Өчигдөр нэг шалгалт өглөө. Шалгалт өгөх газраа сайн мэдэхгүй байсан болохоор хэрэндээ л эрт гараад явлаа. Тэгээд bus.ндаа суутал нэг ном уншсан охин явж байна. Бодвол надтай адилхан шалгалт өгөх гэж байгаа бололтой. тэгээд дараа нь train.дээ суулаа. Бас л овоо олон хүн ном уншаад явж байна шүү. Тэгээд шалгалт өгөх газраа тэр хүмүүсийг дагаж яваад дороо л олчихлоо. Уг нь өөрийнхөө хувьд овоо эрт очсон боловч аль эрт баахан хүн ирчихсэн байдийн байна. Япончуд цаг барина гэж үзүүлээд өгөх юмаа. Ер нь бол япончууд цаг баридагаараа алдартай л даа.
Тэгээд шалгалт эхлэхэд ямар ч уухилж аахилж сандарч хоцорч ирж байгаа хүн харагдсангүй. Элдэв асуудал болохгүйгээр яг цагтаа эхлээд яг цагтаа дууслаа. Хамаг юм нь лаг эмх цэгцтэй, цаг ёс журмынхаа дагуу болоод амар ч юмаа да,өөрөө л элдэв буруу юм хийчихгүй бол бух юм ОК.
Нээрээ уг нь элдэв юман дээр монголчууд маань нэг сайхан цагаа баридаг болчихвол мөн гоёооо....... (шанаагаа тулаад санаа алдав)гэхдээ мэдээж бүх хүмүүс цаг баридаггүй гэсэн үг биш л дээ. Лаг цаг баридаг хүмүүс ч бас зөндөө шүү
Энэ нэг юм чинь японд оччихоод ямар их зантай болчихсон юмбэээ гэж битгий бодоорой, зүгээр л ер нь хэрэгтэй гэж бодсийн
1 comment:
тийм шүү манайхан цагыг нь тулгаж аахилж уухилж ирээд л хэн хэндээ төвөг учруулаад гөө мөн хэцүү шүү тэр нь монгол хүний нэг нийтлэг төрх японоос суралцах юм ч зөндөө дөө
Post a Comment