2010-01-23

Blush in library

ёооё өнөөдөр аягүй гоё юм боллоо шдээ. Яг дандаа мөрөөдөж байсан юм.
Номын санд нэг найзтайгаа уулзчихаад тэгээд хэдэн хуудас материал хувилж авах гээд яг үүд рүү явж байсан чинь би гэж салан хүн хамаг цаасаа газраар нэг тараагаад. Тэгээд цуглуулаад доошоо сууж байсан чинь нэг хүний дуу гарлаа " зүгээр үү, туслах уу ?".
Эргээд хартал надад сүүлийн үед дажгүй санагдаад байсан нэг банди инээмсэглээд доошоо тонгойгоод цааснуудыг маань хамт түүж өглөө. Эгч тэр үед нь гэв гэнэт ичээд, "Баярлалаа" гэчихээд өөр юу ч ярилгүй явчихдаг байна шдээ кэкэккэ уг нь ердийн үедээ таарахаараа аягүй ярьдын. тэгсэн чинь сая үг ч гарсангүй . кэкэкэ
яг шалгалт гээд толгой хичээлээс өөр юм бодохгүй дүнхүү болж байсан чинь түр ч гэсэн сэтгэл сэргээхээр гоё юм боллоо шүү.
тэгээл тэр залууг нь биш, харин болсон явдалыг нь бодоод л үлдсэн өдөрт нь өнөөдөржингөө мишээж явлаа. Гоё байлаа

4 comments:

mootsoo said...

Хаха яг кинон дээр гардаг шиг армаанчиг юм болсон байшд.
Цаас маас дэвтэр номныхоо завсрыг шалгасан уу захиа байгаа ч юм билүү ккк

Tegshee said...

kekeke harin tiin aimaar armaanchikdaad ;))
neeree shalgadiimuu kekeke daanch aimaar boginohon uulzsan l daa, oshoo ih yumaa unagadag baij , hog gej kekek

mootsoo said...

Өөрөө түүж авсан юмнуудаа буцааж "алдаад" жоохон удах хэрэгтэй байсиймдаа.
Цаадах чинь над шиг овсгоотой гар мөн бол аль хэдийнэ нэг захиа шургуулцан ккк

Tegshee said...

kekkee today bas library.d taarsan shuu :))

tegeed nadad neg ongorson jiliin shalgaltiin material ogson keke
daanch deer ni yum bicheegui bainalee