2011-12-30

60 секунд тутамд,интернетэд

Тун сонирхолтой, та тоон үзүүлэлтийг нь хараад гайхаж магадгүй, Жишээ нь 60 секундэд 925 iPhone зарагдаж, 695000 Facebook статус update хийгддэг гэнэ.


Source: Infographic

2011-12-20

Японы компануудын recruiting.н тухай



Энэ удаа , их сургууль дөнгөж төгсөөд ажилд орох гэж буй new graduates, бас тэднийг ажилд авах компаниудын recruiting процесын тухай бичье гэж бодлоо.
Second Job market-ямар байдгийг сайн мэдэхгүй болохоор, за тэгээд өөрийнхөө аарай илүү мэддэг гэсэн new graduates job market.н тухай хэдэн үг хэлье. 
Японы компаниудын ажилд 
авах тал дээр Монголоос ялгаатай хамгийн эхний гайхах зүйл бол recruiting process нь бүтэн жилийн өмнөөс эхэлдэг, бишээ, ажилд авна гэдэг шийдвэрээ гаргадаг нь жинхэнэ ажилд орохоосоо бүтэн  жилийн өмнө . Оюутнууд ажилаа хайж, хүний нөөцийнхөн компаниа сурталчилж, танилцуулсан семинар уулзалт зохион байгуулах нь түүнээс дахиад нэг жил, эсвэл хагас жилийн өмнө эхэлнэ, өөрөөр хэлвэл оюутан 3р курсынхээ дундуур,хэрвээ мастерийн оюутан бол 1р курсынхээ дундаас эхэлж тэдгээр семинарт оролцож, компанийн ажилтантай нь уулзаж, боломжит орох компаниа хайж эхэлнэ гэсэн үг. Асар эрт байгаа биз? (Монголд миний мэдэхээр 1 сарын дотор бүх CV, entry sheet, ярилцлага  зэрэг дамжлагаа өнгөрөөд дараа долоо хоногоос нь ажилд ордог юм билээ.)
Эхлээд ямар бизнесийн секторт, ямар чиглэлээр ажилламаар байгаагаа, түүнчлэн ямар компанинид ормоор байгаагаа ерөнхий чиглэлтэй болчихоод оюутнууд нь семинартаа сууж өгнө дөө.Яваад л байна, яваад л байна. Хаана ч явсан энэ оюутан ажилд орох гээд ажил хайж байгаа юм байна гэдэгийг өмссөн хувцаснаас нь шууд мэдэж болно.
Өөрөөр хэлвэл, 2 дахь гайхах зүйл бол, оюутнуудын хувцаслалт. Бүх оюутнууд яг адилхан хав хар костюм, хав хар гутал, хав хар цүнх, хар эсвэл шаргал цув өмсөөд явж өгнө дөө. Хаанаас хэн ч харсан шууд хэлж чадахаар. Оюутнууд ажилд авах нэгдсэн мэдээллийн сайт нэлээн хэрэглэнэ, бас энэ тухай бөөн ном, сонин хэвлэгдэнэ. Цаана нь бас том бизнес байгаа байх. Тэгээд тэр сайт номон дээр нь яаж ямар хувцас өмсөх тухай, костюм нь хэдэн товчтой байх ёстой, бүр үсээ яаж самнах, цүнхэндээ юутай явах гээд л ,бараг л өглөө босоод юу идэх тухай бичих нь холгүй бүх зүйлийг нэгд нэгэнгүй бичсэн байдаг. Энэ бас нэг гайхах зүйл.(Энэ зураг нэг жишээ нь, бараг хамгийн энгийн тайлбар байж магадгүй )Бүгд нэг форум.д орчихсон, нэгэн зэрэг хөдөлнө, энэ тал дээр бас япончуудын үндэсний үзэл, зан ,соёлын нэг хэсэг байж магадгүй.  Ярилцлаганд яаж орох, ямар асуулт ирдэг, яаж хариулах тухай ном хэвлэл бол хамгийн энгийн зүйл байх.


Бас нэг дараагийн гайхах зүйл бол ингэж маш олон дамжлагыг дамжиж орсоныхоо дараа орсон компанидаа хаана ямар хэлтэст нь, юу хийхээ мэддэггүй. мэдээж дөнгөж төгссөн, ажилын ямар ч туршлаггүй , юу ч мэдэхгүй оюутан юм чинь бас нэг бодлын аргагүй л юм. Гэхдээ л тэр компанид ороод юу хийхээ мэдэхгүйажилд орно гэдэг бол бас л ..... заа мэдэхгүйээ. Тэгээд хэзээ хаана , ямар хэлтэст, яг юу хийхээ мэдэх вээ гэхээр, ажилд орсныхоо дараа, эсвэл ажилд орсон эхний өдрөө мэднэ. Хүний нөөцийн ажилтан нь ирээд, " Та өнөөдрөөс манай энэ хэлтэст ажиллана" гээд л хэлнэ. 




Төрж өсссөн газраас минь өөр, сонин , өвөрмөц соёлтой япон гэдэг улсын ажилд авах, орох тухай гайхсан хэдэн зүйл. Дараа дахиад санавал үргэлжлэлийг нь бичнээ. Заа бичлэг маань ердийн бичлэгээс арай урт болчихлоо. Цаг гаргаж уншсанд баярлалаа. Өнөөдөртөө ингээд өндөрлье. Та юу гэж бодож байна? Сонин үзэгдэл үү, эсвэл хэвийн зүйл юм бол уу? Монголд ямар байдаг юм бол?



2011-12-18

Харь гаригийнхан байдаг гэдэгт итгэдэг үү?

Хязгааргүй ертөнцөд амьдрал байгаа нь зөвхөн дэлхий юу? Эсвэл хаа нэгтээ бидэн шиг харийнхан байгаа юу?
Tомруулж харахын тулд зурган дээр дарна уу



Source: War of the Worlds

2011-12-15

Гэрлийн хурдаар зураг авах чадвартай камер бүтээжээ@MIT


Секундэд 1 триллион frame авах чадвартай камерыг MIT.ийн судлаачид зохион бүтээжээ.
Ирээдүйд маш өргөн салбарт ашиглагдах боломжтой, ердийн бидний хэрэглэдэг камер ч ийм болох боломжтой гэнээ, хурдан болоосой, soo cool

Прожектийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс бас олж уншиж болно.
Бас энэ website

Бас  видеог :)) Танд таалагдсан гэж найдаж байна,


2011-12-13

Хятадууд ирж байна

Тун сонирхолтой BBC.ин баримтад кинонууд. Африк, Бразиль гээд асар их газрын болон ойн баялагтай орнуудад хятадууд юу хийж, ямар бизнес явуулж байгааг харуулсан, заавал үзээрэй, тус бүр нь нэг цаг орчим , гайхалтай сониртхолтой, бас сургамжттай баримтат кино. Монголын ирээдүйг бас төсөөлж болох л юм энэ киноноос.

BBC Documentary- Chinese are coming


BBC Documentary - Chinese are coming, Brazil USA


2011-12-12

Эдийн засгийн хямрал ба ардчилал

Өнгөрсөн сард Европын холбооны банкнаас гаргасан Transition Report.д шилжилтын эдийн засгийн орнууд дахь ардчилалын тухай бичигджээ.

Доорх графаас харахад эдийн засгийн хямралаас шалтгаалан ардчилалыг дэмжигчидийн тоо эрс буурсанбайна.  
Source: Krugman, NY times

2011-12-11

төгсөх ч дөхлөө, он гарах ч дөхлөө

Пэээ, шинэ он гарах гэж байгаан байна шдээ, нэг нөхрийн блогийг уншаад дахин нэг санав. Монголд байгаа xүмүүс шинэ жил гээд гадуур бөөн л уур амьсгал байгаа байх, энд ч яахав, япончууд сүртэй тэмдэглэх биш, европ шинэ жил гэхээсээ, япон маягийн үндэсний шинэ жил болдог болохоор япончууд дор бүрнээ л гэртээ тэмдэглэх байх. Гадаад хүмүүс нь л гадаа солиорч гараад, нэг дороо цугларч шампаск энэ тэр буудуулж жоол баярлах байх,тэгээл он гарангууд энгийн үед огт харагддаггүй цагдаа нар нь гэв гэнэт гарч ирээд хэдэн хөөрсөн гадныхныг болон цөөн хэдэн япончуудыг зохицуулах арга хэмжээндээ орох байх даа.
Түрүү жил хөөрсөн хэдэн гадныхны нэг нь болж он гаргасан, энэ удаа ямар ч тийм төлөвлөгөө алга.
Жингээ хасч даашинзандаа багтая ч гэсэн бодол алга, Ганц бодож байгаа юм нь дипломын ажилаа дуусгаж, deadline.даа багтаая л гэж бодож байх шив дээ. (deadline гэдэг ямар муухай үг вэээ, dead line шүү,line where everyone dies, таны үхлийн шулуун)

Ойрын хэдэн өдөр гэртээ эсвэл сургууль дээрээ энэ ажилтайгаа зууралдаж хонодог болоод байна.

Юу бичихээ ерөнхийд нь мэдэж байгаа ч , цаасан дээр жинхэнээсээ бичнэ гэдэг шал өөр асуудал. Яг бичээд эхэлье гэхээр үг нь олдохгүй, санаа нь гарахгүй. Би яриал хажууд нэг хүн миний ярисаныг нийлүүлж бичдэг бол гүйэээ мөн сайхнаа. Жобс ах тийм юм бүтээчихсэн бол энэ дипломын ажилыг тун амархан дуусгах байлаа.
Хар багын л найруулан бичихдээ муу, монгол хэл уран зохиолд үнэн дургүй байж билээ, харин шугам зураг, мат-н хичээлд л нугасгүй байждээ.

Заа тэгээд хийхээс өөр аргагүй зүйлийг хийж л байж дуусгах болно. Элдэв гомдол хэлэлгүйгээр би энд ажилаа хурдан бичье, дуусгая.

Та ч бас шинэ оноос өмнө амжуулаад хийх ёстой үүрэг даалгавраа дуусгаад, жингээ хасаж гоёлдоо багтаад, Шинэ оноо сайхан тэмдэглээрэй.
Хийх ёстой ажилуудын тань тоонд заавал ороох нэг зүйл бол гэрийнхэн, найз нөхөддөө хэрвээ хэлж амжаагүй байгаа бол тэдэндээ хайртай гэдэгээ дамжуулаарай.

2011-12-08

Recent Obsession , Dec 8


Existing studies establish a strong cross-country correlation between income
and democracy but do not control for factors that simultaneously affect both
variables. We show that controlling for such factors by including country fixed
effects removes the statistical association between income per capita and various measures of democracy. We present instrumental-variables estimates that
also show no causal effect of income on democracy. The cross-country correlation between income and democracy reflects a positive correlation between
changes in income and democracy over the past 500 years. This pattern is consistent with the idea that societies embarked on divergent political-economic
development paths at certain critical junctures.