би ирлээ.... гэсээр чемоданаа чирээд эзэнгүй өрөөндөө орж ирлээ хөө... бүгчим халуун өрөө өөдөөс пүнхийж байхым. Цагийн зөрүү гуай хэд хоног явж өгөхгүй бас л хөөрхөн юм боллоо.. шөнийн 2 цагт босож дараагийн өдөр нь 4н цагт дараа нь 6н цагт , одоо бол ерөнхийдөө 6 цагт.. гэхдээ бас далимаар нь эрт босдог аятайхан хэмнэлтэй болоод авлаа шүү гэж эгч олзуурхна
3 , 4 өдөр интернэт утасгүй байсны ачаар номтой нөхөрлөөд их зүгээр юм боллоо... ном ертөнцийг харах цонхоо гэж... (орчин үед мэдээллийн хурдыг ном маань мэдээж гүйцэхгүй ч бууж өгөхгүйээ)
заа тэр ч яахав, яг эрдэмтэн болох гэж байна... кэкэк
ирээд харсан чинь япон охидууд яасан ч ганган юмбдээ, бүгдээрээ л high heels өмсөөд, нүүрээ будаж, үсээ янзлаад л .. ер нь бол хэзээ ч party.д явах бэлтгэлтэй явж байгаа юм шиг санагдлаа...
жижиг биетэй, царай муутай , ганган ганган хүмүүс алхлаад л ... би нээх аймаар том юм шиг санагдаад л ... метрондоо суулаа... ёооё, ямар гоё зөөлөн суудал вэээ,ёооё..... тэнд метроны суудал нь ямар ч зөөлөвч байхгүй мангар хатуу , даанч очоод эхний хэдэн өдөр нь нуруу өвдөж байгаад, сүүлдээ дасах шиг болсон ... шалтгаан нь энэ л байсан байна шдээ, дандаа японд эрхэлж явсаар байгаад тэр... ер нь япон л хамаг юм нь лаг やさしい(gentle, kind, mild, soft) юмаа, энд японы хил дээр ирж байхад, ард зогсож байсан хэдэн япон залуучаад, やさしそう !! гээд л уулга алдаад байсан үнэхээр юмаа...би бас энд уулга алдаад л ...
тийм болоод ч тэр үү, угаасаа ч тийм юм уу, хүмүүс нь нэг л үлбэгэр, сул дорой, өөртөө ямар ч итгэлгүй юм шиг харагдлаа... доошоо харж үлбийж бөгтийсөн хүмүүс нэлээн олон байх шиг ... чанга ярьж , ход ход инээсэн хүмүүс бас бараг харагдахгүй ч байгаа юм шиг, харин оронд нь инээмсэглэж ярьсан , бөхөлзсөн хүмүүсээ гэж ...
(энэ тэгшээ одоо юуу вээ!!!, өмнө нь харж байгаагүй юм уу хаашаа юм!!!, гэж бодож байнуу, өмнө нь мэдээж ийм байдлыг ажиглаж байсан боловч энэ удаа бүүр тод харагдаад .. нүд томроод байнаа)
өглөө зурагтаар куб хэлбэртэй melon хийж байгаа тухай гарч байсын, бөөрөнхий жимсийг яаж куб болгосон бэ гэхээр төмөр дөрвөлжин хайрцагт хийгээд тэгээд ургуулсан ажээ, тэгээд хурааж авахдаа хайрцагаа онгойлгоход куб хэлбэртэй melon бэлэн болвоо...
ийм л байна дааа... би куб хэлбэртэй, 6н талаасаа хавчуулсан жимс болмооргүй л байна шүү... хүн ямар ч байсан удаан хугацаагаар байгаа нийгмийнхээ бүтээл нь болж, тэндээсээ нөлөө авахдаа их сайн учир орчин тойрондоо юу байгааг нэг харж, анзаарч явсан нь дээр болов уу... гэж цог зориггүй, ноомой нэгэн болохыг хүсэхгүй байгаа эгч нь бодож байнаа
9 comments:
Suuliin xeseg saixan xellee.Taalagdaw gej!!!
Сайн явж ирэв үү, тиймээ хүн нэг газраа удаан байхаар тэр нийгмийнхээ бүтээл болдог гэдэгтэй санал нийлжийнөө, nice!
Залуу хүн газар үзэж нүд тайлжийвал их хэрэгтэй, сайхан, гоё зүйл санагддийн... (өөрөө гэртээ байжийж :P )
Ер нь эрх дураараа оиголон явах шиг сайхан юм хаана байна. хэхэ, GL!
ter ameerhed chini oshij uzhiinsan
thanks : )
gantulgan - heleed yuughev, erh duraaraa baih shig saihan yum algaa, (gehdee busdiig hundetgengee) : )
Busdiig hundetgej yaadin kk :P
keke, tiin shdee, ug ni kekkee. lol, just kidding : P
chi busdaar hundluulmeer baival busdiig ehleed ooroo hundlehees oor argagui gej... unen shu gej bodoj baina (mangar yapon oguulbereer hariulvaa hoorhii)
Ehleed uuriiguu l hundelj surah chn yer ni ih chuhal yum shda, tged humustei bag umsch, dur uzuulj (zorilgoguigeer hehe, zorilgotoi bol humuus ugasa l jujigledinshd kk) bish uuriin huru haritsah chn saihan hehe.
Yamar hunees n shaltgaalj hundleh esehee shiidne, bugdii ni hundelj yadin Kakaka.
These are my opinion, :D hehe.
yes, u r right : )
Post a Comment