Өглөө эрт босч нойрмоглосоор дуртай дургүй хувцаслаж нүүр гараа угаагаад ажил руугаа явлаа. Өглөө зурагтаар цаг агаарын мэдээ харж байхад үдээс өмнө хүчтэй бороо орно гэж байсан болохоор юмыг яаж мэдхэв гээд шүхрээ чирээд гарваа... Очтол харин цаг агаарын анхааруулах мэдээ ирсэн гээд багш нарын өөрөөгөөр шуугилдацгааж байхым, Тэгээд хөчтэй бороо орох тул бүх хичээлээ зогсоож, сурагчдаа гэрлүү нь хариулдийм байна, би ч бас гэрлүүгээ харих боллоо... ээээээээ, өглөө босч ирж байхад чинь дээ.... гэхдээ яахав, амрах болохоор сайхан инээгээд л харилаа, очоод 30минут л болсон байх. Японд ямар нэг цаг агаарын анхууралах , сэрэмжлүүлэх мэдээ гарвал цэцэрлэг, бага болон дунд сургуууль хичээл хийхгүй, бүх сурагчид гэртээ байх ёстой гэнэ...
ингээд өнөөдөр гэртээ сайхан амарч, нүүж суух ажилдаа бэлдэх цагтай боллоо , гэхдээ нөгөө бороо нь нээх сүртэй орсонгүй, жоохон хүчтэй ороод аль хэдийн зогсоод, одоо цэлмэх шинжтэй дэг ээ
1 comment:
Sain hereg bolj kk
Haashaa nuuh gej baigaam?
Post a Comment