2008-02-06

яг аль нь?


ёооооё, оцукарасама .(сайн хийлээ, гэсэн үг, махчилж орчуулвал, ядарсан хүн байлаа, кэкэ, заа заа яг сайн мэдэхгүй юм байна)
шалгалт ингэж нэг дуустийн байжэээ, яг хэд хоног үхэх гэж байлаа шүү, хичээлээ цаг тухайд нь хийгээгүйн л гай л даа, унших болсон чинь аймаар их юм байдаг байна шүү.
Энэ нээрээ шалгалт байгаагүй бол их сургуульд сураад юу ч сурахгүй байсан байхаа, шалгалт байгаа тулдаа л нэг лекцэн дээр сонссон хэдэн юмаа нийлүүлж базаж толгойдоо хальт хийж авч байна шүү. гэхдээ ингэж зөвхөн шалгалтын өмнө хичээл хийгээд юу ч үлдэхгүй л байх л даа.. тэгээд яавал дээр уу гэхээр мэдээж хичээл бүрийн дараа хийгээд явах хэрэгтэй, гэхдэ бас нээг их чухал биш хичээлүүдийг хиймээргүй санагдаад байхын, (мэргэжлийн бус хичээлүүд буюу , миний хувьд жишээ нь архелоги, сэтгэл судлал, "хэм хэмжээ ба стандарт" гээд л.. ) шалгалтын өмнө нь л уншчихсан нь амар бөгөөд зөв ч юм шиг....
бас нэг юм юу гэвэл үнэхээр лаг потенциальтай , хичээлээ бүрэн ойлгодог хэрнээ, хичээлдээ суудаггүй, тэгээд тэр хичээл нь ирцийн оноо бас жижиг шалгалтуудын оноог бас тооцдог байж таараад , тэрийгээ өгөөгүй лаг гайгүй толгойтой хүн бол харамсалтай юмааа, ийм байдалд байгаа хүмүүсийг мэдэх юм байна, лаг хэрнээ дүн нь дандаа жоохон зүйлээс болоод буурчихдаг. Тэр ирц жижиг шалгалтын оноог жоохон ч гэсэн тооцдог нь уг нь бас оюутнуудын идэвхийг бага ч гэсэн дүгнэж байгаа болохоор зүгээр ч юм шиг, бас нэг зарим хүнд нь шалгалтандаа тэнцэхэд нь ч хэрэг болж байгааа.
тэгэхээр их сургуульд сурна гэдэг дан ганц мэдлэг олж авна гэсэн үг биш , бас хүмүүжил , хувь хүн талаас нь ч бас сургаж байгаа хэрэг, хичээлдээ яг суух, багшийн лекцэнд бүтэн цаг гучин минутыг тэсч гарах гээд л бүгд л бас боловсрол, гэхдээ номон дээрээс уншиж олж авч чадахгүй зүйлүүд ...

1 comment:

Finix said...

ene huuhed gegeerchihjee
otsukare