2008-07-20

номын сангийн сануулга

монголд түүхийн репортоо бичих гэж аргагүйн эрхэнд хэд хэдэн удаа "Улсын төв номын сан"-д сууж байж билээ. Номын санд орох дүрэм нь их чанга, бүх өөрийн цүнх номоо доор өлгүүрт нь өлгүүлж, тэгээд миний ном номын санд нь байхгүй ч гэсэн ямар ч ном авч орох эрхгүй байлаа, номын сангаас гарахдаа дэвтэр номоо бас шалгуулах ёстой гээд л ... Бас анх ороод гайхаж байсан зүйл нь номоо авч уншихдаа захиалгын хуудасаа бөглөөд тэгээд чиний "Нэр"-ийг дуудтал хүлээх ёстой. бараг заримдаа 2 цаг шахам хүлээж байсан удаа бий шүү.... хүүхдүүд нь нэлээн шуугилдана, тэгэхээр нь номын сангийн эгч ирээд л аймаар чанга дуугаар загнаж өгнө дөө.... Та нар ... драа драа драа блаа блаа блааа гээд л ... тэгээд хэсэг танхим тэр аяараа чимээгүй болно, хэсэг хугацаа өнгөрөөд дахиад үйл явдал давтагдана..Гэхдээ л арвин баялаг номын сантай Төв номын сангынхаа ачаар хичээлийнхээ даалгаврыг хийж чадсан юмдаа, жоохон цаг их зарцуулсныг эс тооцвол ...

2 долоо хоног сургууль орох эрхгүй байж байгаад, өчигдөр хол хорио нь тавигдаж сургууль орж номын санд суулаа... гадаа мангар халуун, тэгээд халууцсан хүн ам нь цангаад ус аваад номын санд орж сууваа хөөрхий. Уг нь номын санд идэх удах зүйл хориотой гэдэгийг мэдэх боловч өмнө нь бас ганц 2 удаа авч ороход яагаачгүй болохоор нь дахин нэг дүрэм зөрчлөө...
Харин тэгээд сууж байсан чинь нэг хүн ширээн дээр энийг орхио явдын байна, Дээр нь "идэх, уух зүйл номын сан дотор хориотой болно, ширээн дээрх идэх, уух зүйлсээ цэвэрлэнэ үү. "Юу ч хэлсэнгүй цааш явж бас хэд хэдэн уух зүйл ширээн дээрээ тавьсан оюутнуудад адилхан бичгийг ширээн дээр нь орхиж яваа харагдав, бичиг авсан хүмүүс ч бичсэнийх нь дагуу хийж, би ч бас усаа цүнхэндээ хийлээ....
Хичээл хийж байгаа хүмүүст саад болохгүй тун зүгээр санагдлаа

сонирхолтой санагдахаар нь сануулгыг нь авчраад ханандаа хадчихлаа

No comments: