2007-05-06
Golden week in Kantou (Tokyo)
Японд Golden week гээч нэг сайхан амралтийн үе байдаг юм л даа. энэ үеээр нь хэд хэдэн баяр таараад, тэгээд улс даяр албан ёсны амралтийн өдөр үргэлжилсээр тэр нь бүхэл бүтэн 7 хоног үргэлжилждэг.
Токиод хаврын баяр болж, дажгүй хөөрхөн болж өнгөрлөө. Нээг их сайн мэддэггүй байсан чинь харин энэ японд яасан ч олон монголчууд байдаг юм бэээ.. Хаврын баяр болох газар луу явах гээд train.дээ суутал нэг л монгол царайнууд дүүрэн байдийн байна. ёооё, тэгээд л дүүрэн монголчууд. монгол цөөхөн хүн амтай л гээд байсан аймаар л олуулаа юм шиг санагдлааа. сурч байгаа оюутннуудаас гадна хувиараа ажил хийж биагаа хүмүүс ч бас их байдаг бололтой.Олон жил наадмын талбай ороогүй байсан болоод ч тэр үү, бас ийм монголчуудыг нэг дор ойрд хараагүй болоод ч тэр үү,наадам болж байгаа юм шиг санагдаад л гоё байлаа..... Харин тэр үеэр өмнө нь япончуудын дунд байхдаа монгол хэл мэддэггүйг нь далимдуулад сайхан чөлөөтэй яридагтаа дасчихаад л үе үе ярих ярихгүй юм яриад жоохон паактласан л дааа....
Дараа өдрүүдэд нь эмэгтэй хүний ясны дуртай ажил болох shopping хийж өнгөрүүллээ. Мөнгө, цаг гээч үнэтэй сайхан зүйлүүдийг ч харин ч нэг үрэх шиг үрж өгсөндөө. заа яахав дараагын 7 хоногоос хичээлээ хийж элдэв өөр зүйлд сатаарахгүйгээр гоё temp.ндээ орноооо гэж өөрийгөө тайвшруулаад л, бас сайхан сэтгэлээ сэргээгээд авлаа гэж......
Бас тэрний дараа өдөр бусад найз нөхдийнхөөрөө явж шинэ гэрийг нь үзэж элдэв зүйлээр дайлуулсаар байтал өнгөрлөө.
гэхдээ бас зүгээр байсангүй. Өөрийнхөө хувьд бас нэг гаигүй ажил амжуулсан нь Токиогийн их сургууль, Хитоуцубашигийн их сургуулиудаар явж нэг нэг хичээл дээр нь сууж үзээд бас дээр нь номын сантай танилцаж хэрэндээ л өөрийнхөө хувьд бичигхэн tour хийгээд авлаа. Эндээс нэг бодсон зүйл гэвэл ямар ч их сургуульд сурсан ном,багш нар гээд бүх зүйл нь адилхан, харин ганцхан шалтгаалах зүйл нь гэвэл чи өөрөө . Өөрөө л хичээвэл одоо үед интернэт гээч ийм сайхан зүйл байхад юуны ч тухай өөрөө хайж судалж үзээд сурч чадна шдээ гэж бодлоо.2 өдрийн хичээлээ тасалчихсан байсан болохоор өөрөөгий тайвшруулах гэж тэр 2 их сургуулийн хичээлд нь нэг суугаад үзсэн нь харин сайн зүйл боллоо шүү.
Токиогоос гадна бас Yokohama хот ороод ирлээ. Үнэхээр их таалагдлаа. Гоё хот байлаа. лаааг романтик хэхэ. Ер ни хосуудад их тохирсон газар байлаа шүү. Явж байгаа хүмүүс лаг гоё салж хагацашгүй харагдах хосууд алхаад л .......Тэр дунд ганцаараа байгаа над мэтийн хүмүүс нь жоохон онцгүй л байлаа, жоохон дарамттай. хэхэх. заа заа тоглосийн.
Орой нь цаг агаар ч сайхан байлаа, тэгээд харин гэв гэнэт сэтгэл хөдөлж далайн эрэг дээр байх park.д нөхдийн хамт хөгжим сонсож юм яриж суугаад, тэгээд нар мандахыг харчихаад, Токио руугаа буцлаа. өөө тийм бас сайхан сагс тоглоод авсийн байна
Дотны сайхан найзуудтайгаа уулзаад, сэтгэл сэргэхээр сайхан газаруудаар яваад, ёстой сайхан амраад ирлэээ.Мөнгө жоохон үрсэнийг эс тооцвол үнэхээр саак байлаа.
олон шинэ хүнтэй уулзаж, эерэг энергээр дүүрэн цэнэглэгдээд, хичээл хийх сайхан эрч хүч, өөдрөг амьдрах хүсэл маань улам их болчоод ирлээ.
Одоо харин энэ 7 хоногоор амрах ,шоудахаа нэг цэгцэлж авнааа.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Yello.
Hoid taliinhaa Havriin bayariig Mongoloor bichchihej bolohgui bsan yum uu?
neeree tiim shuu. ter tuhai bodooogui yum baina. bodvol yaponchuud bas baigaa bolohoor geed l yaponoor bichsen yum bailgui.
omnoh jiluuded ni bas yamar baisanyum boloo???
Post a Comment