2007-03-28

Нүүдэл суудал

Одоо ингээд 2 өдрийн дараа нүүлээ гэж....Анх удаагаа л ингэж өөрөө нүүж үзэж байна. Монголд ч байхад бас нүүгээд байсан удаагүй л дэээ....
Энд ирээд харин лаг биеээ дааж сурч байна дааа... Нүүнэ гэдэг чинь бас л нэг яггүй ажил юм гээч... Нээг их эд хөрөнгө гээд байх юмгүй ч гэсэн нэг жилийн дотор шоргоолж шиг л өдөр бүр бага багаар нь цуглуулсаар байгаад харин овоо их юмтай болчихож... Хүн гэж нээрээ тэгээд л хэрэгтэй хэрэггүй баахан новш нэг мэдэхэд л цуглуулчих юмааа. Анх энд ирэхэд ганц чемодан хувцасаа чирээд л ирж байсан чинь харин одоо юун тэр ганц чемодан.....
Өдөржингөө нэг ухантаж ухантаж нэг юм хэдэн юмаа хайрцаглаллаа.
Нэг хайрцаганд байх ачааны дээд жинг нь заачихсан болохоор тэрнээс нь хэтрүүлэхгүй гэж бас л хөөрхөн юм боллоо. Хэдэн юмаа хайрцагандаа хийчихээд л нөгөө жин дээр нь өргөж тавих гэж хичнээн их зоввооо.. Ядаж байхад өчигдөрийн тэр ууланд авирснаас болоод хамаг бие аймаар хөндүүр....Одоо хэдэн үлдсэн хувцасаа янзалчихвал боллоо доо. Ингээд хамаг юмаа баглаад эхэлсэн чинь өөрөө хоосон оргиод эвгүй байна лэээ , Хөөрхий өрөөндөө дасчихсан байна шүү...

Хөдөлгөөний дутагдлаа гэж....

Өглөө нь уг нь Миногийнхоо хүрхрээ орно гээд тохирчихсон байсан боловч босоод харсан чинь мангар азгүй харин бороо орж байдаг байгаа. Тэгээд л бүтэн өдөржингөө дахиад л өрөөндөө гиюүрээд суух нь дээ ухааны юм бодоод байж байтал харин гэнэтийн шийдвэр гарч мөсөн дээр гулгахаар болдийн байна. хахахха. инээд хүрээд л бороо орж байхад мөсөн дээр гулгана гэсэн чинь лаг сонин мэдрэмж төрөөд л ...хэххэ. Монголд байсан бол гэж бодсон чинь татаж унах гээд л .... ер нь тэр үед ганцаараа ургуулан бодоод л инээгээд л нэг л сонин байсан шүү. хэхэх заа заа тэр ч яахав.
тэгсэн харин нөгөө гулгуурын газар маань хаалттай , ёооё, жинхэнэ бүтэлгүй. Гэхдээ бууж өгсөнгүй. Нэг гарснийх гээд бороо шивэрч байсан ч гэсэн нөгөө хүрхрээ рүүгээ явлаа. Бороотой байсан ч гэсэн үнэн гоё саак байсан шүү.
Харих замдаа харин нэг ууланд авираад ... тэгсэн чинь яг үхэх гэж байна лээ шүү.Гэхдээ тэр нь зүгээр ч нэг уул бишэээ. Бүүр шат энэ тэр засчихсан замаар яваад өгсөөд гардаг. Тэгсэн би гэж хүн байдаггүй эээээ. Аахилж уухилаад ная гарчихсан хөгшинөөс л долоон дор байдаг байгаа, харин. Яг үхэх гэж байсан. Ааааймаар ядарсан. Одоо тэгээд хөл мангар хөндүүр..... ёооооё.....Хар залуугаараа хөгшрөөд үнэн өрөвдөлтэй байнааа.Одоо тэгээд аягүй бол хэдэн жилийн дараа олигтойхон хурдан алхаж чадхаа болих юм шиг байна. Залуу юм байж гэж бодоод... шал дургүй хүрчихлээ өөртөө.....
Хөдөлгөөний дутагтлаа гэж ......
Ер нь жоохон ч гэсэн хөдөлж байхгүй бол горьгүй болжээ....

2007-03-26

Хальт бишрэв

Өчигдөр нэг шалгалт өглөө. Шалгалт өгөх газраа сайн мэдэхгүй байсан болохоор хэрэндээ л эрт гараад явлаа. Тэгээд bus.ндаа суутал нэг ном уншсан охин явж байна. Бодвол надтай адилхан шалгалт өгөх гэж байгаа бололтой. тэгээд дараа нь train.дээ суулаа. Бас л овоо олон хүн ном уншаад явж байна шүү. Тэгээд шалгалт өгөх газраа тэр хүмүүсийг дагаж яваад дороо л олчихлоо. Уг нь өөрийнхөө хувьд овоо эрт очсон боловч аль эрт баахан хүн ирчихсэн байдийн байна. Япончуд цаг барина гэж үзүүлээд өгөх юмаа. Ер нь бол япончууд цаг баридагаараа алдартай л даа.
Тэгээд шалгалт эхлэхэд ямар ч уухилж аахилж сандарч хоцорч ирж байгаа хүн харагдсангүй. Элдэв асуудал болохгүйгээр яг цагтаа эхлээд яг цагтаа дууслаа. Хамаг юм нь лаг эмх цэгцтэй, цаг ёс журмынхаа дагуу болоод амар ч юмаа да,өөрөө л элдэв буруу юм хийчихгүй бол бух юм ОК.
Нээрээ уг нь элдэв юман дээр монголчууд маань нэг сайхан цагаа баридаг болчихвол мөн гоёооо....... (шанаагаа тулаад санаа алдав)гэхдээ мэдээж бүх хүмүүс цаг баридаггүй гэсэн үг биш л дээ. Лаг цаг баридаг хүмүүс ч бас зөндөө шүү
Энэ нэг юм чинь японд оччихоод ямар их зантай болчихсон юмбэээ гэж битгий бодоорой, зүгээр л ер нь хэрэгтэй гэж бодсийн

2007-03-25

хэзээ ч хуучрахгүй гоё дуу шүү

хааяа нэг сэтгэл санаа тавгүй , элдэв юм бүтэхгүй үедээ сонсохоор нээрээ ч тийм дээ гэж бодогдуулдаг дуу даа

clip нь нээх гоё биш ч гэсэн дуу нь гоё болохоор тавьчихлаа

бас нэг галзуу үгтэй дуу ; )

Нэг хэсэг Avril Lavigne .ийн style ни лаг таалагдаад CD.ийг нь эргүүлээд л эргүүлээд л баахан сонсдог байлаа, ойрд харин дуу хөгжимнөөс хол байсан чинь шинэ соргог юмнаас ч хоцорч байна дөө.залуу байгаа дээрээ дахиад нэг сонсоод авья байз хөө....

Avril Lavigne.ний дуу нь нээрээ сайхан шууд л хэлчихсэн үнэн галзуу үгтэй шүү

2007-03-24

бороо орсон өдөр байлаа, өнөөдөр

Өчигдөр орой унтахаасаа өмнө нэг хүний блог уншсан чинь гэрийнхэн, ээж, эмээ маань бодогдоод, гэрээ санаснаа улам мэдэрлээ . Уг нь гадааынхантай зураг, хаяг энэ тэрээ солилцох party байсан боловч нэг л хөгжилдөх mood орохгүй байсан болохоор эрт явж өрөөндөө ороод унтлаа. эрт явсанд sorry, Болор, Золоо 2оо...
Өглөө босоод хартал бороо ороод тэнгэр бүрхэг жоохон онцгуй өглөө байлааа, гэхдээ гайгүй дулаахан байна шүү , өнөөдөр.
Дуун дээр гардаг шиг хийх юм олдохгүй, байж байгаад, гэв гэнэт нүүх маань ойртцоныг гэнэт ухаарлаа. Тэгээд яахав дээ, зүгээр суухаар зулгэж сууя гээд халит нэг ном дэвтэрэээ янзалж, хэрэггүй гэсэн юмнуудаа ангилж, хаялаа. тэгээд хаясан чинь аймаар их ном, бас copy.д сон материал байна шүү. энэ япончууд гэж яасан ч баян юмбэдэээ, ийм их цаас, хор үрээд лаг их юм бид нарт өгч байдаг. гэхдээ монголыг бодвол нэг сайн нь тэр их хаяж байгаа цаасыг дахин боловсруулдаг болохоор зүгээр үр ашиггүй хаялаа гэхгүй юм даа. Уг нь монголд маань элдэв хогоо үр ашигтайхан шиг ашигладаг болчихвол, байгалид маань ч хэрэгтэй , эдийн засгийн хувьд ч бас ашигтай байх сан. гэхдээ бас одоо бүр өмнөх үеээ бодвол бас дээрдэж байгаа нь сайн хэрэг шүү.

2007-03-23

Осакагаар аяллаа


Бүтэн жил амьдарсан хотынхоо тухай сайн мэдэлгүй, хоттойгоо сайн танилцлгүй ингээд нүүгээд явчихвал муухай санагдаад, найзуудтайгаа хамт сая осакагаар баахан явлаа. Бүтэн өдөр субваы.ээр дураараа явж болдог тицкэт аваад тэгээд 2 өдөржингөө явлаа. сургуулиас аль дээр нэг фрээ бас өгөөд байсныг нь сая л нэг юм ашиглалаа шүү. Уг нь бас гайгүй хэрэгтэй юм байсан байналээ. Овоо хэдэн газраар явж амжсан шүү.

Osaka castle.аас авхуулад Asian Pacific Trade Center (ATC), Cosmo Tower, Осакагийн амьтний хүрээлэн, Осака хотын түүхийн музье, тэгээд бас хэдэн коэн (park) гээд л ямар ч байсан гайгуй явсан. Ийш тийшээ нүүж салахаасаа өмнө нь ингэж нэг явсан маань дурсамжтай лаг гоё байсан шүү.Өдөржингөө тавхайгаа эрэгтэл алхаж байсан болохоор орой нь лаг ядарсан хүмүүс л дотуур байрандаа ирж байлаа. гэхдээ лаг адал явдалтай, бас, хэхэ, хааяа замаа будилж төөрөөд л , бас зарим нэг маань юмаа хаяж салан загнаад л ..хэххээ (sorry) гэхдээ азтай, буцаагаад олоод авсан шүү. Японд нэг гоё нь юмаа хаясан ч гэсэн буцаагаад олж чаддаг болохоор санаа амар юмаа. гэхдээ л бас тэглээ гээд болгоомжтой байхгуй бол болохгүй л дээ.

Жоохон хүйтэн байсан ч гэсэн лаг гоё явсан шүү : )

2007-03-19

zugeer l

сая цэргийн баяраар охидуудтайгаа нийлж хоол хийж байхдаа өөрийннхөө хоол хийх, ер нь гэрийн ажилд муу гэдэгээ дахин нэг мэдрээд авлаа. Монголд байхдаа ер нь нээг их хоол хийдэггүй байсаний минь хор нь гарлаа шүү. ер нь хоол энэ тэр хийж сурахгүй бол бас л болохгүй шинжтэй. Уг нь ч одоохондоо бол ямар ч байсан өлсөж үхэхгүй нэг юм өөрийгөө аргалаад л ,нэг хоолойгоороо давуулах юм хийж идчихээд л байгаа юм л дааа. Даанч хүн амьтанд хоол хийж өгөх болохоор л .... ээээдэээ, мэдэхгүйээээ.
Гоё амттай хоол хийгээд сурчихвал мөн гоё ооо, хэххэ, Хоол хийж чадхгүй бол айлын бэр мэр болоод гологддог юм болов ууу, хахха, лаг юм бодснууу.заа тэгж байгаад хоол хийж сурах байлгүйдэээ. Ер нь эмэгтэй хүн хэцүү ч юмааа даа, баахан юм хийж сурахгүй бол болохгүй .зааа гэхдээ заавал бүгдийг нь хийж чаддаг байх албатай биш дэээ гээд л өөрийгөө тайвшруулаад байж байна.Энд 4н жил ганцаараа амьдрахаар эрхбиш нэг юм хүний амнаас унчихааргуй нэг гайгуй хоол хийгээд сурчих байлгүй дээ.....

Цэргийн баяраа гэж ....

Юуны өмнө өнгөрсөн ч гэсэн цэргийн баярийн мэнд хүргэе!!!
Монголчуудын туйлширдаг зангаар анх цэргийн баяр байсан баяр маань одоо сургуулийн сурагчаас авхуулаад л бух эрчүүдийн баяр болж тэмдэглэгдээд бүр уламжлал болждээ. Энд байгаа монголчууд маань ч бас нийлж тэмдэглэлээ. Сакура эрт цэцэглэх боллоо гээд байсан чинь гэв гэнэт хүйтрээд , barbecue хийэ гэж байсан хүмүүс бас л сандарлаа шүү. Гэхдээ азаар өчигдөр бодож байнаас гоё дулаахан байлаа галын дэргэд байсан болохоор ч тэр үү, даарсангүй ээ. Бүгдээрээ лаг хөөрхөн тоглоод л хөгжилтэй гоё болж өнгөрлөө. Ямарч байсан хөвгүүдээ баярлуулъя гэсэн маань санасандаа хүрч банди нараа баярлуулж чадсан гэж бодож байна ; )

2007-03-16

сайн байна уу

Хичээл маань багасаж өөр зүйлд цаг гаргах завтай болж, баахан интернэтээр дэмий тэнэж, бусад хүмүүсийн блогийг уншаад өдрийн тэмдэглэл бичих дуртай надад их таалагдлаа. Уг нь би өдрийн тэмдэглэлээ их л нууж бичдэг юм л даа. Гэхдээ бусадтай үзэл бодлоо хуваалцаж , санаа оноогоо солилцох нь хамаагүй дээр юм байна гэж бодоод өөрийн блогоо нээж бичихээр боллоо гэж...
Юу ч гэсэн блогоо нээчхэе, тэгээд бичээд байя гэж бодлоо.