2009-03-29

Am I religious?

Найз маань надаас асуулаа, чи ямар шүтлэгтэйн? Би уг нь ......... (хэсэг бодов )гэхдээ хүлээгээрэй , заа байз бодоодхы, яг юу юм болоо ????
Гэрийнхэн ер нь бол ямар нэг сүртэй шүтлэггүй, тийм болхоор ямар ч байсан гэрийн хүмүүжлээс бол ямар ч шүтлэггүй, харин хэдэн жилийн өмнө христийн тухай яриа сонсож жилийн өмнө өөрийгөө христэд итгэгч гэж бодож явлаа, тэгсэн одоо би лав шууд бас тэгж хэлэхгүй л юм шиг байна, ер нь бол ямар ч байсан нээг их шүтлэгтэй нөхөр биш бололтой, би .

Одоо бодоод байхнээ, өмнөх тэр итгэл гээд байгаа нь эгчид тухайн үедээ сайхан санагдаж байсан боловч удаан хугацаанд үргэлжлэх хүчтэй, жинхэнэ зүйл биш байсан бололтой. Тэр үед ямар ч байсан "бүх юм сайхан болно", "ирээдүйдээ огтхон ч санаа зовох хэрэггүй" гэж хэлүүлэнгүүтээ шууд л бөөн баяр, юунд ч санаа зовохгүй, гоё инээгээл явдаг, тэгээд яваад байсан чинь ер нь юмнууд нь дажгүй бүтээд л ... тэгшээ баярлаад л ...

Одоо Өмнөхтэйгээ адилхан би итгэгч, би бурханд итгэдэг гэж гүйхгүйгээр бараг жил гарам болж байгаа боловч өмнөхтэйгээ л адилхан , ажил хэрэг одоогын байдлаар дажгүй л байна, сэтгэл санаа ч гэсэн өөдрөг гайгүй л байх шиг байна. Тэгэээд ийм байгаа болохоор нь бурхан яг байдаг юм уу , үгүй юм уу гэдэгт нь эргэлзээл , ер нь мэдкүм дөө. Зүгээр л сэтгэл санааны зүйл байсан юм болуу
Бурхан байдаг гэдэгт итгэдэг байхдаа ч гэсэн библи дээр байгаа бүх юманд нь итгэдэггүй байлаа. (Тэгшэээ аягүй их шинжлэх ухаанд итгэдийм болхоороо kekek гэхдээ бас яг огт байдаггүй гэж баталж ч бас чадахгүй.) ийм бодолтой байж өөрийгөө итгэдэг гэж хэлэх бас үнэхээр "ичгүүртэй", өөрөөр хэлвэл өөрөө итгэдэггүй юмандаа итгэдэг болж таарна. Библи дээр байгаа сургаалиуд нь үнэхээр таалагаддаг, ёс суртахууны хувьд үнэхээр үнэн зөв юм бичигдсэн гэдэгт уншиж үзсэн хүмүүс бүгд санал нийлэх байх. Гэхдээ зарим нэг түүхүүдэд нь би лав итгэж чаддаггүйн.
тийм болхоор ер нь би агностик л болж таарлаа, ямар ч байсан шашинтай үзэлтэн биш бололтой.

Зүгээр л сайхан "Эзэн хичээвэл заяа хичээнээ" гээл инээгээл явж байя, тэгхээр болох байлгүй дээ. Хүний ирээдүй яаж эргэх нь тэр хүнээс 100 хувь шалтгаална гэж хэлэхгүй ч, ер нь бол өөрөөс нь л шалтгаална. Ямарваа нэг зүйл, тохиолдсон явдал зэргийг аль өнцөгөөс нь гарах, түүнд ямар хариу үйлдэл хийх зэрэг нь өөрсдөөс маань л шалтгаална. Ер нь сайхан өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй,бусдыг хүндэтгэж, хайрлаж , үргэлж инээж явхад болно дөө кэкэк

2009-03-20

Уушын газраас олдсон зурвас


Тэгшээ амарсаар л ... яарч сандрахгүй, тайван жинхэнэ эрх чөлөөтэй амрах үнэн гайхамшигтай гоё юмаа.... Завгүй байх би дуртай, яагаад гэвэл олон ажил амжуулна, хийх юмаа хийж чадна. Сүүлийн үед бас завтай байхад дуртай болоод байнаа... өөрийнхөө дур хүслээр бүгдийг хийнэ, үнэн тасархай кэкэк...

заа тэр яахав, өчигдөр клубийнхээ их сургуулиа энэ жил төгсөж байгаа нөхдөд зориулсон farewell party.даад явж байгаад, нэг орсон уушийн газарт маань ийм coaster байхын, таалагдав, бариж авчраад ханан дээрээ хадчихлаа. үнэн таалагдав, миний мөрдөх гэж оролддог зарим зүйлүүд ч бас дунд нь явжийн . Та ч бас эрүүл мэндийнхээ төлөө эдгээрийг санаж явахад илүүхэдгүй болов уу

орчуулья кэкэкэ,
Эрүүл байхад туслах 10 мөрдлөг
1. Бага мах, Их ногоо - махыг зохих хэмжээнд нь идэж, ногоог сайтар хэрэглэвээс үргэлж эрүүл байх болно
2. Бага давс, их vinegar ( цуу ) - давсыг хэтрүүлэн хэрэглэвэл цусны даралт ихсэнэ, цуу бол эрүүл байхын үндэс
3. Бага чихэр, Их жимс - чихэрлэг зүйлийг жимснээс авч байх, элсэн чихэр нь таргалалтанд хүргэх шууд (үнэгүй ) тасалбар
4. Бага идэж, Их зажлах - ходоодныхоо 80% хүртэл нь сайн сажилж идэх, аз жаргал ч мөн хамт таны ходоодруу кэккэ : P
5. Бага хувцаслаж, Их усанд орох - Нимгэн хувцаслах болох халуун ванн.д орох дуртай хүн бол эрүүл байх аргыг сурсан хүн болой
6. Бага ярьж, Их хийх - дэмий чалчиж суухын хооронд үйл хэргээ эхэл
7. Бага хүсч, Ихийг өг - Зөвхөн өөрийнхөө хүслийн төлөө биш, бас будсын хүслийн төлөө гүйх
8. Бага санаа зовж, Их унтах ( нойрсох ) - санаа зовж унтах байхын оронд сайхан унтаж амар
9. Бага жолоодож, Их алх - машин тэрэг мэдээж хурдан ч , алхах нь эрүүл мэндэд ойртох дөт зам болой
10. Бага уурлаж, Их инээх - уур хүрсэн үед ч гэсэн инээмсэглэж байвал уурласан зүйлээ мартах болно

2009-03-13

турахыг эсвэл таргалахыг хүсвэл...

зарим нэг нь " ерөөсөө таргалахгүй байнаа", "яаж таргалах уу идээд л байхын идээд л байхын, таргалдаггүйээ", гэнэ, Нөгөө хэсэг нь турахын бөөн хүслэн, "турмаар байнаа!!!" ,"элдэв хоолны дэглэм барина, өлсгөлөн явна, турдаггүйээ", "чи яасан сайхан туранхай юмбээ", гээл ...
Энэ 2 эсрэг тэсрэг хүсэлтэй хүмүүсийн хүсэл биелэхэд туслах нэг нийтлэг хариулт, шийдэл байна гэж бодлоо.

Жишээ нь харийлдаа, лав л надтай тааралдсан нөгөө их таргалахыг хүсэгчид ихэнх нь эрчүүд, зарим нэг эмэгтэй
чүүд бий л дээ, гэхдээ яг адилхан , тэд нар санаа нь зовоод, ядраад ирэхээрээ хоолойгоор нь хоол давдаггүй, ямар ч хоолны дуршилгүй болоод өлсөнөө ч мэдэхгүй өчнөөн хоног юм идэхгүй явдаг.
Харин нөгөө их турахыг хүсэгчид болохоор яг эсрэг нь, ажил төрөл бүтэхгүй, сэтгэлээр унаж, ядаргаанд орж, хайр сэтгэл нь бүтэлгүйтэхээр зүгээр л гартаа тааралдсан бүхнээ иддэг, сэтгэл санаагаа тайвширтал иднэ, гэхдээ муу нь ингэж идсэн ч дахиад л идээд л байна идээд л байна.... өөрөөр хэлбэл улам л таргалааад л ....
харин туранхайчууд нь улам л тураад л ...
тэгхээр энэ их том асуудал болж, толгой өвтгөөд байгаа зүйлийн шийдэл нь сэтгэл санаагаар тайван байж, ядаргаанд орохгүй, амар тайван өөдрөг байх, бас өдөрт тогтмол 8 цаг унтах. Ингээд л шал өөр 2 хүсэлтэй хүмүүсийн хүсэл нь биелэх нь тэр дээ. Миний бодлоор лав сэтгэл санааны байдал, ядаргаанд орсон эсэх зэрэг нь таны биеийн жингийн хэвийн байдалтай нэлээн холбоотой, мэдээж та хүсвэл сайхан биеийн тамираар хичээллэж, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй л дээ.
Сэтгэл тайван байж, стрестэхгүй байснаар мэдээж бие тань эрүүл байж, урт насална, хүмүүстэй харицах харицаанд чинь хүртэл нөлөөлж болхым...
зугээр л тайван санаа зоволтгүй байж байтал бие махбодь чинь аяндаа жингээ зохицуулчихна
Just relax, feel the peace and Don't worry, Be happy : )) and then you can lose or gain weight ; )

2009-03-03

400мл.ээр турав :p

Их сургуульд орчихоод хоттойгоо танилцаад алхаж явахад гудамжинд цусны донор болно уу гэсэ бичиг барьсан хүмүүс " та бүхэнээс дэмжлэг туслалцаа хүсч байна " гээд л цагаан хоолойгоор орилоод л .. эгч баярлаад очсон чинь яагаад ч юм бүү мэд, гадаад хүн болохгүй юм шиг юм болоод тэр үед чадаагүй юм.

Харин өнөөдөр хууль нь өөрчлөгдсөн үү эсвэл миний япон хэл арай дээрдээд тэгээд юмыг нь ойлгож, бие биенээ зөв ойлголцсон уу, ямар ч байсан 2 жилийн өмнө чадаагүй юмаа өнөөдөр хийлээ... бөөн баяр, цусны донор болж үзэх юмсан гэж аль эртнээс л бодож байсын, ядаж нэг ч гэсэн хүнд миний цус хэрэг болж байгаа гэж бодохоор бөөн баяр....Цус багатай болохоор тэгсэн үү, надаас дараа нь орж ирсэн эгч хамаагүй түрүүлээд гараад явчихлаа,минийх удаад л .... цусаа өгч дууссаны дараа жоохон толгой өвдсөнийг эс тооцвол ямар нэг муу өөрчлөлт гарсангүй,
баярласандаа болсон уу эсвэл дахиж нэг хэрэггүй шүхэр авч гэртээ новш хураамааргүүй байсандаа болсон уу, бүү мэд keke бороо орж байхад юу ч болоогүй юм шиг сайхан бороонд алхсаар байгаал гэртээ хүрээд ирлээ... жоохон даарлаа гэхдээ сэтгэл бол халуун байнөө...амьдралдаа анх удаа донор