2008-09-04

Хэтэрхий их өөрчлөлт


Орчиндоо өөрчлөлт хийе гэж бодож байсын, тэгээд тэр өөрчлөлтөө хийхдээ нэлээн томоохон хийх шиг боллоо....Эрх Чөлөөний орон гэгдэх Америкт ирээд одоо 10 орчим хоночихлоо, үзэх юм, зочлох газар, хийх зүйлсээр үнэхээр баян юмаа, Анх ирж байхдаа ганц хотод 3 долоо хоног урт байхдаа гэж бодож байсан боловч, ногоо өнгөрөөх өдрүүдийн маань тал нь нүд ирмэхийн зуур л өнгөрчихлөө, гэтэл цаана нь хийж амжаагүй, зочилж чадаагүй байгаа зүйлүүд зөндөө зөндөө i love New York....


Аялалын эхнээс л авхуулаад өөрчлөлт, өөр орчны салхи үнэртвээ, онгоцонд оронгуут жижиг биетэй, туранхай, эелдэг япон үйлчлэгч нар биш, харин том том биетэй, бүдүүн бүдүүн үйлчлэгч нар тааралдсан хүн болгонтойгоо ямарч хамаагүй сэдвээр яриа өрнүүлж чадах шинжтэй, онгоцны голоор алхалж байлаа..
Энд хамаг юмных нь хэмжээ нь том... Хүмүүс нь өндөр, тарган, кэккэ, тэгээд хоол хүнс том том хэмжээгээр савлачихсан, илчлэг ихтэй гэдэг нь тэр их тосыг н& харваас андашгүй, тэгээд мэдээж хувцасных нь размер нь том том (миний хамгийн их баярлаж байгаа зүйлүүдийн нэг, учир нь shopping хийхэд хамгийн жижиг, эсвэл 2 дахь жижиг хавьцааг нь авч байгаа болохоор үнэн сэтгэл ханамжтай кэккэ).. машин тэрэг нь бас том том жийп машин....

Нью-Иорк хот үнэхээр унтдаггүй хот юмаа... Метро нь 24 цаг гээд бодохоор л ойлгомжтой... Нөгөө алдартайNew York Stock Exchange, Wall Street, World Trade Center- Grand One, Statue of Liberty, Central Park, Brooklyn Bridge, New York Public Library, Broadway, Rockefeller Center, MoMA, Upper east side, United Nations' Headquarter , Time Square, Madame Tussauds Wax museum etc... бүгдээрээ энд...
мэдээж гайхалтай олон ресторан, олон үндэстний хоол... кино театрууд...
Бүх юм нь миний хувьд шинэ, бас сонин содон... яг л нөгөө кинон дээр гардаг тэр гудамжууд ... өө нээрээ Нью Иоркоор гудамжаар нь алхвал, эсвэл дэлгүүрээр нь явбал ямар нэгэн алдартантай заавал таарна, жишээ нь өчигдөр Macy's store -d явж байгаад Cristina Aguilera-iin үнэртэй усны нээлт нь болж байгаатай нь таарч нөгөө алдарт дуучныг амьдаар нь харлаа кэкэк Бас өнөөдөр гудамжаар алхаж яваад America's next top model дээр сүүлийн 3т нь улдэж байсан нэг охиныг харлаа woow,

хамаг хүмүүс нь жинхэнэ нөгөө эрх чөлөө гэдэгийг эдэлж байх шиг байна даа гэж бодогдлоо... Гэхдээ энэ том хотод амьдарч , амьд гарахад нэлээн юм шаардагдах юм шиg, маш их өрсөлдөөн... Амьдрахын төлөөх их ширүүн тэмцэлтэй нүүр тулж байж л энэ гайхалтай хотод амьдарч үлдэх юм шиг санагдлаа....

3 comments:

Finix said...

it felt like
real and unreal worlds are crossed in NY hehehevshmel baidlaas salahad tus boloh bhaa...

Mendee黒川 said...

USAd yu hj yavaa huuhed ve ^^
saihan amralt bolj baigaa baih gej naiday^^

smile said...

Bur NY yavmaar sanagdchlaa.Orchnoo soliod goe baigaa bizdee.