2009-05-12

...ний нэг хэсэг

зээ хөө, амархан сайн байна уу? сайхан хаваржиж байна уу....

заа ойрын нэг сар юм юмаар дүүрэн, гайхалтай , гамшигтай, сонирхолтой, жаргалтай зовлонтой сар байваа, сэтгэл санааны байдал зүрхний бичлэг шиг байсан учраас, бас цаг зав гэж аягүй муухай юм хүнд жоохон боломж ч олгохгүй байсаар байтал зөндөө удаан бичээгүй юм байна.
Нэг өглөө босоод ирэхэд өчигдөр шөнөжингөө уйласнаас нь болоод нүд нь гайхалтай болчихсон өглөө ч байлаа, Шөнөжингөө үймүүлж, хөгжилдөж, юм яриад оройтож унтаснаасаа болоод өглөө нь биш өдөр нь зовж боссон өдөр ч байлаа, Гаргасан шийдвэрийнхээ зөв бурууг нь гайхаад бодолдоо хэт автсанаасаа болоод зүүдэндээ амьдралаа шийдэнгээ алдаад сандарч босч ирсэн ч өглөө байлаа.... Ер нь юм юм л боллоо доо хөөрхий ...

Амьдралынхаа хамгийн чухал зүйлүүдийнхээ нэгийг зүгээр л гэв гэнэт байж байгаад л гараасаа алдаад явуулчихлаа. яагаад тийм зүйл болсон, би яах ёстой байснаа ч ухаарах сэтгэлийн бэлтгэлгүй байваа хөөрхий, зүгээр л надаас яваад өгчихлөө. Дахиж амьдралд минь ороод ирээсэй гээд зүгээр л сэтгэлийн мухартаа найдаад суухаас өөр юу хийхээ ч мэдэхгүй .... дахиж түүнтэй адил зүйлтэй учирвал би өмнөхийгөө алдсантай яг адилхан дахиад алдах болов уу, байнга байлгаж чадах болвуу, итгэлийг нь даах болов уу, ер нь би чадхын бол уу....??????
Итгэл гэж агуу юмаа. Хүнд итгэх итгэл, өөртөө итгэх итгэл , бусдын чамд өгсөн итгэл ...
Өөртөө итгэх итгэлгүйгээр ямар нэг юмыг бүтээнэ, хийнэ гэж байхгүй л болвуу, харайж чадна гэж итгэж чадахгүй бол хэзээ ч харайхгүй шдээ. Энэ итгэлийг чи өөрөө бий болгохыг хүсвэл бий болгож чадна, үгүй бол үгүй, олж авахад хялбар итгэлийн нэг хувилбар.
Хүнд итгэх итгэл. Зүгээр л сайхан хүнд итгэх шиг сайхан юм алгаа кэкэкэ, заримдаа гэхдээ муриулдаг тал бий л дээ, гэхдээ л зүгээр л сайхан итгэчих шиг амархан гоё юм алгаа кэкэк сэтгэл санаа үнэн гоё кэккэ
Заа тэгээд хамгийн үнэ цэнэтэй нь бусдын чамд өгсөн итгэл. Хэрвээ чи үүнийг нэг л удаа алдсан бол дахиж олж авна гэж юу л болдоо..... хэдий чинээ том итгэлийг нь алдана төдий чинээ дахиж итгэлийг нь олох тухай бага мөрөөдөх хэрэгтэй бол уу ...
Заа тэгээд амьдрал итгэл дээр тогтдог энэ тэр гээд байдаг даа... үнэн шүү үнэн...



10 comments:

Anonymous said...

oird ih chimeegui blaa shuu ;)
Yagaad yavuulchivaa chuhal zuilee, sain zuuraad bj bhgui.
Itgel neeree chuhal shuu, hund itgeh heregtei yum shig bgan, gehdee bas zarimdaa muruilchidag tal bdag l da:(.
Ingehed zarimdaa zugeer ih buruugaar oilgotson bdag shde,zuvhun uuriinhuuruu haraad muu talaas ni bodchidog gehiimu.
Itgeed uzehgui yu da.Aldaagui ch bgaa yum biluu.
Ingehed oird setgel sanaa mair sabirtsan bnaa henii manaagui:(

Tegshee said...

harin tiimee, yaah argagui l yavchihlaa. tegnee, ergeed irne geel zugeer l saihan itgeel baij baiya :)

keke sabirtsan setgel zasagdaad udahgui goy bolnoo tee ;)

mootsoo said...

Did you read a "The Secret"?

Tegshee said...

mootsoo- no, i didn't. but i've heard about it

mootsoo said...

Олж аваад уншаад үзээрэй. Кино маягийн юм ч байдийн. Их дажгүй ном. Наанаа номын дэлгүүр ороод асуувал байгаа гэдэгт итгэлтэй байна. Англи , япон аль аль хэл дээр нь амархан олдох байх. Би саяхан Бээжинд явж байгаад мааш хямдхан англи хэл дээр нь олж аваад уншсан. Тэгсэн чинь харин энд монгол руу орчуулчихсан байналээ.

Tegshee said...

ok, zaa tegnee...

zaa say amazon.s zahialchihlaa :)

***Tuvshuu*** said...

good recommendation Mootsoo. I also would love 2 reccomend it.
everything is gonna be alright :))
este...

mootsoo said...

Би нээрээ ямар мяа юм ярьжийнаа. Номын дэлгүүр орно ч гэх шиг. Япон хүмүүс нээрээ интернэтээр л юм авчдаг шд тэ. Манай орон хэзээ ийм болно доо

Tegshee said...

tuvshuu - thanks etse : )
mootsoo - keke, medeej delguur orolgui yadiin, zugeer l hamgiin hyamdhan ni net.d baidag bolohoor kekek bas zalhuu hund yag tohirson : P keke
mongol udahgui tiim bolj chadnoo, gehdee naana ni hiih yum neleen baigaa baihaa

Anonymous said...

Юу хэлэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүн болгонд ийм үе байдаг болохоор...

Би л лав, надад хэцүү үед надтай адил хүмүүстэй ярилцаж, өөрийгөө ганцаараа биш гэдгийг мэдэрч тайвширдаг...