2009-03-29

Am I religious?

Найз маань надаас асуулаа, чи ямар шүтлэгтэйн? Би уг нь ......... (хэсэг бодов )гэхдээ хүлээгээрэй , заа байз бодоодхы, яг юу юм болоо ????
Гэрийнхэн ер нь бол ямар нэг сүртэй шүтлэггүй, тийм болхоор ямар ч байсан гэрийн хүмүүжлээс бол ямар ч шүтлэггүй, харин хэдэн жилийн өмнө христийн тухай яриа сонсож жилийн өмнө өөрийгөө христэд итгэгч гэж бодож явлаа, тэгсэн одоо би лав шууд бас тэгж хэлэхгүй л юм шиг байна, ер нь бол ямар ч байсан нээг их шүтлэгтэй нөхөр биш бололтой, би .

Одоо бодоод байхнээ, өмнөх тэр итгэл гээд байгаа нь эгчид тухайн үедээ сайхан санагдаж байсан боловч удаан хугацаанд үргэлжлэх хүчтэй, жинхэнэ зүйл биш байсан бололтой. Тэр үед ямар ч байсан "бүх юм сайхан болно", "ирээдүйдээ огтхон ч санаа зовох хэрэггүй" гэж хэлүүлэнгүүтээ шууд л бөөн баяр, юунд ч санаа зовохгүй, гоё инээгээл явдаг, тэгээд яваад байсан чинь ер нь юмнууд нь дажгүй бүтээд л ... тэгшээ баярлаад л ...

Одоо Өмнөхтэйгээ адилхан би итгэгч, би бурханд итгэдэг гэж гүйхгүйгээр бараг жил гарам болж байгаа боловч өмнөхтэйгээ л адилхан , ажил хэрэг одоогын байдлаар дажгүй л байна, сэтгэл санаа ч гэсэн өөдрөг гайгүй л байх шиг байна. Тэгэээд ийм байгаа болохоор нь бурхан яг байдаг юм уу , үгүй юм уу гэдэгт нь эргэлзээл , ер нь мэдкүм дөө. Зүгээр л сэтгэл санааны зүйл байсан юм болуу
Бурхан байдаг гэдэгт итгэдэг байхдаа ч гэсэн библи дээр байгаа бүх юманд нь итгэдэггүй байлаа. (Тэгшэээ аягүй их шинжлэх ухаанд итгэдийм болхоороо kekek гэхдээ бас яг огт байдаггүй гэж баталж ч бас чадахгүй.) ийм бодолтой байж өөрийгөө итгэдэг гэж хэлэх бас үнэхээр "ичгүүртэй", өөрөөр хэлвэл өөрөө итгэдэггүй юмандаа итгэдэг болж таарна. Библи дээр байгаа сургаалиуд нь үнэхээр таалагаддаг, ёс суртахууны хувьд үнэхээр үнэн зөв юм бичигдсэн гэдэгт уншиж үзсэн хүмүүс бүгд санал нийлэх байх. Гэхдээ зарим нэг түүхүүдэд нь би лав итгэж чаддаггүйн.
тийм болхоор ер нь би агностик л болж таарлаа, ямар ч байсан шашинтай үзэлтэн биш бололтой.

Зүгээр л сайхан "Эзэн хичээвэл заяа хичээнээ" гээл инээгээл явж байя, тэгхээр болох байлгүй дээ. Хүний ирээдүй яаж эргэх нь тэр хүнээс 100 хувь шалтгаална гэж хэлэхгүй ч, ер нь бол өөрөөс нь л шалтгаална. Ямарваа нэг зүйл, тохиолдсон явдал зэргийг аль өнцөгөөс нь гарах, түүнд ямар хариу үйлдэл хийх зэрэг нь өөрсдөөс маань л шалтгаална. Ер нь сайхан өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй,бусдыг хүндэтгэж, хайрлаж , үргэлж инээж явхад болно дөө кэкэк

1 comment:

gantulgan said...

Хүний итгэл үнэмшил л болж таараад байгаа биз... Юунд итгэнэ тэр нь биеждэг...
Олон хүний итгэл үнэмшил бол бүр л хүчтэй... :D, тиймдээ ч шашин олоон жилийн турш оршин тогтносоор ирсэн байх. Гэхдээ тэрийг хий хоосон зүйлд итгэдэг гэж хэлээгүй шүү. :D