2010-01-16

Шинэ оны мэнд!

Шинэ оны мэнд !! ( even it is too late to say this )
ямар хурдан нэг жил өнгөрөөд, ямар хурдан он гарчихваа. Нэг мэдсэн чинь л удахгүй визээ 2 дахь удаагаа сунгуулах болчихсон байдаг, тэр нь өөрөөр хэлвэл, "та энд аль хэдийн 4н жил амьдарчихсан учир, 5 дахь жилдээ амьдрах гадаад иргэний зөвшөөрлөө авна уу" гэнээ. Ийм хурдан 4 жил маань нүд ирмэхийн зуур өнгөрчихсөн байхын.

Энэ жил төгсөнө гэж 10н сард гэв гэнэт огцом шийдвэр гаргаж, нэг мэдсэн дипломын ажил бичих хэрэгтэй болчихсон болохоор шинэ он гарах гэж байхад 31ны өдөр нь нөгөөдхөө бичээд л , найзуудтайгаа он гаргачихаад гэртээ 1ний өглө ирчээд, орой нь нөгөөдхөө бичээд л сууж байлаа. Тэгж тэгж нэг юм анх удаа 45 орчим хуудас зүйлийг япон хэл дээр бичиж дуусгаад , өнгөрсөн 3 дахид хураалгаж нэг санаа амрав. Тэгээд одоо нөгөө хайрт Улирлын эцсийн шалгалтууд, хэрвээ энэ жил төгсөж чадвал энэ их сургууль дахи сүүлийн эцсийн шалгалтандаа бэлдэх хэрэгтэй болж байх шиг байна. 7 хоногийн дараа шалгалт эхлэх боловч, дипломынхоо ажлыг хураалгаснаас хойш ном барьж сууж чадахаа больчихож. Яасын бол доо, хөөрхий !


Энэ жил нээрээ resolution 2010 гэх мэтийг гаргасангүй, which is so not me.Магадгүй хийх юм нь бараг л тодорхой байсийн бол уу , одоо бодохоор.
Өнгөрсөн 2009 он, миний хувьд гэнэтийн үйл явдалаар л дүүрэн болж өнгөрлөө. Тэгж байгаад болох байлгүй дээ гэдэг үгэнд асар дуртай надад энэ үгийг дахин дахин баталсан жил боллоо гэх үү дээ.
Энэ жил бас Тэгж байгаад болох байлгүй дээ :P
Хийх юмаа хийгээд л явж байя. Дуртай зүйлээ хийж, дуртай номоо уншиж,дуртай газраараа аялж, дуртай нийтлэлээ уншиж, дуртай хичээлдээ сууж, дуртай дуугаа сонсоод, хайртай найзуудтайгаа уулзаад, хайртай гэрийндээ очиж золгоод, хайрт монголоо сэтгэлдээ тээгээд явж байхад, тэгж байгаад болох байлгүй дээ :))

2 comments:

Anonymous said...

tegj baigaad boloh bailgui dee :)

Tegshee said...

harin tiin, tegj baigaad bolno doo :P