2008-02-23

ийм зүйл байж болох уу?

Япон одооныхоосоо ч илүү цэвэрхэн, аюулгүй, бас үйлчилгээ нь сайн байсан гэж нас дээр гарсан япончууд үргэлж ярина, намайг "япон бол аюул багатай улс" гэж хэлэх тоолонд "өмнө нь бүр ч аюулгүй байсан", гэж хариулна.
нэг өдөр би зам хөндлөн гарах гээд бусдын л адил гэрлэн дохиог ногоон болохыг хүлээгээд байж байлаа, ямар ч машин явахгүй байсан учир хальт жоохон яарч байсан би шууд сайхан улаанаар алхаж эхэлтэл, 5 хормын дараа намайг дагаад "дүрэм зөрчдөггүй" япончууд маань хүртэл улаанаар гарах нь тэр. Би тэдэнд муу үлгэр дуурайл үзүүлснүү угаасаа тэд нар зам хөндлөн гарах байснуу мэдэхгүй ч, намайг дүрэм зөрчин гарахаас өмнө дүрмээ баримтлаад томоотой хүлээж байсан хүмүүс ийм зүйл хийсэнд би нэг л буруутай юм шиг санагдаад явчих нь тэр. Япон өмнө нь хаалттай улс байсан, харин өнөө үед бол гадаад дотоодын улс их зорчдог болсон цаг, бас миний байгаа хотод гадныхан нэлээдгүй байдаг, гадныхны гаргаж байгаа буруу үйлдэл , жишээ нь би, тэдэнд муу үлгэр дуурайл үзүүлж, хүмүүжил сайтай байсан хүүхдийг "эвдлээд" байгаа юм болов уу?

хэрвээ тийм бол одоо монголд маань муу нэрээрээ нэлээн сонсогдох болсон гадныхан (жишээ нь хядадууд) хэдэн жилийн дараа бидэнд ямар үлгэр дуурайл үзүүлж, тэрнийг нь бид нар өөрсдөө ч мэдэхгүй дагаад явж байх болоо?

2 comments:

Finix said...

日本って、コンビに、電車、サービス。。。をはじめ便利さがすぎった国じゃないかな、人間はほとんどの問題が解決できたらもっと細かいことに気づくようになるものだろう。ある国に多様化をもたらす外人達はいいと思うけど、彼らより何を学ぶかは個人による問題じゃないか?

Anonymous said...

haaya ulaan gerelen dohiogoor garah uyd bodogddiin. jaahan huuhduud harchaad daraa ni ulaan gerleer garah vii gej. yapond irsen bolhoor ingej bodogdoj bgaa yumuu bu med.