Монголд мэдээгээр ихэвчлэн өндөр албан тушаалтан, дарга сайд нар нь аливаа асуудлын тухай тайлбар хийж, яриж учирлаж байгаа нь харагдах юм. тэдгээр яриа тайлбаруудын дийлэнхийг нь өөрийгөө өмөөрсөн," би буруугүй шүү","миний хийж байгаа юм зөв шүү" маягын яриа.
Бусад улсуудад миний ажигласанаар бол тухайн асуудлаар олон жил судалгаа хийсэн, эсвэл тэр асуудалд холбогдох мэргэжилтэй хүн нь, их сургуулийн багш , доктор, профессир зэрэг хүмүүс 3 дахьч талын байр суурьнаас дүн шинжилгээ хийж, тайлбар өгч, саналаа гаргаж хэлж байхын.
Мэдээж албан ёсны хүн мэдэгдэл хийх ёстой байлгүй яахав. Миний хамгийн их хүсч байгаа юм нь 3 дахьч талийн мэдэгдэл, тайлбар, санаа бодол дутагдаад байх шиг.
Тэгж их зурагтаар гарч ард иргэддээ тайлбар хийж байгаа дарга сайд нар маань бүгдээрээ бүх зүйлийн талаар мэддэг тийм аймаар сүпер мэддэгтэймүү? Эсвэл манай эрдэмтэн, доктор, их багш нар маань юу ч мэддэггүй, тайлбар хийх чадваргүй байнуу? Эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь зөвхөн дарга нарын үгийг дамжуулах үүрэгтэй байдын бол уу? Эсвэл ард иргэд нь худлаа үгэнд итгээд сурчихсан, тэгээд тэрийгээ олон давтаж сонссоор байгаад үнэн гэж итгээд сурчихсан байдын бол уу?
1 comment:
Аль нь ч бишээ хө
Post a Comment