2007-03-19

Цэргийн баяраа гэж ....

Юуны өмнө өнгөрсөн ч гэсэн цэргийн баярийн мэнд хүргэе!!!
Монголчуудын туйлширдаг зангаар анх цэргийн баяр байсан баяр маань одоо сургуулийн сурагчаас авхуулаад л бух эрчүүдийн баяр болж тэмдэглэгдээд бүр уламжлал болждээ. Энд байгаа монголчууд маань ч бас нийлж тэмдэглэлээ. Сакура эрт цэцэглэх боллоо гээд байсан чинь гэв гэнэт хүйтрээд , barbecue хийэ гэж байсан хүмүүс бас л сандарлаа шүү. Гэхдээ азаар өчигдөр бодож байнаас гоё дулаахан байлаа галын дэргэд байсан болохоор ч тэр үү, даарсангүй ээ. Бүгдээрээ лаг хөөрхөн тоглоод л хөгжилтэй гоё болж өнгөрлөө. Ямарч байсан хөвгүүдээ баярлуулъя гэсэн маань санасандаа хүрч банди нараа баярлуулж чадсан гэж бодож байна ; )

2 comments:

Tselmeg said...

Harin tiim, yostoi goy hogjiltei bsan shuu. Ohiduuddaa dahin bayarlalaa gej helie.

tesatory said...

neeree bayarlasan shuu, uchigdur idsen hoolniihoo huchind odoo hurtel ul daagaad l yavj baina.