2008-02-08

цагаан морьтой залуу...

эмэгтэй хүн болгон өөрийнхөө мөрөөдлийн хунтайжийг мөрөөддөг, зарим нь аль бага байхаасаа эхэлнэ, харин зарим нь хичээл номийн мөр хөөсөөр сэтгэл дотроо бүтүүхэн бодох боловч түүнийгээ хайх гэж цаг гаргахгүй.
хүн болгон л хэзээ нэгэн цагт мөрөөдөж байсан залуу нь ирээд амьдралыг бал бурам шиг болгоно, хамтдаа амьдарна гэж ил болон нууцхан боддог нь үнэн. Харин тэр залуу нь үнэхээр ирдэг болов уу? түүнтэйгээ таардаг болов уу?
Магадгуй олонхи эмэгтэйчууд " хунтайж"-даа чамгүй өндөр шалгуур тавидаг байх, тийм болохоор учирсан залуу нь хунтайж нь биш харин хунтайжтай нь нэлээн төстэй нэгэн байна, тэгээд зарим нэг нь "цагаан морьт"-ыгоо бага багаар зассаар "жинхэнэ"-тэй нь адилхан болгож чадна гэж бодно.

Эрэгтэйчүүдийн хувьд бүсгүйнхээ хунтайж нь байж, бүсгүйнхээ гайхалтай хайрыг нь амсах тийм хэцүү гэж үү ? би лав тэгж бодохгүй байна, яагаад ч юм эмэгтэй хүн маш жоохон юманд баярладаг, айхтар үнэтэй зүйл авч өгөх гэж зовох ямар ч хэрэггүй, зүгээр л хоорхон сэтгэл л байхад болно, жишээ нь даарч байхад нь асуулгүйгээр дулаацуулж, хүрмээ өгөх, болзоонд ирэхдээ цэцэгтэй ч юмуу, аль эсвэл найз бүсгүйнхээ дуртай амттаныг туузаар гоёод аваад ирж болно
ердөө ийм жижигхэн зүйлд л эмэгтэй хүн хичнээн их баярлана гээч...яг л мөрөөдлийн залуутайгаа учирлаа гэж бодно,

ингээд бодохоор эмэгтэй хүн хэтэрхий эмзэг, хэтэрхий уян юмаа, гайхалтай ; ) ...

хунтайж болох ийм амархан байхад яагаад олон эмэгтэйчүүд түүнтэйгээ учирдаггүй юм бол? энд эрэгтэйчүүд жоохон чармайх хэрэгтэй юу? аль эсвэл эмэгтэйчүүд хий хоосон мөрөөдөхөө болих хэрэгтэй юу?
гэхдээ л эмэгтэй хүн мөрөөдлийнхөө хүнтэй хэзээ нэгэн цагт учирна гэдэгтээ итгэсээр хүлээсээр л байна...

4 comments:

бж said...

Itgeed l huleegeed bai. Uchirdag yumaa. Yag unen shuu...
Uguumur blogoos damjij orj irlee. Huurhun blogtoi yumaa.

Mendee黒川 said...

ayandaa boloh bailgui dee. hehe
Zurgaa daraad l yavj baihgui yu.
tegj baital Tsagaan mori unasan zaluutai taaraldah ch yum biluu.

gantulgan said...

Удахгүй найз нь очноо :P

Tegshee said...

ganaa_bj - bayarlalaa,

mendee- keke, zaa tegvel sain zurgaa daraad bainaa

gantulga- tegeerei, huleej baiya ; )