2007-09-27

уур ч хүрэх шиг, өрөвдөх ч шиг..

Зааа ингээд зуны амралт дуусч буцаад ирдийн байжэээ, Үнэхээр сайхан амарлаа, хүн ер ни хол байж, бас ямарваа нэгэн юмыг алдаж байж л тэр зүйлийнхээ хичнээн үнэтэй гэдгийг ойлгох мулгуу амьтан юмдаааа гэж....
Өрөөндөө ядарч үхэх гэж байгаа нэг баагий ороод ирсэн чинь өрөө гэж хоосон оргиод жооохон тийм л байлаа, гэхдээ ядарсандаа болоод нам унтвааа. Монголд яг явах үеэр лаг сэрүүхэн байсан болохоор энд ирээд бас л хэдэн цаг бүтэж үхэх дөхлөө шүү, юун ч амархан юмны өөрчлөлтөнд дасдаг юм билээ
Ирээд харин шуудангаа шалгасан чинь яг дэлбэрэх гэж байгаа юм байхын, баахан л ханз ханз ханз... ойрд ийм юм хараагүй дотор ч муухайрах шиг, бүгдийг нь задалж үзтэл баахан л юмны төлбөр тооцоо хийх хэрэгтэй гэсэн байхын.
Дансанд орж ирэх мөнгөний хугацаа кредит картныхаа өрөө толох хугацаатай хэдхэн хоногоор зөрөөд , үнэн азгүй, тэгээд картаа хаалгаж азгүйтээд....
Очоод банкан дээр нь учраа хэлээд гадаадад байсан энэ тэр гээ тайлбарласан боловч болохгүй гэнээээ, заа яахав, би л өөрөө манарч явж байгаад хаалгаснаас хойш доо. Шинээр авах гэж дахиад л бас ажил болох нь дээ.

Тэр хүн нь өөдөөс баахан л юм яриад сүүлрүүгээ би бүр залхаад уур ч хүрэх шиг инээд ч хүрэх шиг......Тэгснээ гэв гэнэт энэ муу япончууд бүх юм нь хууль дүрмэндээ ороод ямар ч өөрийн гэсэн ухаан байхгүй яг л робот гэж дотроо өнөө л монгол сэтгэлгээгээрээ бодож жоол бухимдлаа.
Тэгж бодоод алхаж явтал гудамжанд тааралдах хүн бүр сэтгэл дагаад ч тэр юм уу, нэг л гунигтай, ядарсан дарамттай харагдаад...Хөөрхий амьтдыг дэээ гэж өрөвдөж ч байх шиг, кэкэ. Гэхдээ л нэг бодлын өрөвдөлтэй хүмүүс юмааа, ямар сайндааа л 70 гарчихаад ажил хийсээр байгаар хүүхэд гаргах зав гарсангүй гээд явж байхав дээ... Үхтэлээ өдөр шөнөгүй морь мал шиг зүтгэлээ гээд сэтгэлдээ л аз жаргалтай биш бол юуных нь сайхан амьдрал байнааа, Үнэтэй юм эдэлж хэрэглэж, чанартай сайхан үйлчилгээг авч байгаа ч тэр нь нэг л хуурамч, хоосон, сэтгэлд нь удаан хоногших сайхан зүйлүүд биш, зүгээр л түр зуурынх юм шигээ....Хөөрхий дөө гэж ..(кэкэ, нээх өөрөө лаг юм шиг өрөвдснүү)

2 comments:

Finix said...

Үглэх авьяас байна шүү ,кк

saika kamikaze said...

keke neeree l jap uudiig robot ba het robot gej 2 angilmaar sanagddag shuu