2007-09-11

гутрав, ичив, шийдэв

Өөртөө үнэхээр гутарлаа. Зүгээр л нэг хувийн амьдралдаа гарсан өөрчлөлтөөс болж тэнэг юм шиг л толгойгоо гашилгаж, элдэв хачин бодлоор толгойгоо дүүргэж явах юм. Ийм зүйлийг зүгээр л орхиод, хаяад урагшаа хараад итгэл дүүрэн алхаж чадахгүй байрандаа л эргэлдээд байгаа өөртөө гутарлаа. Бүх насны урт амьдралд минь тохиолдох том том шалгууруудтай харицуулвал одоогын тохиолдсон зүйл маань дэргэд нь юу ч биш.
Ийм мангар өөрөөсөө ичлээ. Монголын маань нийгэмд гараад байгаа тэр их асуудал , бухимдал, орлогын зөрүү улам их ихсэж байгаагаас гарах хөгжлийн саатал зэргээс болж өч төчнөөн хүн зовож өдөр хоногыг яаж өнгөрүүлэхээ ч мэдэхгүй хатуу ширүүн амьдралаар амьдарч байна.
Үүний дэргэд миний энэн байдал ер нь юу ч биш шүү дээ.
Тэгээд өөртөө ингэж шийдэв. Өөрийнхөө амьдралд тохиолдсон өчүүхэн жоохон бэрхшээлд ингэж шантарч сөхрөөд байлгүйгээр оройтоогүй дээрээ хөл дээрээ баттай зогсоод, уужим өргөн ухаанаар сэтгэж, арчаагүй байдлаа хаяж, улс эх орон, нийгмийн энэхүү байдлы засахын төлөө бага ч гэсэн өөрийн чадах зүйлээ хийе гэж шийдлээ. Лаг хувьсгал ч юм шиг сонсогдож байж магадгүй ч , эхлээд биеэ засаад, дараа нь төрөө заснаа.

3 comments:

gegeen said...

well done boy. i'm after you. welcome to www.gegeen.com to see how people could cope

Unknown said...

amidrald yanz buriin um tohioldon shte. zarimdaa uneheer durgui hurmeer zuiluud tohiolddog yah ch argagui ued nudee aniad l teseed ungruuh heregtei. fuck de life, but life is so beautiful. good luck

Anonymous said...

ehleed ooriigoo zasah chini zow shuu ho. zaawal hen negen zowson eswel jargasan huntei ooriigoo zuirleed hereggui bha,zugeer l omnoo tawisan zorilgotoi ,ooroo oorinhooroo l baisan n deer gej boddog um