2009-03-20

Уушын газраас олдсон зурвас


Тэгшээ амарсаар л ... яарч сандрахгүй, тайван жинхэнэ эрх чөлөөтэй амрах үнэн гайхамшигтай гоё юмаа.... Завгүй байх би дуртай, яагаад гэвэл олон ажил амжуулна, хийх юмаа хийж чадна. Сүүлийн үед бас завтай байхад дуртай болоод байнаа... өөрийнхөө дур хүслээр бүгдийг хийнэ, үнэн тасархай кэкэк...

заа тэр яахав, өчигдөр клубийнхээ их сургуулиа энэ жил төгсөж байгаа нөхдөд зориулсон farewell party.даад явж байгаад, нэг орсон уушийн газарт маань ийм coaster байхын, таалагдав, бариж авчраад ханан дээрээ хадчихлаа. үнэн таалагдав, миний мөрдөх гэж оролддог зарим зүйлүүд ч бас дунд нь явжийн . Та ч бас эрүүл мэндийнхээ төлөө эдгээрийг санаж явахад илүүхэдгүй болов уу

орчуулья кэкэкэ,
Эрүүл байхад туслах 10 мөрдлөг
1. Бага мах, Их ногоо - махыг зохих хэмжээнд нь идэж, ногоог сайтар хэрэглэвээс үргэлж эрүүл байх болно
2. Бага давс, их vinegar ( цуу ) - давсыг хэтрүүлэн хэрэглэвэл цусны даралт ихсэнэ, цуу бол эрүүл байхын үндэс
3. Бага чихэр, Их жимс - чихэрлэг зүйлийг жимснээс авч байх, элсэн чихэр нь таргалалтанд хүргэх шууд (үнэгүй ) тасалбар
4. Бага идэж, Их зажлах - ходоодныхоо 80% хүртэл нь сайн сажилж идэх, аз жаргал ч мөн хамт таны ходоодруу кэккэ : P
5. Бага хувцаслаж, Их усанд орох - Нимгэн хувцаслах болох халуун ванн.д орох дуртай хүн бол эрүүл байх аргыг сурсан хүн болой
6. Бага ярьж, Их хийх - дэмий чалчиж суухын хооронд үйл хэргээ эхэл
7. Бага хүсч, Ихийг өг - Зөвхөн өөрийнхөө хүслийн төлөө биш, бас будсын хүслийн төлөө гүйх
8. Бага санаа зовж, Их унтах ( нойрсох ) - санаа зовж унтах байхын оронд сайхан унтаж амар
9. Бага жолоодож, Их алх - машин тэрэг мэдээж хурдан ч , алхах нь эрүүл мэндэд ойртох дөт зам болой
10. Бага уурлаж, Их инээх - уур хүрсэн үед ч гэсэн инээмсэглэж байвал уурласан зүйлээ мартах болно

4 comments:

mootsoo said...

Бага ногоо, их мах - жинхэнэ хоол гэдэг чинь л энэ дээ
Их чихэр - чихэр идэх ямар сайхан гээ
Их идэх - Байж л байвал идээд л бай, хоолгүй хонож үзсэн хүн л сайн иднэ
Их ярь - ярь гэж ам заяачихаад байшдээ
Их хүс - юу ч үгүй байж өгнө гэж байхгүй ээ

Anonymous said...

one more thing:
more stairs, less lift and escilator
este..

gantulgan said...

их мах, их ногоо - хүн эрүүл чийрэг байх ийн тулд сайн идэх хэрэгтэй. Мах - оюуны хөдөлмөр их хийдэг хүмүүсийн хамгийн сайн уураг. (толгой нээх ажилдгүй бол албагүй байж болох хихи )
Их идэж, Их зажлах - ийм их идэх болохоор сайн зажлахгүй бол ходоод хүндэрнэ
Бага хувцаслаж, Их усанд орох - Японд хэрэгждэг байх
Их ярьж, Их хийх - хамтын ажиллагаанд сайн ярийцаж тохиролцох хэрэгтэй
Их хүсч, Ихийг өг - хүслээ хаана гэдэг зорилгоо, сэтгэлээ хааж барихаас ялгаа юун, сүүлийн жилүүдэд хүслээ хаахаа болиод түүний эсрэг болоод байгаа
Бага санаа зовж, Их унтах - унтах гэдэг нь унтаж амрах гэдэг утгаар, унтаж ядрах гэдэг утгаараа биш хаха (аан тэгээд нойрсох гэж бичсийн байна шд хихихи)
0 уурлаж, үргэлж инээх - уурлавал уураа гаргаж байх (амьгүй зүйлд)

gantulgan said...

+
нэгэнтээ ийм их идсэн болохоор ямар нэг оюуны болон биеийн хүчний хөдөлмөр хийхгүй бол биеийг өвчин ороож болзошгүй хихихи