2011-12-20
Японы компануудын recruiting.н тухай
Энэ удаа , их сургууль дөнгөж төгсөөд ажилд орох гэж буй new graduates, бас тэднийг ажилд авах компаниудын recruiting процесын тухай бичье гэж бодлоо.
Second Job market-ямар байдгийг сайн мэдэхгүй болохоор, за тэгээд өөрийнхөө аарай илүү мэддэг гэсэн new graduates job market.н тухай хэдэн үг хэлье.
Японы компаниудын ажилд
авах тал дээр Монголоос ялгаатай хамгийн эхний гайхах зүйл бол recruiting process нь бүтэн жилийн өмнөөс эхэлдэг, бишээ, ажилд авна гэдэг шийдвэрээ гаргадаг нь жинхэнэ ажилд орохоосоо бүтэн жилийн өмнө . Оюутнууд ажилаа хайж, хүний нөөцийнхөн компаниа сурталчилж, танилцуулсан семинар уулзалт зохион байгуулах нь түүнээс дахиад нэг жил, эсвэл хагас жилийн өмнө эхэлнэ, өөрөөр хэлвэл оюутан 3р курсынхээ дундуур,хэрвээ мастерийн оюутан бол 1р курсынхээ дундаас эхэлж тэдгээр семинарт оролцож, компанийн ажилтантай нь уулзаж, боломжит орох компаниа хайж эхэлнэ гэсэн үг. Асар эрт байгаа биз? (Монголд миний мэдэхээр 1 сарын дотор бүх CV, entry sheet, ярилцлага зэрэг дамжлагаа өнгөрөөд дараа долоо хоногоос нь ажилд ордог юм билээ.)
Эхлээд ямар бизнесийн секторт, ямар чиглэлээр ажилламаар байгаагаа, түүнчлэн ямар компанинид ормоор байгаагаа ерөнхий чиглэлтэй болчихоод оюутнууд нь семинартаа сууж өгнө дөө.Яваад л байна, яваад л байна. Хаана ч явсан энэ оюутан ажилд орох гээд ажил хайж байгаа юм байна гэдэгийг өмссөн хувцаснаас нь шууд мэдэж болно.
Өөрөөр хэлвэл, 2 дахь гайхах зүйл бол, оюутнуудын хувцаслалт. Бүх оюутнууд яг адилхан хав хар костюм, хав хар гутал, хав хар цүнх, хар эсвэл шаргал цув өмсөөд явж өгнө дөө. Хаанаас хэн ч харсан шууд хэлж чадахаар. Оюутнууд ажилд авах нэгдсэн мэдээллийн сайт нэлээн хэрэглэнэ, бас энэ тухай бөөн ном, сонин хэвлэгдэнэ. Цаана нь бас том бизнес байгаа байх. Тэгээд тэр сайт номон дээр нь яаж ямар хувцас өмсөх тухай, костюм нь хэдэн товчтой байх ёстой, бүр үсээ яаж самнах, цүнхэндээ юутай явах гээд л ,бараг л өглөө босоод юу идэх тухай бичих нь холгүй бүх зүйлийг нэгд нэгэнгүй бичсэн байдаг. Энэ бас нэг гайхах зүйл.(Энэ зураг нэг жишээ нь, бараг хамгийн энгийн тайлбар байж магадгүй )Бүгд нэг форум.д орчихсон, нэгэн зэрэг хөдөлнө, энэ тал дээр бас япончуудын үндэсний үзэл, зан ,соёлын нэг хэсэг байж магадгүй. Ярилцлаганд яаж орох, ямар асуулт ирдэг, яаж хариулах тухай ном хэвлэл бол хамгийн энгийн зүйл байх.
Бас нэг дараагийн гайхах зүйл бол ингэж маш олон дамжлагыг дамжиж орсоныхоо дараа орсон компанидаа хаана ямар хэлтэст нь, юу хийхээ мэддэггүй. мэдээж дөнгөж төгссөн, ажилын ямар ч туршлаггүй , юу ч мэдэхгүй оюутан юм чинь бас нэг бодлын аргагүй л юм. Гэхдээ л тэр компанид ороод юу хийхээ мэдэхгүйажилд орно гэдэг бол бас л ..... заа мэдэхгүйээ. Тэгээд хэзээ хаана , ямар хэлтэст, яг юу хийхээ мэдэх вээ гэхээр, ажилд орсныхоо дараа, эсвэл ажилд орсон эхний өдрөө мэднэ. Хүний нөөцийн ажилтан нь ирээд, " Та өнөөдрөөс манай энэ хэлтэст ажиллана" гээд л хэлнэ.
Төрж өсссөн газраас минь өөр, сонин , өвөрмөц соёлтой япон гэдэг улсын ажилд авах, орох тухай гайхсан хэдэн зүйл. Дараа дахиад санавал үргэлжлэлийг нь бичнээ. Заа бичлэг маань ердийн бичлэгээс арай урт болчихлоо. Цаг гаргаж уншсанд баярлалаа. Өнөөдөртөө ингээд өндөрлье. Та юу гэж бодож байна? Сонин үзэгдэл үү, эсвэл хэвийн зүйл юм бол уу? Монголд ямар байдаг юм бол?
Subscribe to:
Post Comments (Atom)
14 comments:
Манай энд бас жилээс, жил хагасын өмнөөс эхэлдэг.
Бөөн л юм болоод байдаг юм, би харин нэг ч удаа сонирхож үзэж байгаагүйм байна.
Daanch tiim bhaa. Oyutnuud n hav har hosloltoi l guildeed bsan yum. Bi odoo ajil hereg bolohoor har hoslol umsuh yostoi bdag yum bh da l gej bodoj bailaa.
@mootsoo- teguul bas adilhan l yum baina, mongold l tiim udaan eheldiin bol uu? orsoldoon bagatai bolohoor, mini imedeheer US etc bas ert eheldeg baih
@naraa - keke teged bas ter has hoslol ni so old fashioned :P
Дэлхий даяар ажил нь ч их, хүн нь ч их. Монголд ажил нь ч байхгүй, хүн нь ч байхгүй
Би анхныхаа ажлын ярилцлаганд шорт T-shirt өмсөөд л явж очоод л ажилд орцийшд :) Одоо бодохоор бүүр санаа зовоод байдийн.
@Oyumaa Шорттой очсоныхоо төлөө ажилд орсон байшд. Энэ яг эрүүл бус хакер хүүхэн байна гэж бодсон байх :p
@oyumaa- uu zaa zaa hehehe aldiin baina, heheh chamaig haraad ontsgoi hun baina gd shuud avsan baihaa.
bas zov strategy baina shu
Тэгшээ чи Оюумаа шиг ингэж болохгүй шүү. Чамайг бол харин зүгээр өвчтэй хүүхэн байна гэж бодох байх :p
@tsoomoo- kkk zugr zugr, bi suits omsson omsson, plus colorful cardigans, tegd ur dun ni gaigui l baih shig bnalee
Угаасаа манай мэргэжлийнхэн хүнд гарууд байдийм шиг байгаам.
Тийм жинтэй улсууд байдийму? :p
er n recruiting haa saigui iimerhuu juramtai bdg bhaa, not necessary bugd jigd huvtsaslah bish ch gsn. gehdee manai mergejliin huvid harin suit omsood ochvol ene ch dee geh bhaa : P oyunaagiinh ch gsn er n geekuud bolhoor : )
website development in Lahore
web development agency in Lahore
Post a Comment