2007-09-07

миний бяслаг хаачив?

Өмнө нь яг хэнийг нь сайн санахгүй байна, гэхдээ нэгнийх нь блогоос энэ номын тухай уншиж байсын. Тун дажгүй санагдаад уржигдар номын дэлгүүр орж аваад уншлаа. 2 цаг хүрэхгуй хугацаанд дорхноо уншаад дуусгасан нимгэхээн, жижигхэн яг хүүхдийн ном шиг боловч санаа нь нэлээн дажгүй шүү, таалагдлаа.

Гол санаа нь нь хүмүүс нэгэнтээ өнгөрсөн, дахиад сэргэхгүй зүйлтэйгээ зууралдаад, бодит байдлыг огтхон ч хүлээн авахгүй хуучин хэвээрээ байгаа мэт сэтгэснээс болж их алддаг. Тэгвэл энэхүү байдлаасаа яаж гарч, хэрхэн бодит байдлыг ухаалгаар ойлгож аз жаргалынха төлөө цаг алдалгүй яаравчлан аялалд гарах хэрэгтэйг өгүүлжээ. Уншихад лаг ойлгомжтой,. яг л жоохон хүүхдийн үлгэр шиг гоё ойлгомжтой тайлбарлаад бичсэн болохоор хөөрхөн санагдлаа.

Дээрээс нь ойрд миний амьдралд нэлээн том өөрчлөлт гараад тэрийгээ хүлээн авч чадахгүй хүндхэн байсан болохоор ч тэр үүү миний хувьд нэлээн их сэтгэгдэл үлдээж чадсан шүү.
Ер нь нэг уншаад үзэхэд илуудэхгүй гэж зөвлөмөөр байна.

4 comments:

sanakae said...

ene tegeed yag yamar nertei nom be?

Tegshee said...

* who moved my cheese* by Spencer Johnson
mongol heleer bol * minii byaslag haachiv* gesen nerteigeer garsan bainalee

Anonymous said...

Энэ номыг тэр чигээр нь эндээ тавьчихсан бол гоё байхгүй юу. Нээх жоохон юм байж тэнэг үнэтэй ном байналээ. Дэлгүүрт зогсож өдөрт 2,3 хуудас уншиж дуусгах санаатай байгаа. Гэхдээ чи энд блог дээрээ тавьчуул nice л байна.

Anonymous said...

Namai neg naiz engej hariulsiin
Asuult ni Yamar hund durgui ve??
Uurchlugdduggui hund gej