Амьдарсаар л явна, гоё гоё өдрүүд өнгөрөөд л ... үнэн сайхан байнаа, Амаа маань түрүүллээ, Элбэгээ минь ерөнхийлөгч болоод, шударга ёс яллаа гэж ард түмэн маань баярлаад л сайхан байнөө... Одоо харин дараагын сарын барилдаандаа Амаа сайн барилдаж, хүч чадалтай гэдэгээ нотлох, Элбэгээ гуай харин ард түмнийхаа итгэлийг алдахгүй, яагаад монголчууд түүнийг сонгосон бээ гэдэгийг дээр гарчаад мартчихгүйхэн шиг, хийх ёстой юмаа хийгээд, зөв хүн гэдэгээ батлах том ажил үлдэв шив дээ... Нэг амжилт байгуулах амархан, харин түүнийгээ батлах хэцүү гэж ...Улс орон, сумогын дэвжээгээр дүүрэн гоё гоё юм болж байхад Тэгшээ эгч юу хийж байваа
Цаг гэж хүүе гэхийн завдалгүй асар хурдан өнгөрөхийг л гайхаал, бүр заримдаа гайхах ч зав гарахгүй өнгөрөх гээд л байлаа... Анх удаагаа 3р курс боллоо гээд саяхан л газар хүрэхгүй баярлаж байсан чинь одоо өөө сайхан хичээлийн семистер талдаа орчихсон, нөгөө айхтар шалгалтууд, бие даалтын сураг сонсогдоол, гар хөл салгалаал, хөлс гоожоол, нүд эрээлжлээл байж байхын кэкэкэ
долоо хоног бүр, 2 бие даалт, 1 илтгэл тавина, илтгэл л ганчан хүнд, өөрөөр хэлбэл багшдаа ярина, 1ийн эсрэг 1 гэсэн үг, хамгийн эвгүй асуулт асуух нь... ядаж өөр нэг хүн хамт байсан бол тэр хүнийг яриж байхад нь хариултаа 1 минут ч болтугай бэлдэхгүй юу, тэгсэн чинь ямар ч тийм боломж байхгүй, бодох хугацаа ч байхгүй шүү, тэгээл гацаал бол гацсан .... хариулж чадахгүй байгаа нь тэгээл би ганцаараа болж таараал ...
Бас долоо хоногт 2 удаа ажилтай, хамгийн гол нь энэ удаа ажиллаж байгаа сургууль маань аймаар хол, нэг талдаа 2 цаг явдаг, ээээ бурхан минь..... тэгээл 4 цаг хичээл заана гэж бодвол нийтдээ 8 цаг зарцуулагдаж байгаамдаа, өглөө 7.40 гэж гараал , өдөр 15.30 гэж гэртээ ирнэ, аягүй хол... гэхдээ яаая гэхэв дээ.... сайхан 1 цаг тас тас унтаал явж байгаам даа кэкэк
заа ойрд иймэрхүү хэмнэлтэйгээр явсаар байгаал цаг асар хурдан өнгөрөөл байх шиг байна,
мэдээж Тэгшээ дандаа хичээл хийнэ гэж юу байхав, цаадах чинь аягүй их кино үзнэ, тэрийгээ тэгээл хураалггах болцон бие даалттайгаа уралдуулаал үзэж өгнө шүү дээ, бас дэлгүүр хоршоо явахаа ч мартахгүйэээ... ингээл бодохоор аягүй завтай л байгаам даа... Гэхдээ иймэрхүү өөрийгөө зугаацуулах юм хийхгүй бол хичээл хийж чаддаггүй болохоор хичээл хийхийн тулд өөрийгөө зугаацуулахаас өөр арга алга даа гэж ....
нээрээ таны хичээл хийх, эсвэл ямар нэг юманд төвлөрч ажилладаг арга чинь юу вэ?
5 comments:
tegshee maani hicheel zaadag ym uu, japan.r yu gedeg bilee oishiidesnee gedeg biluu ^^, japan.g harin buur martchaad bgaan. bi ch muuhain tuluvlugchdoo, eronhiidoo hiih daalgavar assignment.uudiin due.uud n oirhon oirhon bdag bolhoor hiiged yavhad amarhan bdgiin, utgagui udaan due.tei daalgavriig zalhuursaar tsagiig n tulgachihdag muu taltai :D
Жапанд сурах гэж очсон гэж бодож байсан чинь хичээл заах гэж очсийм байшд. Жапан оронд багшлах боловсон хүчин дутаад манай хүнийг урьсийн байна. Одоо л ойлголоо. Юү Эс Эй, Корияа этр лүү яваад байсан. Бас л урилгаар хичээл зааж байсан байхдаа :p
sarakhi - aanhan part-time job keke harin tiin dandaa yag tegeed dandaa tsagii ni tulgadiin shuu, yaadiin bilee :P
mootsoo- keke, tiim yum baihguiee... zugeer l tsagiin ajil baihgui yu : )
gaihuulah zuil bish ch suuliin neg odor baigaa gej hoishluulsaar bgaad suuliin ter odortoo l hiih bol baidag l uzegdel shdee kk. tegeed ter odroo harin boon adal yawdal...erthen hiihgui yaaw geed ooriigoo, yadaj baihad udaad bgaa laptop oo nudeh hereg garna daa kk.ghdee xps tei bol ch bas gaigui bhoo
finix - kekek xps.tei baisan ch neeh ih yalgaaguiee, saak huchin chadaltai mashintai oligtoihon barij chadaagui jolooch l gesen ug kekek
Post a Comment