тэр бол чи, чи угаасаа л тийм байсан, зүгээр л өөрөөрөө байхад л хангалттай

1 comment:

Anonymous said...

chi eniig bichsenee odoo barag martsan bhaa tehdee bi bas sayahan bodson yu geheer bi aavtai gaa yavaal neg emchid uzuullee ulamjlalt emchilteenii (nuguu sudas baridag ali bagaasaa uzuuldeg bsiin eej aav 2 emch bolohoor zugeer bhad l uridchilan sergiilne geed) ochloo ter hun zugeer namaig ene ih sain huuhed iluudutuu yum hiij hel amtatldaggui geed bsiin bi ter yed bi yagaad zugeerl bhad zarimtalaaraa uurtuu taalagdahgui zuil hiigeed bsan ch yum shig baihad namaig ergeer uneleed bna gej bodood bsan iin za za utagaa aldchihlaa hahaha Mongol hel uranzohioliin hicheeldee muu surdagbsaiin