2009-08-22

RECEntly

ямар ч удаан бичсэнгүйвдээ, унасан бөхт шалтаг мудахгүй гэдэг шиг, надад ч бас бичээгүй шалтгаан зөндөө бий, хичээл ном, шалгалт шүүлэг, ажил төрөл, бас бус хэлж болох болохгүй олон зүйлээс болоод нэлээн хөөрхөн завгүй гүйсээр блог.тоо бичлэг нэмэлгүй 2 сар болчихсон, Монголдоо ирчээд, одоо 7 хүрэхгүй хоногийн дараа буцаад явах гэж байдаг, Цаг гэж нээрээ асар хурдан юмаа. өдөр болгон л Цаг хурдан юмаа, гэж байтал өдөр хоног асар хурдан өнгөрч байнаа,

Одоо Монголдоо, гэртээ ирээд сайхан амарч байнаа, нөгөө их стрэсс, яарсан байдал, метро руу гүйсэн амьдралаас хол , нам тайван, амар амгалан гоё байнөө,

Ирээд хааяа хааяа хотоос гарч, хотын утаанаас хол, хөдөө хээр жоохон салхинд гараал, монголынхоо байгалийн сайхныг улам бүр мэдрээл ...
Санаандгүй байж байгад Амарбаясгалант хийд явах боломж олдож, 3 хоног сайхан явж, аяллаад ирэв. Тус хийд дээр жил бүр 8 сарын үед Бумбын тахилга гэдэг үйл ажиллагаа болдог бөгөөд, хүмүүс, албан байгууллагууд өөрсдийн бумбаа авчирч 3 хоног хийдэд тавих бөгөөд 3 хоногийн турш лам нар ном хурдаг гэнэ. Хотын голдуу машин тэрэг өч төчнөөнөөрөө цугларласан, яг л наадам шиг, хүн хөдөлгөөн ихтэй, хотоос гарвуу гэтэл буцаад хотдоо ирсэн юм шиг байна гэж хамт явсан хүмүүстэйгээ яриж явав.
Монголчууд маань тийм айхтар шүтлэгтэй байлуу???(би эсвэл мэдэхгүй байсан байж магадгүй ) очоод гайхлаа. асар их шүтлэгтэй болсон байхын. Шарын шашин маань хүмүүсийн ядуу зүдүү амьдралыг далимдуулан хүчээ авч байгаа ч юм уу даа гэж бодогдов. Хийдийн өөрсдийнх нь танилцуулгаас харваас жил ирэх хүн хуран цугларах хүний тоо, бумбын тоо нэмэгдэж байгаа гэнэ.
Тэнд бумбанда ном уншуулж, даллага авахаар баяждаг гэгдэх учираас амьдралаа дээшлүүле гэж бодсон ард маань явж байгаан бол уу даа.
Очоод харахад тэнд хүмүүс ихэвчлэн, эд хөрөнгөөр элбэг дэлбэг байлгаж өгөөрэй гэж л их хүсч , гуйж залбирч байх юм. ( би яахав зураг дараал энэ тэрүүгээр явж байгад чихний хажуугаар сонсогдсын )
Эрүүл мэндээ гуйж байгаа хүн ховор, гэтэл ихэнх нь харваас таргалалт, зүрх судасны өвчинтэй, царай нь баргар харагдах мөртлөө....

Бас нэг зүйл хэрвээ үнэхээр л шүтлэгтэй хүмүүс ирсийн бол тэр хавийн газар нутаг 3 хоногийн дараа хогоор дүүрэн үлдсэнийг нь ойлгосонгүй, уг нь шарийн шашинд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тухай нэлээн сургадаг шиг санагдхын ... жоохон хатуухан хэлэхэд зөвхөн амин хувийн мөнгө хөрөнгөө бодсон хүмүүс л олон байх шиг... мэдээж амин хувиа бодох, мөнгө хөрөнгөө аривжуулах нь эдийн засгийн хувьд зөв байлгүй яахав, гэвч байгалиа хамгаалах, бусдыга хүндэтгэх гэдэг зүйлийг мартаж болохгүй.
энэ мэт жоохон дутагдлыг эсэ тооцвол гайхалтай гоё байлаа
Үнэхээр сонирхолтой, 3 хоногын experience ... очих болон буцах замдаа өмнө нь айлчилж үзээгүй байсан монголын үзэсгэлэнт газруудаар дайран өнгөрөх боломж гарсанд үнэхээр сэтгэл хангалуун байсан билээ.

4 comments:

Mendee黒川 said...

GOY ayalsan baina ^^
Zondoo bichleg bicheerei kk.
Mongoliin unertei bichleg bicheerei^^

mootsoo said...

Тэрэнд чинь ерөөсөө дандаа баян маркийн хүмүүс л очды шдээ.
Чи бас очцон байхийн ккк

gantulgan said...

Чи өмнө нь очиж байгаагүй болохоор мэдэхгүй байх тэрнээс шүтлэгтэй шдээ.

Ядуу зүдүүдээ тэгээд байгаа биш. Магадгүй чиний мэдэхгүй, ойлгохгүй шалтгаантай болоод байгаад байгаам.

Яагаад ч юм энэ бичлэгийг уншаад их сонин сэтгэгдэл төрлөө. Шүүмжлээд ч байгаам шиг, сөргөөцөлдөөд ч байгаам шиг. Тэгдгийн бол тэгэх нь яасын гэсэн өнгө аяс... нэг л тийм өөр мэдрэмж...

Tegshee said...

mendee - yapondoo irchihloo, zavgui amidral urgeljilseer

mootsoo- harin tiim bainalee, medku yavj baigaad azaar ochtsiimoo

gantulgan - er ni bol joohon shuumjilmeer sanagdaad bichsiimaa, gehdee shashniig ni bish. harin humuusiin uildeliig. Hen yugaa shuteh bol ter hunii asuudal. ter tuhai bi yu ch yarihguie.
harin ter humuusiin uildel ni... arai l muuhai yumaa ... teriig ni shuumjilmeer sanagdaad