2009-09-05
хэзээ ч уйдахгүй шүү
2009-08-22
RECEntly
Одоо Монголдоо, гэртээ ирээд сайхан амарч байнаа, нөгөө их стрэсс, яарсан байдал, метро руу гүйсэн амьдралаас хол , нам тайван, амар амгалан гоё байнөө,
Ирээд хааяа хааяа хотоос гарч, хотын утаанаас хол, хөдөө хээр жоохон салхинд гараал, монголынхоо байгалийн сайхныг улам бүр мэдрээл ...
Санаандгүй байж байгад Амарбаясгалант хийд явах боломж олдож, 3 хоног сайхан явж, аяллаад ирэв. Тус хийд дээр жил бүр 8 сарын үед Бумбын тахилга гэдэг үйл ажиллагаа болдог бөгөөд, хүмүүс, албан байгууллагууд өөрсдийн бумбаа авчирч 3 хоног хийдэд тавих бөгөөд 3 хоногийн турш лам нар ном хурдаг гэнэ. Хотын голдуу машин тэрэг өч төчнөөнөөрөө цугларласан, яг л наадам шиг, хүн хөдөлгөөн ихтэй, хотоос гарвуу гэтэл буцаад хотдоо ирсэн юм шиг байна гэж хамт явсан хүмүүстэйгээ яриж явав.
Монголчууд маань тийм айхтар шүтлэгтэй байлуу???(би эсвэл мэдэхгүй байсан байж магадгүй ) очоод гайхлаа. асар их шүтлэгтэй болсон байхын. Шарын шашин маань хүмүүсийн ядуу зүдүү амьдралыг далимдуулан хүчээ авч байгаа ч юм уу даа гэж бодогдов. Хийдийн өөрсдийнх нь танилцуулгаас харваас жил ирэх хүн хуран цугларах хүний тоо, бумбын тоо нэмэгдэж байгаа гэнэ.
Тэнд бумбанда ном уншуулж, даллага авахаар баяждаг гэгдэх учираас амьдралаа дээшлүүле гэж бодсон ард маань явж байгаан бол уу даа.
Очоод харахад тэнд хүмүүс ихэвчлэн, эд хөрөнгөөр элбэг дэлбэг байлгаж өгөөрэй гэж л их хүсч , гуйж залбирч байх юм. ( би яахав зураг дараал энэ тэрүүгээр явж байгад чихний хажуугаар сонсогдсын )
Эрүүл мэндээ гуйж байгаа хүн ховор, гэтэл ихэнх нь харваас таргалалт, зүрх судасны өвчинтэй, царай нь баргар харагдах мөртлөө....
Бас нэг зүйл хэрвээ үнэхээр л шүтлэгтэй хүмүүс ирсийн бол тэр хавийн газар нутаг 3 хоногийн дараа хогоор дүүрэн үлдсэнийг нь ойлгосонгүй, уг нь шарийн шашинд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тухай нэлээн сургадаг шиг санагдхын ... жоохон хатуухан хэлэхэд зөвхөн амин хувийн мөнгө хөрөнгөө бодсон хүмүүс л олон байх шиг... мэдээж амин хувиа бодох, мөнгө хөрөнгөө аривжуулах нь эдийн засгийн хувьд зөв байлгүй яахав, гэвч байгалиа хамгаалах, бусдыга хүндэтгэх гэдэг зүйлийг мартаж болохгүй.
энэ мэт жоохон дутагдлыг эсэ тооцвол гайхалтай гоё байлаа
Үнэхээр сонирхолтой, 3 хоногын experience ... очих болон буцах замдаа өмнө нь айлчилж үзээгүй байсан монголын үзэсгэлэнт газруудаар дайран өнгөрөх боломж гарсанд үнэхээр сэтгэл хангалуун байсан билээ.
2009-06-20
Дэлхийн өндөр өртөгтэй хотуудын шинэ жагсаалт
Өнгөрсөн жил 13т байсан Токио энэ жил 2т, харин манай хот ноднин 29т байснаа, одоо харин 5т орж байхын, овоо хөөрхөн өртөгтэй газар амьдарч байгаан байна шүү, токио.той харьцуулахад нэлээн жижигхэн ч , цөөхөн хүн амтай, гэхдээ ихэнх нь чинээлэх хүмүүс амьдардаг гэж хотынхоо япон иргэдээс сонсож байсын, тэр нь ч үнэн бололтой, метроны тасалбар нь үнэтэй, бас хог хаяхад ч хөөрхөн мөнгө төлдөг гээд бодоод байсан чинь нээрээ үнэтэй юм байна шүү... Гэхдээ Кобэ хотдоо дуртай : )
Top 10 Most Expensive Cities in the World
1. Luanda, Angola
2008 rank: 1
Movie ticket (in US$): 16.85
Quick lunch (in US$): 57.92
Washing machine (in US$): 1090.47
Kilo (2.2 pounds) of rice (in US$): 5.65
Can of soft drink (in US$): 1.30
2. Tokyo, Japan
2008 rank: 13
Movie ticket: 19.16
Quick lunch: 16.48
Washing machine: 886.77
Kilo of rice: 8.45
Can of soft drink: 1.75
3. Nagoya, Japan
2008 rank: 20
Movie ticket: 17.46
Quick lunch: 15.33
Washing machine: 899.97
Kilo of rice: 8.80
Can of soft drink: 1.57
4. Yokohama, Japan
2008 rank: 15
Movie ticket: 18.48
Quick lunch: 17.11
Washing machine: 910.04
Kilo of rice: 6.28
Can of soft drink: 1.18
5. Kobe, Japan
2008 rank: 29
Movie ticket: 16.92
Quick lunch: 14.96
Washing machine: 588.32
Kilo of rice: 7.09
Can of soft drink: 1.38
6. Copenhagen, Denmark
2008 rank: 4
Movie ticket: 13.31
Quick lunch: 28.71
Washing machine: 1053.27
Kilo of rice: 4.24
Can of soft drink: 2.12
7. Oslo, Norway
2008 rank: 2
Movie ticket: 12.84
Quick lunch: 32.65
Washing machine: 808.01
Kilo of rice: 4.40
Can of soft drink: 2.07
8. Geneva, Switzerland
2008 rank: 6
Movie ticket: 14.07
Quick lunch: 27.57
Washing machine: 1213.67
Kilo of rice: 3.48
Can of soft drink: 1.02
9. Zurich, Switzerland
2008 rank: 8
Movie ticket: 14.11
Quick lunch: 21.56
Washing machine: 978.45
Kilo of rice: 2.79
Can of soft drink: 0.99
10. Basel, Switzerland
2008 rank: 9
Movie ticket: 13.73
Quick lunch: 21.15
Washing machine: 744.59
Kilo of rice: 3.01
Can of soft drink: 1.03
эх сурвалж : www.yahoo.com
2009-06-15
Кансай бүсийн "Зуны Аялал 2009"
Байгаль дэлхий өнгө өнгөөр алаглан, зун цаг айлчлан ирлээ. Кансай бүс дэх Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон ээлжит зуны аялалын тухай дуулгах гэж байгаадаа таатай байна.
Аялал маань шинээр ирсэн кохай нартайгаа танилцан, кансай бүсэд сурч, ажиллаж буй бусад монголчуудтай илүү дотно нөхөрлөлийг бий болгох, түүгээрээ дамжуулан японд танилцсан найз нөхдийнхөө холбоог улам бүр батжуулах зорилготой билээ.
Энэ удаагийн Зуны аялал-аараа Вакаяма мужид байрлах нэрийг нь олонтаа дуулсан алдарт Ширахама далайн эрэг дээр 2 хоногийг өнгөрүүлэхээр боллоо.
Хичээл номныхоо цаанаас нэг өндийж, шалгалт шүүлэг эхлэхээс өмнө, эрч хүчээ сэлбэж, хамтдаа 2 өдрийг хөгжилтэй өнгөрүүлцгээе.
Аялалд оролцох хүний тоо хязгаартай тул, яаравчлан бүртгүүлнэ үү.
Бүртгэх хугацаа : 6/ 15- 6/19ний өглөөний 8 цаг хүртэл
Бүртгэх хүний тоо: 38 хүн
Цуглах газар : Осака эки. 大阪駅周辺 тодорхой байрлалыг дахин мэдэгдэх болно
Цуглах цаг : 6 сарын 27ны 9цаг . ( Автобус 9цаг 30минутад хөдлөх тул хоцрохгүй ирэхийг залуучууддаа анхааруулъя )
Үнэ : 11000иен (cancel хийвэл төлбөр / cancel 費 төлнө)
(Үүнд, байрлах газрын хөлс, аялалын автобусны зардал, хоол, уух юмны зардал, онсэны зардал орно)
Байрлах газар: Киотогийн Иx Сургуулийн харьяат Ширахама Далайн Байрт 2 өдөр http://www.kyoto-u.ac.jp/ja/education/facilities/outside/...
Онсэн: Ширахама Онсэн Парк (http://www.onsenpark.com/index.html
Онсэн.ний 割引券 доорх хаягаар орж авах боломжтой болно http://www.onsenpark.com/ohuro/waribiki.html
Явах хусэлтэй хүмүүс 6 сарын 18-ны дотор нэр, хаяг, утасны дугаар, сургуулийн нэр, курсийн мэдээллээ доорх хаягаар явуулна уу. Энэ нь байрны захиалга хийхэд шаардагдаж байгаа тул цагаасаа хоцрохгүй байхыг хүсье.
Бүртгэлийн мэдээлэл болон Асууж лавлах зүйл байвал доорх хаягаар холбоо барина уу
Ариунаа - 090-3904-5899 , Ariun_erdene@yahoo.com
Тэгшбаяр - 090-3941-4586, goroos_crew@yahoo.com
2009-06-09
өдрийн тэмдэглэлийн хэсгээс
Цаг гэж хүүе гэхийн завдалгүй асар хурдан өнгөрөхийг л гайхаал, бүр заримдаа гайхах ч зав гарахгүй өнгөрөх гээд л байлаа... Анх удаагаа 3р курс боллоо гээд саяхан л газар хүрэхгүй баярлаж байсан чинь одоо өөө сайхан хичээлийн семистер талдаа орчихсон, нөгөө айхтар шалгалтууд, бие даалтын сураг сонсогдоол, гар хөл салгалаал, хөлс гоожоол, нүд эрээлжлээл байж байхын кэкэкэ
долоо хоног бүр, 2 бие даалт, 1 илтгэл тавина, илтгэл л ганчан хүнд, өөрөөр хэлбэл багшдаа ярина, 1ийн эсрэг 1 гэсэн үг, хамгийн эвгүй асуулт асуух нь... ядаж өөр нэг хүн хамт байсан бол тэр хүнийг яриж байхад нь хариултаа 1 минут ч болтугай бэлдэхгүй юу, тэгсэн чинь ямар ч тийм боломж байхгүй, бодох хугацаа ч байхгүй шүү, тэгээл гацаал бол гацсан .... хариулж чадахгүй байгаа нь тэгээл би ганцаараа болж таараал ...
Бас долоо хоногт 2 удаа ажилтай, хамгийн гол нь энэ удаа ажиллаж байгаа сургууль маань аймаар хол, нэг талдаа 2 цаг явдаг, ээээ бурхан минь..... тэгээл 4 цаг хичээл заана гэж бодвол нийтдээ 8 цаг зарцуулагдаж байгаамдаа, өглөө 7.40 гэж гараал , өдөр 15.30 гэж гэртээ ирнэ, аягүй хол... гэхдээ яаая гэхэв дээ.... сайхан 1 цаг тас тас унтаал явж байгаам даа кэкэк
заа ойрд иймэрхүү хэмнэлтэйгээр явсаар байгаал цаг асар хурдан өнгөрөөл байх шиг байна,
мэдээж Тэгшээ дандаа хичээл хийнэ гэж юу байхав, цаадах чинь аягүй их кино үзнэ, тэрийгээ тэгээл хураалггах болцон бие даалттайгаа уралдуулаал үзэж өгнө шүү дээ, бас дэлгүүр хоршоо явахаа ч мартахгүйэээ... ингээл бодохоор аягүй завтай л байгаам даа... Гэхдээ иймэрхүү өөрийгөө зугаацуулах юм хийхгүй бол хичээл хийж чаддаггүй болохоор хичээл хийхийн тулд өөрийгөө зугаацуулахаас өөр арга алга даа гэж ....
нээрээ таны хичээл хийх, эсвэл ямар нэг юманд төвлөрч ажилладаг арга чинь юу вэ?
2009-05-22
Gadaad dahi Mongolchuud urialj baina! - Presidential Election 2009, Mongolia
The rest of your post here
2009-05-20
2009-05-16
statistics of my summer clothes
Here is the result.
t-shirts and camis - 55
shirts and tops - 29
dresses and one-pieces - 23
pants and jeans -18
skirts - 14
shoes and sandals - 23
scarves - 7
bags - 13
залхуу хүнд сайхан боломж ...
өнгөрсөн 2 жил дараалан measles ( улаан бурхан) гарсан учир сургууль бүхэлдээ болон зарим нэг факултет нь 7 хоног гэртээ байж, сургуульд ирж болохгүй гэсэн хатуу дүрэмтэйгээр амарч байсын. яагаад ингэж улаан бурхан гарах болсон бэ гэхээр яг бидний үеийнхнийг хүүхэд байхад өөрөөр хэлвэл 15 орчим жилийн өмнө юм уу даа, вакцин хийхээр side effect гарч байсанд нь хүмүүс нь дургүйтсэн ч юм уу бүү мэд, ямар ч байсан бүх нийтээр заавал вакцинд хамрагдах ёстой гэсэн хуулиа болиод сайн дурын зүйл болгосон бололтой, тэгээд л яг одоо тэрнийх нь үр дүн гарч вакцин хийлгээгүй хүмүүс өвдөцгөөж хичээл амарч байгаа бололтой. Бурхны аварлаар монголд байхдаа бүх вакциныг нь хийлгэсэн байсан болохоор гайгүй өнгөрлөө.
Харин энэ жил бүх хүмүүс вакцинд хамрагдаж, шинжилгээ өгсөн гэсэн тусгай үнэмлэхтэй болж онцгой байдал гарсан тохиолдолд түүнийгээ үзүүлж сургуульд нэвтрэх эрхтэй болж овоо дажгүй байсан чинь энэ жил дахин 7 хоногын ээлжит амраалтаа хийж магадгүй бололтой, Swine flu гайхан томуу гэж .... дөнгөж сая мэдээ унштал манай хотод илэрсэн тул бага, дунд, ахлах сургууль бас зарим их сургууль амрах тухай мэдээ, шийдвэр гарсан байхын, гэхдээ сургуулийн homepage дээр одоохондоо мэдээ байхгүй л байна, удахгүй нэг мэдээ дуулдана гэж найдаад сууж байя
(шууд сэтгэл дагааад хоолой энэ тэр сонин болоод байхын кэкэк )
2009-05-12
...ний нэг хэсэг
заа ойрын нэг сар юм юмаар дүүрэн, гайхалтай , гамшигтай, сонирхолтой, жаргалтай зовлонтой сар байваа, сэтгэл санааны байдал зүрхний бичлэг шиг байсан учраас, бас цаг зав гэж аягүй муухай юм хүнд жоохон боломж ч олгохгүй байсаар байтал зөндөө удаан бичээгүй юм байна.
Нэг өглөө босоод ирэхэд өчигдөр шөнөжингөө уйласнаас нь болоод нүд нь гайхалтай болчихсон өглөө ч байлаа, Шөнөжингөө үймүүлж, хөгжилдөж, юм яриад оройтож унтаснаасаа болоод өглөө нь биш өдөр нь зовж боссон өдөр ч байлаа, Гаргасан шийдвэрийнхээ зөв бурууг нь гайхаад бодолдоо хэт автсанаасаа болоод зүүдэндээ амьдралаа шийдэнгээ алдаад сандарч босч ирсэн ч өглөө байлаа.... Ер нь юм юм л боллоо доо хөөрхий ...
Амьдралынхаа хамгийн чухал зүйлүүдийнхээ нэгийг зүгээр л гэв гэнэт байж байгаад л гараасаа алдаад явуулчихлаа. яагаад тийм зүйл болсон, би яах ёстой байснаа ч ухаарах сэтгэлийн бэлтгэлгүй байваа хөөрхий, зүгээр л надаас яваад өгчихлөө. Дахиж амьдралд минь ороод ирээсэй гээд зүгээр л сэтгэлийн мухартаа найдаад суухаас өөр юу хийхээ ч мэдэхгүй .... дахиж түүнтэй адил зүйлтэй учирвал би өмнөхийгөө алдсантай яг адилхан дахиад алдах болов уу, байнга байлгаж чадах болвуу, итгэлийг нь даах болов уу, ер нь би чадхын бол уу....??????
Итгэл гэж агуу юмаа. Хүнд итгэх итгэл, өөртөө итгэх итгэл , бусдын чамд өгсөн итгэл ...
Өөртөө итгэх итгэлгүйгээр ямар нэг юмыг бүтээнэ, хийнэ гэж байхгүй л болвуу, харайж чадна гэж итгэж чадахгүй бол хэзээ ч харайхгүй шдээ. Энэ итгэлийг чи өөрөө бий болгохыг хүсвэл бий болгож чадна, үгүй бол үгүй, олж авахад хялбар итгэлийн нэг хувилбар.
Хүнд итгэх итгэл. Зүгээр л сайхан хүнд итгэх шиг сайхан юм алгаа кэкэкэ, заримдаа гэхдээ муриулдаг тал бий л дээ, гэхдээ л зүгээр л сайхан итгэчих шиг амархан гоё юм алгаа кэкэк сэтгэл санаа үнэн гоё кэккэ
Заа тэгээд хамгийн үнэ цэнэтэй нь бусдын чамд өгсөн итгэл. Хэрвээ чи үүнийг нэг л удаа алдсан бол дахиж олж авна гэж юу л болдоо..... хэдий чинээ том итгэлийг нь алдана төдий чинээ дахиж итгэлийг нь олох тухай бага мөрөөдөх хэрэгтэй бол уу ...
Заа тэгээд амьдрал итгэл дээр тогтдог энэ тэр гээд байдаг даа... үнэн шүү үнэн...
