Өдөр хоног ямар хурдан өнгөрч байнаа, нүд ирмэхийн зуур л дахиад нэг шинэ он гарах болчихсон байна шүү, хаа сайгүй шинэ жил, Christmas.ийн уур амьсгал ороод нэг л гоё, ямар сайндаа л сургууль дээр зарагддаг цай ни хүртэл хайрцган дээрээ Christmas - tea гэчихсэн байхав дээ (эсвэл япончууд тийм аймаар туйлширдаг юм болов уу???)
Ойрд нээг их хичээл номоо хийсэнгүй гэхдээ бас огт хийгээгүй ч бас биш, зүгээр л өөрийгөө нээг их хүчлэхийг бодсонгүй. Сайхан залуу оюутан насаа дан ганц хичээл сургууль гээд дуусгавал үнэхээр харамсалтай юмааа, тэгж бодоод л " тунг нь тааруулах " гэдэг аргыг хэрэглэмээр санагдлаа.... тиймээс хааяадаа өөрийгөө хөөрхөн баясгах ажлийг тэгшээ эгч ойрдоо их хийж байнааа, тэр нь наддаа зөв юм шиг санагдаад л байна.... өөр олигтой зөвлөх хүн болон одоо миний юу хийж байгааг шүүх хүн байхгүй болохоор өөрөө өөртөө шүүгч, зөвлөгч нь болоод л ...кэкэкэ, заа маргааш явж нэг өөрийгөө баясгах гоё юм хийнэээ, " айвал бүү хий, хийвэл бүү ай" гэдэг байхааа...
Муу эр баахдаа шархдана гэхчээр нэг сайхан боорцог хайрч идий гэсэн чинь хуруугаа түлээд нээрээ үнэн онцгүй, яг сорви тогтохнэээ, сорви тогтоохгүй байха арга чарга мэдэхгүй биз таминэээ???? мэддэг хүн байвал зааж өгвөл үнэхээр насан туршдаа мартахгүй шүү ; D
4 comments:
хоромхон түрхчих, намайг насандаа мартахааргүй болно. гэхдээ яагаад мартахгүй гэдгийг нь нууцлая
horomhon gej nogoo aimaar unertei tos monuu?? keke
hehe naad tosiig chin turhseer baigaad odoo uner ni adytaihan sanagddag boltson.
hervee soriv uldsen bol minii tursun udriig hezee ch martahaargui boljdee huruundeeree temdegleed avchihsan hahah
Post a Comment