2008-07-25

хурдан уу, удаан уу

хүмүүс асар хурдтай болжээ, яавал ийм болдын бол? гэхдээ мэдэхгүй байсан нь дээр биз, одоохондоо арай эртдэх байхаа,
өчигдөр нэг хүнтэй асар удаан таараагүй байж байгаад мессэнжирт таарлаа. "хүүеээ, ямар сонин хүн бээ? чи сайн, би сайн?"
2 жилийн өмнө больсон найз банди маань. (тэр үед банди байсын , одоо харин ???) харин одоо хүүхэдтэй болчихсон гэнүүү,(нүд маш том болов ^0^ ) одоо удахгүй төрөх гэнэ,
бодлоо........???, хүүхэд гэдсэндэ 10 сар болдог байхаа, тэгэхээр хэн нэгэнтэй нийлээд тэгээд жил хагасын дараа хүүхэдтэй болчихлоо гэсэн үг үү тээ, арай л хурдан юм шиг эээ, гэхдээ үүний хурдан үгүй нь хувь хүний л асуудал байх л даа,
миний хувьд бол хэтэрхий хурдан байнаа гэж л хэлэх байна, хуримаа хийж гэрлээгүй байж.... (жоохон гайхлаа)

дараа нь бодов, угаасаа 2 салаа зам байждээ гэж... хүсэж мөрөөддөг зүйлс маань тэс өөр байж дээ хөө,
4н жил үерхсэн ч салах ёстой болохоор л салсан юм байна даа гэж... би яаж ч байсан ийм хурдан үйлдэл хийхгүй л байсан, тэгэхээр яах аргагүй больсон нь болсон ч юм шиг ... : )


(мангар тэгшээгийн хувийн бодол шүү)

2 comments:

Anonymous said...

jil hagas gedeg tiim baga hugatsaa bish shuu ho(huvi hunii bodol)

Tegshee said...

bas tiim ch baij magadgui l dee, jil hagasiin dotor ih l yum boloh baih