2009-05-16

залхуу хүнд сайхан боломж ...

Жил бүрийн зун сургууль 7 хоногоор амардаг сайхан уламжлалтай болохнээ кэкэ, дараагийн 7 хоногийн хичээлийн 2 бие даалт, бас илтгэлүүдээ бэлдэж амжаагүй сандарч сууж байсан хүнд харин аягүй дажүй мэдээ байх шиг байна, тэгээд бүр завтай хүн шиг бичээд сууж байхын кэкэ ,гэхдээ муухай нь зуны амралт маань бас 7 хонгоор хойшлох магадлалтай,

өнгөрсөн 2 жил дараалан measles ( улаан бурхан) гарсан учир сургууль бүхэлдээ болон зарим нэг факултет нь 7 хоног гэртээ байж, сургуульд ирж болохгүй гэсэн хатуу дүрэмтэйгээр амарч байсын. яагаад ингэж улаан бурхан гарах болсон бэ гэхээр яг бидний үеийнхнийг хүүхэд байхад өөрөөр хэлвэл 15 орчим жилийн өмнө юм уу даа, вакцин хийхээр side effect гарч байсанд нь хүмүүс нь дургүйтсэн ч юм уу бүү мэд, ямар ч байсан бүх нийтээр заавал вакцинд хамрагдах ёстой гэсэн хуулиа болиод сайн дурын зүйл болгосон бололтой, тэгээд л яг одоо тэрнийх нь үр дүн гарч вакцин хийлгээгүй хүмүүс өвдөцгөөж хичээл амарч байгаа бололтой. Бурхны аварлаар монголд байхдаа бүх вакциныг нь хийлгэсэн байсан болохоор гайгүй өнгөрлөө.

Харин энэ жил бүх хүмүүс вакцинд хамрагдаж, шинжилгээ өгсөн гэсэн тусгай үнэмлэхтэй болж онцгой байдал гарсан тохиолдолд түүнийгээ үзүүлж сургуульд нэвтрэх эрхтэй болж овоо дажгүй байсан чинь энэ жил дахин 7 хоногын ээлжит амраалтаа хийж магадгүй бололтой, Swine flu гайхан томуу гэж .... дөнгөж сая мэдээ унштал манай хотод илэрсэн тул бага, дунд, ахлах сургууль бас зарим их сургууль амрах тухай мэдээ, шийдвэр гарсан байхын, гэхдээ сургуулийн homepage дээр одоохондоо мэдээ байхгүй л байна, удахгүй нэг мэдээ дуулдана гэж найдаад сууж байя

(шууд сэтгэл дагааад хоолой энэ тэр сонин болоод байхын кэкэк )

No comments: