2007-09-29

Recently listening, favourite

Avril Lavigne When You're Gone



I always needed time on my own
I never thought I'd need you there when I cry
And the days feel like years when I'm alone
And the bed where you lie
Is made up on your side

When you walk away
I count the steps that you take
Do you see how much I need you right now?

When you're gone
The pieces of my heart are missing you
When you're gone
The face I came to know is missing too
When you're gone
The words I need to hear to always get me through the day
And make it OK
I miss you

I never felt this way before
Everything that I do
Reminds me of you
And the clothes you left
They lie on the floor
And they smell just like you
I love the things that you do

When you walk away
I count the steps that you take

[When You're Gone lyrics on http://www.metrolyrics.com]

Do you see how much I need you right now?

When you're gone
The pieces of my heart are missing you
When you're gone
The face I came to know is missing too
When you're gone
The words I need to hear to always get me through the day
And make it OK
I miss you

We were made for each other
Out here forever
I know we were
Yeah Yeah

All I ever wanted was for you to know
Everything I do I give my heart and soul
I can hardly breathe I need to feel you here with me
Yeah

When you're gone
The pieces of my heart are missing you
When you're gone
The face I came to know is missing too
And When you're gone
The words I need to hear will always get me through the day
And make it OK
I miss you
mMm

just walking


2007-09-27

Mongolia

уур ч хүрэх шиг, өрөвдөх ч шиг..

Зааа ингээд зуны амралт дуусч буцаад ирдийн байжэээ, Үнэхээр сайхан амарлаа, хүн ер ни хол байж, бас ямарваа нэгэн юмыг алдаж байж л тэр зүйлийнхээ хичнээн үнэтэй гэдгийг ойлгох мулгуу амьтан юмдаааа гэж....
Өрөөндөө ядарч үхэх гэж байгаа нэг баагий ороод ирсэн чинь өрөө гэж хоосон оргиод жооохон тийм л байлаа, гэхдээ ядарсандаа болоод нам унтвааа. Монголд яг явах үеэр лаг сэрүүхэн байсан болохоор энд ирээд бас л хэдэн цаг бүтэж үхэх дөхлөө шүү, юун ч амархан юмны өөрчлөлтөнд дасдаг юм билээ
Ирээд харин шуудангаа шалгасан чинь яг дэлбэрэх гэж байгаа юм байхын, баахан л ханз ханз ханз... ойрд ийм юм хараагүй дотор ч муухайрах шиг, бүгдийг нь задалж үзтэл баахан л юмны төлбөр тооцоо хийх хэрэгтэй гэсэн байхын.
Дансанд орж ирэх мөнгөний хугацаа кредит картныхаа өрөө толох хугацаатай хэдхэн хоногоор зөрөөд , үнэн азгүй, тэгээд картаа хаалгаж азгүйтээд....
Очоод банкан дээр нь учраа хэлээд гадаадад байсан энэ тэр гээ тайлбарласан боловч болохгүй гэнээээ, заа яахав, би л өөрөө манарч явж байгаад хаалгаснаас хойш доо. Шинээр авах гэж дахиад л бас ажил болох нь дээ.

Тэр хүн нь өөдөөс баахан л юм яриад сүүлрүүгээ би бүр залхаад уур ч хүрэх шиг инээд ч хүрэх шиг......Тэгснээ гэв гэнэт энэ муу япончууд бүх юм нь хууль дүрмэндээ ороод ямар ч өөрийн гэсэн ухаан байхгүй яг л робот гэж дотроо өнөө л монгол сэтгэлгээгээрээ бодож жоол бухимдлаа.
Тэгж бодоод алхаж явтал гудамжанд тааралдах хүн бүр сэтгэл дагаад ч тэр юм уу, нэг л гунигтай, ядарсан дарамттай харагдаад...Хөөрхий амьтдыг дэээ гэж өрөвдөж ч байх шиг, кэкэ. Гэхдээ л нэг бодлын өрөвдөлтэй хүмүүс юмааа, ямар сайндааа л 70 гарчихаад ажил хийсээр байгаар хүүхэд гаргах зав гарсангүй гээд явж байхав дээ... Үхтэлээ өдөр шөнөгүй морь мал шиг зүтгэлээ гээд сэтгэлдээ л аз жаргалтай биш бол юуных нь сайхан амьдрал байнааа, Үнэтэй юм эдэлж хэрэглэж, чанартай сайхан үйлчилгээг авч байгаа ч тэр нь нэг л хуурамч, хоосон, сэтгэлд нь удаан хоногших сайхан зүйлүүд биш, зүгээр л түр зуурынх юм шигээ....Хөөрхий дөө гэж ..(кэкэ, нээх өөрөө лаг юм шиг өрөвдснүү)

2007-09-11

гутрав, ичив, шийдэв

Өөртөө үнэхээр гутарлаа. Зүгээр л нэг хувийн амьдралдаа гарсан өөрчлөлтөөс болж тэнэг юм шиг л толгойгоо гашилгаж, элдэв хачин бодлоор толгойгоо дүүргэж явах юм. Ийм зүйлийг зүгээр л орхиод, хаяад урагшаа хараад итгэл дүүрэн алхаж чадахгүй байрандаа л эргэлдээд байгаа өөртөө гутарлаа. Бүх насны урт амьдралд минь тохиолдох том том шалгууруудтай харицуулвал одоогын тохиолдсон зүйл маань дэргэд нь юу ч биш.
Ийм мангар өөрөөсөө ичлээ. Монголын маань нийгэмд гараад байгаа тэр их асуудал , бухимдал, орлогын зөрүү улам их ихсэж байгаагаас гарах хөгжлийн саатал зэргээс болж өч төчнөөн хүн зовож өдөр хоногыг яаж өнгөрүүлэхээ ч мэдэхгүй хатуу ширүүн амьдралаар амьдарч байна.
Үүний дэргэд миний энэн байдал ер нь юу ч биш шүү дээ.
Тэгээд өөртөө ингэж шийдэв. Өөрийнхөө амьдралд тохиолдсон өчүүхэн жоохон бэрхшээлд ингэж шантарч сөхрөөд байлгүйгээр оройтоогүй дээрээ хөл дээрээ баттай зогсоод, уужим өргөн ухаанаар сэтгэж, арчаагүй байдлаа хаяж, улс эх орон, нийгмийн энэхүү байдлы засахын төлөө бага ч гэсэн өөрийн чадах зүйлээ хийе гэж шийдлээ. Лаг хувьсгал ч юм шиг сонсогдож байж магадгүй ч , эхлээд биеэ засаад, дараа нь төрөө заснаа.

2007-09-07

миний бяслаг хаачив?

Өмнө нь яг хэнийг нь сайн санахгүй байна, гэхдээ нэгнийх нь блогоос энэ номын тухай уншиж байсын. Тун дажгүй санагдаад уржигдар номын дэлгүүр орж аваад уншлаа. 2 цаг хүрэхгуй хугацаанд дорхноо уншаад дуусгасан нимгэхээн, жижигхэн яг хүүхдийн ном шиг боловч санаа нь нэлээн дажгүй шүү, таалагдлаа.

Гол санаа нь нь хүмүүс нэгэнтээ өнгөрсөн, дахиад сэргэхгүй зүйлтэйгээ зууралдаад, бодит байдлыг огтхон ч хүлээн авахгүй хуучин хэвээрээ байгаа мэт сэтгэснээс болж их алддаг. Тэгвэл энэхүү байдлаасаа яаж гарч, хэрхэн бодит байдлыг ухаалгаар ойлгож аз жаргалынха төлөө цаг алдалгүй яаравчлан аялалд гарах хэрэгтэйг өгүүлжээ. Уншихад лаг ойлгомжтой,. яг л жоохон хүүхдийн үлгэр шиг гоё ойлгомжтой тайлбарлаад бичсэн болохоор хөөрхөн санагдлаа.

Дээрээс нь ойрд миний амьдралд нэлээн том өөрчлөлт гараад тэрийгээ хүлээн авч чадахгүй хүндхэн байсан болохоор ч тэр үүү миний хувьд нэлээн их сэтгэгдэл үлдээж чадсан шүү.
Ер нь нэг уншаад үзэхэд илуудэхгүй гэж зөвлөмөөр байна.

2007-09-01

юу л болоод байна даа???

Амралт минь үнэхээр гайхалтай байна шүү. Хөвсгөл далай руу анх удаагаа явж үзлэээ, монголынхоо байгалийн үзэсгэлэнт сайхныг гэрийхэнтэйгээ хамт явж үзээд ирлээ. Маш их таалагдлаа, хэд хоног агаарт амраад нөгөө их хуримтлагдаад байсан ядаргаа стресс тэр чигээрээ ор тас алга болсон гээч : ) ....

Хотод орж ирээд хүн амьтантай уулзаж чихээ дэлдийтэл аймаар юм сонссож хайран сэтгэл санаагаа алаад бөөн уур... яахаараа ийм муухай байдаг байнаааа????? яадаг яадаг гэнэээ, ёстой аймаар, ер нь монголд мөнгөтэй л бол сургуулийн диплом гэж зүгээр л авчихдаг зүйл болжээ... өмнө ч бас тиймэрхүү зүйл сонсож л байсан гэхдээ арай ч ийм аймаар гэж бодож байсангүйээ.... Дүн гэдэгийг зүгээр л мөнгөө төлөөд янзалж болдог гэнэ, багш нартаа мөнгөө хичээлийнхээ кредитын тоо, ямар дун авмаар байгаа түүнээсээ хамааруулаад мөнгөө бодж төлөөд хүссэн дүнгээ авдаг гэнэ..... ёоооё, энийг сонсоод ёстой дургүй хүрч байнаааа, нөгөө хичээлээ чин сэтгэлээсээ үнэнчээр хийж яваа хүмүүс нь тэгээд яах болж байна аааа???

Миний мэдэх нэг улсын сургуулийн(монголдоо л гайгүй сургууль юмсан уг нь, тэгэхээр бусад нь ямар байгаа нь ойлгомжтой гэж бодлоо) сургалтын алба гэж бантанг нь хутгадаг газар байдаг ажээ. Гайгүй дүнтэй хүүхдүүдийн дүнг нь гайтай дүнтэй "найрааны" мөнгөө төлсөн нэгний дүнтэй зүгээр л солиод биччихдэг гэнэ. (тэгж бичүүлсэн хүүхдийг нь би сайн танина, өөрөө тэрийгээ хэлсэн юм).
ийм байхад ер нь хүнд хичээж мэрийж юмыг мэдье чадья гэсэн сонирхол төрөх үү даа ааайин?
Гэхдэээ зүгээрэээ, үнэн ялдаг гэж..... Үнэнээр явбал үнэр тэргээр туулай гүйцнэээ.
Гэхдээ л иймэрхүү маяраар сургууль төгсөгчид олон гэж бодохоор ямар ч чанаргүй мэргэжилтэн бэлтгээд улс маань юу хожих юм бол доо хөөрхий