Өглөө нь уг нь Миногийнхоо хүрхрээ орно гээд тохирчихсон байсан боловч босоод харсан чинь мангар азгүй харин бороо орж байдаг байгаа. Тэгээд л бүтэн өдөржингөө дахиад л өрөөндөө гиюүрээд суух нь дээ ухааны юм бодоод байж байтал харин гэнэтийн шийдвэр гарч мөсөн дээр гулгахаар болдийн байна. хахахха. инээд хүрээд л бороо орж байхад мөсөн дээр гулгана гэсэн чинь лаг сонин мэдрэмж төрөөд л ...хэххэ. Монголд байсан бол гэж бодсон чинь татаж унах гээд л .... ер нь тэр үед ганцаараа ургуулан бодоод л инээгээд л нэг л сонин байсан шүү. хэхэх заа заа тэр ч яахав.
тэгсэн харин нөгөө гулгуурын газар маань хаалттай , ёооё, жинхэнэ бүтэлгүй. Гэхдээ бууж өгсөнгүй. Нэг гарснийх гээд бороо шивэрч байсан ч гэсэн нөгөө хүрхрээ рүүгээ явлаа. Бороотой байсан ч гэсэн үнэн гоё саак байсан шүү.
Харих замдаа харин нэг ууланд авираад ... тэгсэн чинь яг үхэх гэж байна лээ шүү.Гэхдээ тэр нь зүгээр ч нэг уул бишэээ. Бүүр шат энэ тэр засчихсан замаар яваад өгсөөд гардаг. Тэгсэн би гэж хүн байдаггүй эээээ. Аахилж уухилаад ная гарчихсан хөгшинөөс л долоон дор байдаг байгаа, харин. Яг үхэх гэж байсан. Ааааймаар ядарсан. Одоо тэгээд хөл мангар хөндүүр..... ёооооё.....Хар залуугаараа хөгшрөөд үнэн өрөвдөлтэй байнааа.Одоо тэгээд аягүй бол хэдэн жилийн дараа олигтойхон хурдан алхаж чадхаа болих юм шиг байна. Залуу юм байж гэж бодоод... шал дургүй хүрчихлээ өөртөө.....
Хөдөлгөөний дутагтлаа гэж ......
Ер нь жоохон ч гэсэн хөдөлж байхгүй бол горьгүй болжээ....
No comments:
Post a Comment