2008-02-19

PostSecret

Найзтайгаа хамт дэмий интернэтээр хэсч яваад оллоо,
POstseCret нь хүмүүс өөрсдийнхөө нууцыг гэртээ хийсэн ил захидал дээрээ нэрээ бичилгүйгээр илгээдэг project юм. Анх нэгэн залуу өөрийнхөө нууцыг эхэлж нээгээд, тэгээд бусдийг ч бас нууцаа нээхыыг хүссэнээр эхэлсэн гэнээ,
Хүмүүс урьд өмнө нь хэнд ч хэлж байгаагүй өөрийнхөө нууцыг бичиж илгээх ёстой бөгөөд энэ нууцыг ь өмчлөх эрх нь Postsecret.д очихыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд илгээж болдог байна, Нууцанд нь ямар нэгэн хязгаарлалт байхгүй бөгөөд найз, гэр бүлийн тэр ч байтугай гэмт хэргийн тухай нууц хүртэл ирдэг гэнэ.
Postsecret.ийн ил захидлуудыг нэгтгэсэн ном бас хэвлэгдэн гардаг юм байна. Postsecret блог нь 7 хонох бүрийн бүтэн сайн өдөр шинэчлэгддэг , гэвч ойрд шинэчлэгдэх тал дээр бага зэрэг асуудал үүсээд байгаа гэж дуулдлаа.
Хэрвээ сонирхвол Postsecret.рүү ороод үзээрэй.


Их сонирхолтой санагдлаа, нэг удаа үзэхэд хөөрхөн сонирхолтой юм байна,
хүмүүсийн нууцыг уншаад байхад их олон сонин гоё юм гарч ирэх юмаа,keke Хүн наанаа ямар ч харагдаж болно, гэхдээ цаанаа үргэлж өр зөөлөн сайхан сэтгэлийг тээж явдаг юм шиг санагдлаа, тэгээд бас ил захидлуудыг design загвар нь их гоё , онцлог өвөрмөц юмаа
би ч бас олон нууцтай , та ч бас нууцтай гэж бодож байна, нууцаа хэн нэгэнд хэлснээр сэтгэл санаа тайвшрах болов уу, эсвэл улам илүү санаа зовох болов уу?

Та юу гэж бодож байна? бодлоо хуваалцаарай

2 comments:

Mendee黒川 said...

Wow. CLIP ni tun dajgui boljee. Yamar duu tavisan yum bol .

Postsecret hund 2 torliin nuuts baidag gej baisan baihaa. Ooroosoo nuudag nuuts gedeg ni chuham yamar nuutsiig heleed baina?

Anonymous said...

хэнд ч хэлээгүй нууцаа эзэн нь тодорхойгүгээр хэлнэ гэдэг гоё ч юм уу гэхдээ нэг үлгэр байдаг тэй. Тарваганы нүхэд шивнэсэн чинь мэдчихсэн байдаг гээд л :P