Юуны өмнө нь танд шинэ оны мэнд хүргэе!!! Бүтэн нэг жилийг надтай хамт өнгөрүүлсэн танд баярлалаа.
өнгөрсөн 2007 оныг амжилт, ажил үйлсээр дүүрэн жил байлаа гэж бусдын адил худлаа магтахгүй ч, өөрийнхөө хувьд товч дүгнэвэл ширүүхэн эхэлж, ихийг бодогдуулсан, амьдралд шинэ олон зүйлийг сургасан, бас сайхан найз нөхөдтэй учруулсан нэгэн жил байлаа гэж хэлж чадах байна.
Дөнгөж он гармагц хүсэж байсан үр дүнгээ сонсож чадаагүйдээ сэтгэл гонсойсон боловч, өмнөх жил нь аймшигтай ихээр хичээл хийж ядарсан өөрийгөө эрхлүүлж 1 сараас авхуулаад 3сарыг дуустал бүтэн 3н сар эрхлүүлж наадуулж дураар нь тависнаар 2007 оны эхний 3н сар өнгөрсөн билээ. Энэ тэрүүгээр явж, найз нартайгаа хамтдаа цагыг зугаатай өнгөрүүлж бас блог гэдэг зүйлийг бичиж эхэлсэн билэээ гэж ...
4н сард байдал өөрчлөгдөж, нүүдэл суудал болж жинхэнэ утгаараа ганцаараа амьдрах болж, хамгийн гол нь 2 сахи удаагаа жинхэнэ оюутан болсон явдал байлаа. Бүх зүйл шинэ, шинэ орчинм шинэ хүмүүс шинэ сургууль гээд л ... эхний нэг сар хүндхэн байснаа нуухгүйэээ, тэрнээсээ ч болоод жинг яаж хурдан нэмж болдогыг хүмүүст амьдаар нь үзүүлсэн дээ. Сарын дараанаас эхлэн овоо дасаж сургуулийнхаа клубд орлоо, хичээлээ хийх гэж хичээж эхлэв, бас хальт хажуугаар нь цагийн ажил хийх болж овоо учраа олж эхлэв. Тэгээд зуны амралт боллоо YYYEEEEESSSSS монгол харив !!!!!!!Гэрийнхнийгээ, найз нөхдөө, Монголоо хичнээн их санасан байсан гээч, миний амьдралд байсан хамгийн гоё зуны амралтуудын нэг байлаа. Зуны амралт нүд ирмэхийн зуур хурдан өнгөрч нэг мэдэхэд л буцаад явах болчихсон байв.
Овоо эрч хүчтэй хүн хүрч ирээд хичээл номоо хинэ гэж бодсон чинь харин хичээлээ хийхгүй явсаар байтал нэг мэдсэн 2008 он гарчихсан байваа гэж ....(яасан мэдрэлгүй эгч вээээ)
Шинэ оноо нөхдийнхөө хамт цанын бааз дээр угт сан. Үнэхээр тасархай байлааа, нэлээн ядарсан боловч мартагдашгүй мөчүүдийн маань нэг болон үлдлээ, дурсамжтай хөгжилтэй сайхан өнгөрлөө.
он гарахаас хэдхэн цагийн өмнө бүгдээрээ тойрч сууж байгаад хүн бүр өнгөрч буй оноо дүгнэн ярьсан нь тун дажгүй зүйл болж өөртөө зүгээр бодох , хүнд яриж өгөх гэдэг 2 шал өөр болохыг эгч ухаарав.
2007он надад сургамж болгон үлдээсэн зүйл гэвэл " Амьдралд чамд гашуун нимбэг өгвөл түүгээр нь амтад ундаа хий " гэдэг үгтэй утга дүйх зүйл байлаа.
Бас өөрөөгөө ямар ч тэвчээргүй ямарваа нэг зүйлд туйлбаргүй гэсэн хатуу ч гэсэн үнэн дүгнэлтэд хүрэв...
Мэдээж олж мэдсэн зүйл сайн сайхан явдал олон байсан 2007 он өнгөрч , их боломжыг олгох 2008 он ирлээ.
Өнгөрснөөсөө суралцаж , ирээдүйгээ харан 2008 онд өөртөө тавьсан зорилгоо биелүүлж, аз жаргалтай өнгөрнө гэж найднам :D
2 comments:
What you are will show in what you do.
Thomas A. Edison
http://www.brainyquote.com/quotes/authors/t/thomas_a_edison.html
wakatta ; D
Post a Comment