Энэ толгой нээрээ лааж байнаа, ер нь юу юу бодоод явдаг байнааа, өөрийгөө ерөөсөө ойлгох ч юм алга, Энэ миний толгой тархи гэж ер нь эзнээсээ шал ангид нэг этгээд байнааа....
Юм л болвол эргүү юм шиг элдэв юм бодоод л ....Тэр бодол энэ тэр бол аль хэдийн саран дээр очиж сансарт нисэж явхийн, Араас нь гүйгээд ер гүйцэгдэхгүй, эзэндээ ерөөсөө ч захирагдахгүй. Элдэв юм бодохын хажуугаар ядаж байхад тэр юмаа ерөөсөө удаан, гүнзгий бодохгүй савсаганаад л үсчээд л явхын, "заа энэ ч нэг гоё санаа байна шүү " гэж бодхын хооронд дахиад нэг бодол толгойд орж ирээд тэгээд өмнөхийгөө баллаад хаячихна,
Тэгээд ийм болохоор ойрд бүр хичээлээ ч тогтож хийж чадахгүй хэцүүдэж байнаа, нэг сайхан сууж аваад 30 минут болоод л толгойт юм орж ирээд л тэгээд л нэг мэдэхэд ном дэвтэррээ хойш нь тавичихсөөн сууж байхын.
Заа тэгдийн байж, тэгтэл бас өөрийгөө юунд дуртайгаа мэдэхээ болилоо, лааг олон юмыг туршиж үзсэн , тэгээд бүгдээрээ л дажгүй санагдсан тэгсэн хэрнээ одоо аль нь ч байхгүй, зүгээр л баахан нэр төдий хийж үзсэн юм зөндөө ....
Яахаараа нэг зүйлд гоё тууштай явддаггүй сонин хүн бээ, би????
Энэ элдэв бодол мангар толгойноос л болж байгаамуу? эсвэл миний зан угаасаа шинэ зүйлд дуртай тийм сониуч юм болвуу???(муугаар хэлвэл би ямар ч зүйлд тууштай биш гэсэн үг) Энэ эгч нээрээ өөрийнхөө сэтгэлдээ таарсан гоё юмтайгаа хурдан учраасай даа : D
No comments:
Post a Comment